Шинэ хуулийн дагуу шүүх бүтэц бүрэлдэхүүнээ "өөрчлөв" | News.MN

Шинэ хуулийн дагуу шүүх бүтэц бүрэлдэхүүнээ "өөрчлөв"

Шинэ хуулийн дагуу шүүх бүтэц бүрэлдэхүүнээ "өөрчлөв"

Шинэ хуулийн дагуу шүүх бүтэц бүрэлдэхүүнээ "өөрчлөв"

УИХ-аас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталснаар шүүх байгууллагад нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, томилгоонуудыг шил дараалан хийж байна.  Шүүхийн тухай хууль нь гуравдугаар сарын 1-ээс мөрдөгдөж эхэлсэн юм. Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сард Улсын дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн танхимын тэргүүн нарыг сонгосон.

Үүнээс гадна Улсын дээд шүүхээс санал болгож, УИХ-аас Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилогдсон Ш.Цогтоо, Д.Солонго нарын бүрэн эрхийн хугацаа 2019 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон. Улмаар 2020 оны  гуравдугаар сарын 26-ны өдөр УИХ-ын чуулганаар Улсын дээд шүүхийн санал болгосноор Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилохыг нийт гишүүдийн 53 нь буюу 78.8 хувь нь дэмжиж Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээс Ш.Цогтоог чөлөөлсөн байдаг. Д.Солонгыг Улсын дээд шүүхээс санал болгосон учраас дараагийн гишүүнд  нэр дэвшигчийг мөн Улсын дээд шүүхээс санал болгох зохицуулалттай.

Тиймээс Улсын дээд шүүхээс өчигдөр /2021.05.20/ Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлэхээр материалаа ирүүлсэн дөрвөн хүнийг зарласан. Шаардлага хангасан нэр дэвших хүсэлт, ирүүлсэн материалыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэж, олонхын санал авсан нэр дэвшигчийн нэрийг Улсын Их Хуралд хүргүүлэх юм.

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД НЭР ДЭВШИГЧДИЙН ТӨГССӨН СУРГУУЛЬ

1.Б.Баттулга. МУИС-ийг хуульч, эрх зүйч, Улс төрийн дээд сургуулийг улс төр судлаач мэргэжлээр тус тус төгссөн. МУИС-д хууль зүйн магистр хамгаалсан. 

2.Ч.Нямсүрэн. НАХЯ-ны ЦТДС-ийг хуульч, ЗХУ-ын Ленинград хот дахь ДЯЯ-ны УТДС-ийг хуульч-улс төр судлаач мэргэжлээр тус, тус төгссөн. МУИС-д хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. 

3.В.Оюумаа. МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч, МУИС-ийн Гадаад харилцааны дээд сургуулийг англи хэлний орчуулагч, Удирдлагын академийг төрийн албаны менежер, МУИС-ийн Бизнесийн сургуулийг нягтлан бодох бүртгэл мэргэжлээр тус, тус төгссөн. 

4.Б.Улаанбаатар. МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. МУИС-д хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан байна.

ШЕЗ БОЛОН ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИЖ БУЙ 53 ХҮН

Хууль зүйн байнгын хорооны /ХЗБХ/   тогтоолоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн /ШЕЗ/ болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг 2021 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр хуралдаж сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ирүүлсэн 59  хүнээс шаардлага хангасан 53 иргэнийг нэр дэвшигчээр бүртгэсэн байдаг. Улмаар ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд 29, шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд 24 хүнийг нэр дэвшигчээр бүртгэсэн юм. Шалгарсан нэр дэвшигч тус бүр дээр ХЗБХ нээлттэй сонсгол хийж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар томилно.

ЭРҮҮ, ИРГЭН, ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ТАНХИМЫН ТЭРГҮҮН НАРЫГ СОНГОВ

Нийтлэлийн эхэнд дурдсанчлан Улсын дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн гуравдугаар сарын 5-ны өдөр болж,  дараах шүүгчдийг Улсын дээд шүүхийн танхимын тэргүүнээр сонгосон.  Тодруулбал, Улсын дээд шүүхийн  Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнд  нэр дэвшиж өрсөлдсөн шүүгч Б.Цогт, шүүгч Ч.Хосбаяр нараас шүүгч Ч.Хосбаярыг, Иргэний хэргийн танхимын тэргүүнд нэр дэвшиж өрсөлдсөн шүүгч П.Золзаяа, шүүгч Г.Алтанчимэг нараас шүүгч Г.Алтанчимэгийг, Захиргааны хэргийн танхимын тэргүүнд нэр дэвшсэн шүүгч Ч.Тунгалагийг олонхын саналаар танхимын тэргүүнээр сонгосон юм.

Шүүгч Ч.Хосбаяр, Г.Алтанчимэг, П.Золзаяа  нар нь 2015 оны дөрөвдүгээр сарын 22-нд Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдож байв. Мөн Ч.Хосбаяр нь 2019 оны хоёрдугаар сард Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт шалгагдаж байв.

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН  ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ХОСБАЯР

ИРГЭНИЙ ХЭРГИЙН ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ТУНГАЛАГ

Нийслэлийн анхан болон давж заалдах шатны шүүгчид гуравдугаар сарын 4-ний өдөр хуралдаж Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр Д.Мягмаржав, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр Д.Батбаатар, нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр Ж.Оюунтунгалаг нарыг сонгосон. Мөн нийслэлийн зургаан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчдийг томилоод байна. Үүнд:

  • Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр Н.Одонтуул
  • Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны ерөнхий шүүгчээр О.Жанчивнямбуу,
  • Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны ерөнхий шүүгчээр Б.Дашдондов,
  • Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр Б.Батболор,
  • Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны ерөнхий шүүгчээр Ж.Болдбаатар,
  • Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны ерөнхий шүүгчээр Б.Халиун нар тус, тус сонгогдсон билээ. 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2021-05-21 202.9.46.189

Энэ Хосбаяр гэдэг нөхөр ер нь ямар учиртай хүн бэ?Бүх хүнийг бө…..яах гэдэг билээ? тийм л хүн шиг байна даа???? Эсвэл Баян хүн 3 төрд нүүртэй гэдэг үү? Ямар учиртай хүн бэ?

Avatar

Зочин 2021-05-21 202.126.90.85

Za yamar ch baisan neelttei zarlaad, zurag hurugteig ni tawidag bolj baigaam baina. Ene tom dewshil shuu. Huuchin hen ni tomilogdood baigaag medeh ch ugui baidag bailaa. Saijruulalt hiisen ni haragdaj baina.

Avatar

зочин 2021-05-21 124.158.65.152

үнэний төлөө бус мөнгөний төлөө өмгөөлөл хийж явдаг Давхарбаяр гэдэг хүн нэр дэвшсэн тууж явах юм Шалгаруулалт шударга болно гэж л найдахаас

Avatar

МОНГОЛ 2021-05-21 43.242.243.180

Шүүхийн Сахилгын хорооны шүүгч бус гишүүдтэй холбоотой анхаарах 3 асуудал байна.
3. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Шүүхийн сахилгын хороо Монгол Улсын Шүүх эрх мэдлийг бэхжүүлэх үүрэг хүлээсэн. (Тэд шүүгчдийг хянана) Гэхдээ энэ байгууллага (гишүүд болох хүмүүс) хувийн болоод улс төрийн ашиг сонирхолдоо автвал Монгол Улсад гай болно. Тиймээс, Шүүхийн сахилгын хорооны гишүүнд нэр дэвшигчдийн тухай мэдээлэл, тэдний тухай хэлэлцүүлгийг иргэн бүрт нээлттэй байхаар удаан зохион байгуулах ёстой.

Avatar

МОНГОЛ 2021-05-21 43.242.243.180

Шүүхийн Сахилгын хорооны шүүгч бус гишүүдтэй холбоотой анхаарах 3 асуудал байна.
2. Шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдийн дунд улс төрчдийн гар хөл болж, Монгол Улсын хуулийн иргэний эрхийг хөсөрдүүлэхийн төлөө хичээн зүтгэж байсан хуульчийн гэрчилгээний гол болсон хүмүүс хүртэл байх юм. Сайхан хослол өмсөөд ордон дотор энэ тэр даргын өрөөгөөр орж гарч явах нь түүний оюун чадамж, мэдлэг боловсролыг илэрхийлэхгүй. Шүүхийн тогтолцоо бол улс төрийн караоке биш.

Avatar

МОНГОЛ 2021-05-21 43.242.243.180

Шүүхийн Сахилгын хорооны шүүгч бус гишүүдтэй холбоотой анхаарах 3 асуудал байна.
1. Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 3 дугаар дүгнэлтээр 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн Шүүхийн тухай хуулийн 15 дугаар бүлэг дэх Шүүхийн Сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвших, сонгон шалгаруулах, томилохтой холбоотой хуулийн зохицуулалтуудын хэрэгжилтийг түдгэлзүүлсэн. Эх сурвалж: https://legalinfo.mn/law/details/16047
Ийм нөхцөлд нэр дэвшигчдийг бүртгэсэн нь зөв үү?

Avatar

Зочин 2021-05-21 66.181.184.35

Ene Khosbayr gej nudend khuiten zevuun nokhor Shoronchin

Avatar

Зочин 2021-05-21 103.9.90.100

Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч Оюумаа бусдаасаа илүү их боловсролтой юм байна, их ч олон газар мэргэжлээрээ ажиллаж. Туршлага ихтэй байгаадаа

Avatar

Баяр 2021-05-21 192.82.71.44

Нийсдэдийн захиргааны хэргийн шүүгч З.Одмаа, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүгч Д.Мөнхтуяа, Батсуурь нарын захиалга биелүүлдэг авилгач шүүгчдыг нэн тэргүүн зайлуулах хэрэгтэй шүү.Шударга ёсыг уландаа гишгэгчид юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж