"Football For Friendship" олон улсын фестиваль эхлэхэд хоёр хоног үлдлээ | News.MN

"Football For Friendship" олон улсын фестиваль эхлэхэд хоёр хоног үлдлээ

"Football For Friendship" олон улсын фестиваль эхлэхэд хоёр хоног үлдлээ

"Football For Friendship" олон улсын фестиваль эхлэхэд хоёр хоног үлдлээ

Дэлхийн олон улс үндэстэний хүүхэд багачуудад хөлбөмбөгийн спортын гайхамшгийг мэдрүүлж, нэгэн дээвэр дор нэгтгэж чаддаг “Football For Friendship” хөтөлбөрийн 2021 оны цахим тэмцээн тавдугаар сарын 22-нд эхэлнэ.

Тус хөтөлбөр нь 2013 оноос өдийг хүртэл тасралтгүй үргэлжилж буй бөгөөд монгол хүүхдүүд хоёр дахь удаагаа тус хөтөлбөрт хамрагдаж байна. Өмнө нь 2018 онд Э.Даринчулуун, Ш.Эрхэс нар “Нөхөрлөлийн төлөөх хөлбөмбөг” хөтөлбөрт амжилттай хамрагдаж, олон улсын хүүхдүүдтэй хүч сорьж, Орост явагдсан ДАШТ-д улсынхаа тугийг намируулсан билээ.

Цар тахлын улмаас уг хөтөлбөр “F4F World” цахим тоглоом хэлбэрээр явагдах болсон. Монгол Улсыг төлөөлөн “Дэрэн” клубын өсвөрийн хөлбөмбөгчид болох Н.Ананд, Б.Төгөлдөр нар тавдугаар сарын 22-ноос 29-ний хооронд болох “F4F World” тэмцээнд оролцох юм.

Б.Төгөлдөр БНАСАУ, БНСУ, Филиппин, Гуам, Гвиней улсын тамирчидтай нэг баг болсон бол Н.Ананд Шинэ Зеландын гурав, Австралийн нэг тамирчинтай баг болж, гар нийлүүлэн тоглох гэж байна.

Тоглоомын тухай товч танилцуулбал, нэг баг таван гишүүнээс бүрдэнэ. Тоглоход хялбар, сонирхолтой супер хүчийг багтааснаараа жирийн хөлбөмбөгөөс сонирхолтой, бага насныхан тоглоход тохиромжтой цахим хөлбөмбөгийн төрөл юм.

Улсынхаа нэрийг гарган, олон улсын хөтөлбөрт оролцох Б.Төгөлдөр, Н.Ананддаа амжилт хүсье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж