Сүүлийн 5 жилд Орхон аймагт хамгийн олон сургууль, цэцэрлэг ашиглалтад оржээ

Хуучирсан мэдээ: 2021.05.20-нд нийтлэгдсэн

Сүүлийн 5 жилд Орхон аймагт хамгийн олон сургууль, цэцэрлэг ашиглалтад оржээ

Орхон аймгийн хэмжээнд 2016-2021 оны хооронд боловсролын 11 барилга, байгууламж ашиглалтад орсон нь түүхэн дэх хамгийн олон сургууль цэцэрлэг баригдсан он жилүүд байв. Эдгээр долоон цэцэрлэг, хоёр сургууль, нэг дотуур байрыг барьж байгуулахад улсын болон орон нутгийн төсвөөс нийт 31,4 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Үүнд:

2017 онд

  • Эрдэнэ багт 640 хүүхдийн сургууль
  • Шанд багт 17-р сургуулийн өргөтгөл
  • Дэнж багт 20-р цэцэрлэгийн өргөтгөл

2018 онд

  • Цагаанчулуут багт 280 хүүхдийн цэцэрлэг

2020 онд

  • Их залуу багт 23-р цэцэрлэгийн өргөтгөл
  • Жаргалант суманд 100 хүүхдийн дотуур байр

2021 онд

  • Булаг багт 18-р цэцэрлэгийн өргөтгөл
  • Баянбулаг багт 27-р цэцэрлэг
  • Эрдэнэ багт 11-р цэцэрлэгийн өргөтгөл
  • Согоот багт 4-р цэцэрлэгийн өргөтгөл
  • Уурхайчин багт 7-р цэцэрлэгийн усан бассейныг ашиглалтад оруулаад байна.

Тус хөрөнгө оруулалтын үр дүнд 200 гаруй ажлын байр шинээр бий болж, 800 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжоор хангагдаад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж