Билгийн тооллын XVII жарны “Цөөвөр” хэмээх цагаагчин үхэр жилийн зуны тэргүүн харагчин могой сарын шинийн 08-ны энэ өдрийн морин цагт Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслол Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах Агуйт уулын оргилд боллоо.
Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд, Бригадын генерал Г.Сайханбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогын зөвлөх Л.Болд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Хошууч генерал Д.Ганзориг тэргүүтэй бүрэлдэхүүн оролцов.
Ёслол, хүндэтгэлийн ажиллагаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ-ын дарга нар Агуйт уулын тахилгат овоонд хадаг өргөн, Бүх цэргийн Их хар сүлдийг Агуйт уулын оргилд тусгайлан зассан суудалд байрлуулснаар эхэлсэн юм.
Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны тавдугаар сарын 29-ний өдрийн 126 дугаар зарлигийн хавсралтаар батлагдсан тусгай журмын дагуу Төрийн хонжин удирдан гүйцэтгэлээ.
Бүх цэргийн Их хар сүлдийн тайлга нь монгол цэргийн оройн дээд шүтээн Бүх цэргийн Их хар сүлдээ хүндэтгэн цэнгэл баяслыг нь хөгжөөж, түүнд цэрэг эрсийнхээ эрдэм чадал, ид хав, сүр хүчийг илтгэн харуулж буй ёслол хүндэтгэлийн ажиллагаа бөгөөд цэнгүүлэх тайлгыг хоёр жилд нэг удаа, цагаалах тайлгыг жилд нэг удаа хийдэг.
Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших туг сүлдний зохилдлоготой Агуйт уул нь Баянзүрх хайрханы салбар уул бөгөөд Чингис хааны түмэн хишигтэн цэргүүд байрлаж байсан, их хааны ташуур олдсон газар гэж түүхэнд тэмдэглэгдсэн онцлогтой газар юм.
Зочин 2021-05-20 103.140.11.167
Хар сүлдний сүр хүч ихээ.
Зочин 2021-05-20 64.119.18.151
баярцогт элбэгдорж самарчин сумтайбөхийн цусаар тахилга өргөх ёстой байсан юм.
Зочин 2021-05-20 202.126.88.53
МАН-ынхны цусаар л тахилга өргөх ёстой
Зочин 2021-05-20 192.82.72.131
БУРХАН МИНЬ ХУЛГАР ХҮҮР МИНЬ БУШУУХАН ДАЛД ОРЖ ҮЗЭЭРЭЙ
Зочин 2021-05-20 83.25.126.74
Jonhuu horigdol odoo z**l daa
Зочин 2021-05-20 66.181.176.145
Хар сүлдийг дайн тулаантай цагт төдийгүй улс оронд өвчин тахал дэлгэрсэн үед ч мөн тайж тахиж байсан уламжлалтай. Тэгэхдээ зөвхөн цэнгүүлэх бус, догшуулах (догшруулах) их тахилга хийж, Мөнх Тэнгэртээ хандсанаар агуу их хүчин нэмэгдэж аюул бүхнийг давдаг гэсэн домогтой. Тиймээс Хар сүлдээ догшруулах тайлгыг хийж дадах хэрэгтэй.
Зочин 2021-05-20 103.229.123.97
Женко юу ч хийгээд хэн ч тоохгүй болжээ. Одоо шалдлаад гудамжаар гүйвэл харж мэгадгүй
буруу 2021-05-20 103.206.195.230
Дайн тулаанд оролцохын өмнө хар сүлдийг цэнгүүлж, сүр хүчийг авахуулдаг, Энх цагт олонд ил гаргахгүй байх учиртай юм гэнэ лээ. Энх цагт сүр хүчийг авахуулснаар дайн дажингүй ч үймээн самуун тасрахгүй байдаг тул ил гаргадаггүй байжээ.
Мэндээ 2021-05-20 103.57.95.199
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга гуай сайхан хүн шүү.
Зочин 2021-05-20 64.119.26.135
Gutsvaa, tuved tairdas