МАХН татан буугдах материалаа хүлээлгэн өгнө

Хуучирсан мэдээ: 2021.05.21-нд нийтлэгдсэн

МАХН татан буугдах материалаа хүлээлгэн өгнө

МАХН татан буугдах материалаа хүлээлгэн өгнө

Ньюс агентлаг 2021.05.21-ний Баасан гаригт болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

09.00 цагт

  • Батлан хамгаалах яаманд алба хаагчдад орон сууцны гэрчилгээ гардуулна.

10.00 цагт

  • Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал

-Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын дүн;

-Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Эцэслэн батлах үе шат/.

10.00 цагт

  • Улсын дээд шүүхэд МАХН татан буугдах материалаа хүлээлгэн өгнө. Түүний дараа 10.00 цагт МАХН-ын байранд хэвлэлийн бага хурал хийнэ.

11.00 цагт

  • Эрүүл мэндийн яамнаас Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийнэ.

15.00 цагт

  • ШУА-ийн Тэргүүлэгчдийн байранд "Инновацийн 7 хоног"-ийн хаалтын арга хэмжээ болно. Хаалтын арга хэмжээнд БШУ-ны сайд, УИХ-ын байнгын хороодын дарга нар, ШУА-ийн удирдлагууд, хүрээлэнгүүдийн удирдлагууд оролцоно. Энэ арга хэмжээний үеэр "Эрдэм Хакатон" уралдаанд шалгарсан багуудад гарааны санхүүжилт олгоно. Мөн шинэ Академич нарт хүндэтгэл үзүүлэх ёслол болно.

15.30 цагт

  • МҮХАҮТ-аас БНХАУ-ын ӨМОЗО-ны Олон Улсын худалдааны төвийн дэргэдэх "Хятад-Монголын бизнесийн зөвлөл"-тэй Хөх хотод "Монголд үйлдвэрлэв" худалдааны төв байгуулахад хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна.
16.00 цагт
  • МҮХАҮТ-д "Бизнесийн ёс зүйн төв"-ийн нээлт болно. Тус төв нь Монгол Улсад бизнесийн орчны ил тод, шударга байдлыг хангахад чиглэсэн урт хугацааны бизнесийн ёс зүйн стандарт, дүрэм, журмуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж