Улсы Онцгой комиссоос зургаан төрлийн үйл ажиллагааг нээхээр шийдвэрлэсэн билээ. Энэ салбаруудаар вакцины хоёр дахь тунг хийлгэсэн иргэд үйлчлүүлэх боломжтой. Үүнд:
- Тавдугаар сарын 22-ноос эхлэн вакцины давтан тун хийлгээд 14 хоногоос дээш хоносон иргэн ямар нэг хязгаарлалтад орохгүй, PCR болон түргэвчилсэн шинжилгээ өгөхгүй орон нутаг руу зорчиж болно. 0-17 насны хүүхдээс шинжилгээний бичиг шаардахгүй.
- Тавдугаар сарын 22-ноос нийслэлийн есөн том зах, худалдааны төвийг нээнэ. Мөн зочид буудал, дэн буудлууд ажиллана.
- Хоол үйлдвэрлэгчид болох ресторан, кафе, сүлжээ хоолны газрууд тавдугаар сарын 22-ноос эхлэн вакцины давтан тун хийлгэж 14-өөс дээш хоносон иргэдэд заалны 50 хувийн дүүргэлттэйгээр үйлчилж болно. Ингэхдээ 00:00 цаг хүртэл ажиллана.
- Амралтын газар, жуулчны бааз, зочид буудлууд гэр бүлийн хүрээнд үйлчилнэ. Сауныг үйлчлүүлэгчдийн 50 хувийн дүүргэлттэйгээр ажиллуулна. Ингэснээр үйлчилгээний байгууллагуудын 83 хувь нь хаалгаа нээж байгаа аж. Дашрамд дурдахад, бүх төрлийн хүнсний дэлгүүрүүд өчигдрөөс /2021.05.20/ эхлэн ердийн цагийн хуваарьт шилжиж, 22:00 цагт хаахаар болсон билээ.
Холбоотой мэдээ