Өмнөд Хятадын тэнгис дэх Хятад, Филиппиний хилийн маргаантай бүсэд олон сар хөдөлгөөнгүй зогсч буй Хятадын загасчны завинууд тагнуулын үйл ажиллагаа явуулж байж болзошгүй талаар шинэ нотолгоо олджээ.
"Radio Free Asia" долгионыхны эхлүүлсэн эрэн сурвалжлах ажиллагааны явцад Парацел шүрэн арлын ойролцоо олноор бөөгнөрсөн загасчны хэмээх тодотголтой Хятадын завинууд Филиппиний үндэсний аюулгүй байдалтай холбоотой мэдээлэл цуглуулж байгаа нь илэрсэн байна.
Олон улс Хятадыг загасчны завь хэмээх халхавчин доор нууцаар цэргийн үйл ажиллагаа явуулдаг хэмээн сэжиглэдэг ч үүнийг Бээжин эрс үгүйсгэсээр ирсэн билээ.
"Radio Free Asia" мөн завинуудын нэг нь Вүди арлын Санша хотын гадаадын дэмжлэгтэй харилцаа холбооны системүүдэд хөндлөнгөөс нэвтрэх оролдлого хийдэг байсныг олж мэдсэн байна. Хэрвээ оролдлого амжилттай болбол тус завин дээрх албаныхан Санша хотын гар утасны сүлжээ, хиймэл дагуулын мэдээллийг цуглуулж, эрх баригчдадаа илгээх боломжтой болох юм.
Эх сурвалж: TELEGRAPH