Вакцины 2 тунгаа хийлгэсэн иргэдэд ҮЙЛЧЛЭХ БАЙГУУЛЛАГУУД | News.MN

Вакцины 2 тунгаа хийлгэсэн иргэдэд ҮЙЛЧЛЭХ БАЙГУУЛЛАГУУД

Вакцины 2 тунгаа хийлгэсэн иргэдэд ҮЙЛЧЛЭХ БАЙГУУЛЛАГУУД

Вакцины 2 тунгаа хийлгэсэн иргэдэд ҮЙЛЧЛЭХ БАЙГУУЛЛАГУУД

Улсы Онцгой комиссоос зургаан төрлийн үйл ажиллагааг нээхээр шийдвэрлэсэн билээ. Энэ салбаруудаар вакцины хоёр дахь тунг хийлгэсэн иргэд үйлчлүүлэх боломжтой. Үүнд:  

  • Тавдугаар сарын 22-ноос эхлэн вакцины давтан тун хийлгээд 14 хоногоос дээш хоносон иргэн ямар нэг хязгаарлалтад орохгүй, PCR болон түргэвчилсэн шинжилгээ өгөхгүй орон нутаг руу зорчиж болно. 0-17 насны хүүхдээс шинжилгээний бичиг шаардахгүй.
  • Тавдугаар сарын 22-ноос нийслэлийн есөн том зах, худалдааны төвийг нээнэ. Мөн зочид буудал, дэн буудлууд ажиллана. 
  • Хоол үйлдвэрлэгчид болох ресторан, кафе, сүлжээ хоолны газрууд  тавдугаар сарын 22-ноос эхлэн вакцины давтан тун хийлгэж 14-өөс дээш хоносон иргэдэд заалны 50 хувийн дүүргэлттэйгээр үйлчилж болно. Ингэхдээ 00:00 цаг хүртэл ажиллана.
  • Амралтын газар, жуулчны бааз, зочид буудлууд гэр бүлийн хүрээнд үйлчилнэ. Сауныг үйлчлүүлэгчдийн 50 хувийн дүүргэлттэйгээр ажиллуулна.  Ингэснээр үйлчилгээний байгууллагуудын 83 хувь нь хаалгаа нээж байгаа аж. Дашрамд дурдахад, бүх төрлийн хүнсний дэлгүүрүүд өчигдрөөс /2021.05.20/  эхлэн ердийн цагийн хуваарьт шилжиж, 22:00 цагт хаахаар болсон билээ. 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-21 202.55.188.36

Vaccine hiilgesen humuus haldvar taraagaad yavaad baina shuu MANgas- aa

Avatar

Зочин 2021-05-21 122.201.22.251

Вакцин сай дурынх гэж худлаа тунхаглахаа болимоор юм. Сүүлдээ гишгэх газаргүй болохоор байхаар нь хийлгэлээ дээ. Хятадын вероселл нь харин ч хамгийн баталгаатай нь байх аа. Сүүлийн үеийн аргачлалуул нь л харин туршилтынх байх

Avatar

Зочин 2021-05-21 66.181.161.34

Дэглэмээ чанд сахьсан эрүүл хүмүүсээ ялгаварлан гадуурхаж байгаа юм биз дээ? Хятдын 1 эмийн компаний туршилтанд орсонгүй гэж шийтгэж байгаа юм уу?

Avatar

hehe 2021-05-21 192.82.66.72

hehe bur erguutej baih shiv dee, er oruulj irsen hujaa vactsiniig chine hen mash sain geed helsen yum bol, hunii ami nas togloom bish l baimaar yum

Avatar

Зочин 2021-05-21 66.181.187.74

Malaa sain gedgiin delhiy batlaad baina! Ugaasa buh uls bolgon ingej vaccine hiylgsen humuusee engiin gorimd oruulj hiylgeeguig ni hyazgaarlaj baigaa. Ta nariig bodoj baina malnuudaa. Uheed ugvul yag unendee amar ch yumuu ta nar shig malnuud

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж