УОК: Хүнс, барааны дэлгүүрүүд 22.00 цаг хүртэл ажиллана | News.MN

УОК: Хүнс, барааны дэлгүүрүүд 22.00 цаг хүртэл ажиллана

УОК: Хүнс, барааны дэлгүүрүүд 22.00 цаг хүртэл ажиллана

Улсын Онцгой Комиссоос мэдээлэл хийж байна

Улсын Онцгой Комиссоос мэдээлэл хийж байна

Posted by News.mn on Thursday, May 20, 2021

УОК өнөөдөр (2021.05.20) хуралдаж, гаргасан шийдвэрүүдийнхээ талаар мэдээллээ.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.ГАНЗОРИГ:

-Тавдугаар сарын 22-ноос зургаан төрлийн үйл ажиллагаа нээгдэж байна. Үүнд,

  • Орон нутгийн зам (Давтан тунгаа авсан иргэд хязгаарлалтгүй, шинжилгээ өгөх шаардлагагүй вакцины паспортоо үзүүлээд явна. Мөн 0-17 насны хүүхдүүдээс шинжилгээ шаардахгүй)
  • Есөн томоохон зах нээгдэж байна (Нарантуул, Бөмбөгөр, Барс тэргүүтэй захууд)
  • Хоол үйлдвэрлэлийн газрууд танхимаар үйлчилж болно.
  • Зочид буудлууд
  • Амралтын газрууд (гэр бүлийн хүрээнд давтан тунтай хүмүүст)
  • Саун (50 хувийн дүүргэлттэй)

Ийнхүү үйлчилгээний байгууллагуудын 83 хувь нь үйл ажиллагаагаа сэргээлээ.

РЕСТОРАНУУД 24.00 ЦАГ ХҮРТЭЛ АЖИЛЛАЖ БОЛНО

Хотын ерөнхий инженер Т.ГАНТӨМӨР:

Хүнсний дэлгүүрүүд 22.00 цаг хүртэл, ресторанууд 24.00 цаг хүртэл ажиллаж болно. Тавдугаар сарын 22-ноос эхлэн ажиллах есөн томоохон зах худалдааны төвүүд дээр хяналт шалгалт хийнэ. Өнөөдөр, маргааш Хархорин, Сандэй, Нарантуул, Дүнжингарав, Шөнийн зах, Сандэй Плаза, Бөмбөгөр-1, Алтжин Бөмбөгөр, Бөмбөгөр зэрэг захууд дээр шалгалт хийж, шаардлага хангавал ажиллуулна.

ИРГЭД ОРОН НУТАГ РУУ ЯВАХ БОЛВОЛ PCR ШИНЖИЛГЭЭ ӨГЧ, ОЧООД ТУСГААРЛАГДАНА

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.ГАНЗОРИГ:

-Өмнөговь, Дорноговь руу хүндэтгэн үзэх шалтгаантай зорчих иргэд аймгийнхаа онцгой комиссоос зөвшөөрөл авна. Бусад тохиолдолд УОК-оос зөвшөөрөл авна. Энэ журам зургадугаар сарын 15-ныг хүртэл хүчинтэй. Вакцинд хамрагдаагүй иргэд орон нутаг руу явах болвол PCR шинжилгээ өгч, очоод тусгаарлагдана. Одоо 8-9 төрлийн үйл ажиллагааг хязгаарлалттай хэвээр үлдээсэн. Үзвэр үйлчилгээ болон дэн буудал, кароаке тэргүүтэй газрууд үүнд багтаж байна.

ХҮҮХДҮҮД PCR ШИНЖИЛГЭЭ ӨГӨХГҮЙ Ч БИЕИЙН ХАЛУУН НЬ ӨНДӨР БАЙВАЛ ТҮРГЭВЧИЛСЭН ШИНЖИЛГЭЭ АВНА

Хотын ерөнхий менежер Т.ГАНТӨМӨР:

-Өнөөдрөөс эдгээр цагийн хуваариуд мөрдөгдөж эхэлнэ. Барааны дэлгүүр ч мөн адил 22.00 цаг хүртэл ажиллаж болно.

Сэтгүүлчдийн дараах асуултуудад хариуллаа.

-Төмөр зам, агаарын тээврүүд хэзээ нээгдэх вэ?

Ц.ГАНЗОРИГ:

-Төмөр зам, орон нутгийн нийтийн тээвэр, агаарын тээврийн зохицуулалт хийгдэж байна. Тасалбаруудыг аль болох онлайнаар худалдаалах болно. Вакцинд хамрагдсан иргэд тусгаарлагдах шаардлагагүй. Хүүхдүүд PCR шинжилгээ өгөхгүй боловч биеийн халуун нь өндөр байвал түргэвчилсэн шинжилгээ авна. Шаардлагагүй тохиолдолд хүүхдүүдээ хөдөө орон нутаг руу, эрсдэлтэй орчин руу битгий дагуулж яваарай. Энэ бол зургадугаар сарын 15-н хүртэл мөрдөгдөх журам.

-Барааны дэлгүүр мөн 22.00 хүртэл ажиллах уу?

Т.ГАНТӨМӨР:

– Өнөөдрөөс эдгээр цагийн хуваариуд мөрдөгдөж эхэлнэ. Барааны дэлгүүр ч мөн адил 22.00 цаг хүртэл ажиллаж болно.

БААР, КАРАОКЕГ НЭЭХ БОЛООГҮЙ

Улсын хэмжээнд баар, караоке зэрэг есөн төрлийн үйл ажиллагааны салбарыг эрсдэлтэй учир хязгаарласан хэвээр байна. УОК-оос зургадугаар сарын 2-нд дахин эрсдэлийн үнэлгээ хийсний дараа тэдгээр салбаруудыг нээх эсэхийг шийдвэрлэх юм байна.


НЭМЭЛТ: 16.00 ЦАГ

Улсын онцгой комисс хуралдаж, гарсан шийдвэрүүдийн талаар мэдээлж байна. Хуралдаанаас хүнсний дэлгүүрүүдийг 22.00 цаг хүртэл ажиллуулах шийдвэр гаргажээ. Бусад шийдвэрүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид удахгүй хүргэнэ.


УОК: ХҮНСНИЙ ДЭЛГҮҮРҮҮД 22.00 ЦАГ ХҮРТЭЛ АЖИЛЛАНА

Улсын Онцгой комисс (УОК) өнөөдрийн хуралдаанаараа тавдугаар сарын 22-ноос зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг эхлүүлэх, хязгаарлалтыг сулруулах асуудлыг хэлэлцэж байгаа ажээ.

Улсын Онцгой комиссын даргын 2021 оны тавдугаар сарын 19-ний өдрийн 46 дугаар тушаалаар “Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ыг шинэчлэн баталсан. Энэхүү журам нь тавдугаар сарын 22-ноос хэрэгжих бөгөөд хот болон орон нутагт зорчигчоос дараах бичиг баримтыг шалган, халдвараас сэргийлэх дэглэмийг мөрдүүлж нэвтрүүлнэ. Үүнд:

-Covid-19-ийн эсрэг вакцинжуулалтын бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн нотлох баримт,

-Сүүлийн 4 сарын хугацаанд коронавируст халдвараар өвчилж эдгэрсэн эрүүл мэндийн байгууллагын магадалгаа,

-Covid-19-ийн тохиолдол бүртгэгдээгүй орон нутаг /аймаг, сум/-аас зорчих хөдөлгөөн эхэлсэн болон энэхүү журмын 2.1.1, 2.1.2 –т заасан баримт бичигтэй зорчигчоос бусад тохиолдолд коронавируст халдварын PCR шинжилгээний сөрөг хариу /шинжилгээ өгсөн өдрөөс 3 хоногийн хугацаанд хүчинтэй/, эсхүл антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу /шинжилгээ өгсөн өдрөөс 2 хоногийн хугацаанд хүчинтэй/,

-Иргэний үнэмлэх болон хувийн мэдээллийг нотлох бусад баримт бичиг,

-0-17 насны хүүхдээс коронавируст халдварын PCR болон антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу шаардахгүй бөгөөд шалган нэвтрүүлэх хяналтын цэгүүдэд асуумж авч, биеийн халууныг үзэж, Covid-19-ийн эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хүүхдээс заавал түргэвчилсэн шинжилгээ авч, холбогдох хариу арга хэмжээг тухайн орон нутгийн Онцгой комисс хариуцан зохион байгуулна.

-Сүүлийн 4 сарын хугацаанд Covid-19-өөр өвчилж эдгэрсэн, вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн зорчигчоос төрийн байгууллага, улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, аж ахуйн нэгж, авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын цэгүүдэд PCR болон түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу шаардахгүй.

-Covid-19-ийн тохиолдол бүртгэгдээгүй орон нутаг /аймаг, сум/-аас зорчих хөдөлгөөн эхэлсэн зорчигчоос эрүүл мэндийн асуумж авч, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

УОК-оос гаргасан шийдвэрийг эргэн мэдээлэх болно.

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс өнөөдөр Улаанбаатар хотод суурин 55 цэгт, явуулын 57 автобусаар 162 багийн 924 эмч, ажилтан ажиллаж, 29879 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн. Мөн иргэд олноор үйлчлүүлдэг “Нарантуул”, “Хархорин”, “Шинэ сандэй”, “Сандэй плаза”, “Шөнийн зах”, “Дүнжингарав” зэрэг  барааны худалдааны төвүүд, “Бөмбөгөр”, “Содон бөмбөгөр”, “Алтжин бөмбөгөр” зэрэг худалдааны төвийн барааны тасгуудыг тавдугаар сарын 22-нд нээхээр бэлтгэл ажлыг хангаж эхэлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Уранбилэг 2021-05-20 202.9.40.11

Үзвэр үйлчилгээний газар хэзээ нээгдэх вэ??

Avatar

орсоо 2021-05-20 66.181.190.33

цагаа багасгах хэрэгтэй дахиад өвчин нь нэмэгдэх юм бна одрр яанаа ямар ч шийдвэр гаргаж чадахгүй л бна

Avatar

Зочин 2021-05-20 202.179.26.60

Ардын нам хэтэрхий хүчтэй, хэтэрхий том Монгол шиг жижиг улсад. Та нар дотор нь хувьсгал хийж үзэж байна. Гэвч энэ бүтэшгүй.

Avatar

Зочин 2021-05-20 202.179.26.60

Телевизийн сэтгүүлч нар ардын намын гишүүн болчих юм ямар хачин юм бэ. Яадаг юм, мэдээлэл цуглуулсан гээд өөртөө элсүүлдэг юмуу хаашаа юм.

Avatar

Зочин 2021-05-20 202.72.247.58

Ene ** bohchuud boliisoi.zah baar karaoke ajilluulj hereggui shtee. ** sumyabalai gej ajil medehgui malnaas dor joomnuud bh ymdaa.

Avatar

ard 2021-05-20 202.9.46.232

үхсэниихэн баар кароке нээхээр бэлдэж байгаач гэх шиг л******д

Avatar

Зочин 2021-05-20 66.181.189.113

ЭМ-н салбарынхан маань их хүч хаяж байж их хичээж байж тархалтыг хумиж байгаа юмсан даа 🙁 одоо бүх зах дэлгүүрүүд нээгдээд тархалт дахиад хяналтаас гарч аймшиг болох юм байна л даа чёрт 🙁

Avatar

irgen 2021-05-20 66.181.191.179

БӨӨН АВИЛГА БОЛОХ НЭЭ

Avatar

ЛЛ 2021-05-20 202.126.89.218

ЗАА ТЭГГЭЭД БҮГДИЙН САЙХАН СУЛЛААД ТАВИЛОО…..ТАМИНЬ Л МЭДЭЖ ДЭЭ….ХЭД ХОНОГИЙН ДАРАА ЮУ Л БОЛДОГ БОЛ

Avatar

Зочин 2021-05-20 66.181.176.86

Зүгээр л дэлгүүр , ресторан ердийн хуваариар ажиллана гээд л хэлчихгүй, Олон юм яриад бх юм

Avatar

Зочин 2021-05-20 202.126.88.42

Дэлгүүрийн цагаа сунгасан ч 20с хойш архиа зарахаа хоригло

Avatar

Зочин 2021-05-20 202.55.188.104

Vaccine buren hiilgecheed haldvar tusaad baigaa humuus baihad huduu ruu chuluutei yavuuldag chin buruu shuu. Zaaval PCR shinjilgee bas tusgaarlah heregtei.

Avatar

за одоо болио 2021-05-20 202.55.188.102

саун ь шөнийн цэнгээний газар бассейн л биш шүү

Avatar

Зочин 2021-05-20 192.82.75.28

ЗА ЮУ Л БОЛДОГ БОЛ ДОО!? ЯАРВАЛ ДААРДАГИЙГ АРДЫН НАМЫН 100 ЖИЛЭЭР ХАРСАН ДАА!! ТЭРТЭЭ ТЭРГҮЙ ҮР ДҮН НЬ ТОДОРХОЙ БОЛСОН СОНГУУЛИЙН ЯЛАЛТАНДАА ХЭТЭРХИЙ ЯАРЧ АРД ОЛНЫХОО ЭРҮҮЛ МЭНДЭЭР ДЭНЧИН ТАВЬСАН Л ЮМ БИТГИЙ БОЛООСОЙ БИЛЭЭ…

Avatar

Баточир Бид Бид даа дээ хайрын хайртай отго:3:29 ❤️❤️❤️ 2021-05-20 59.153.87.6

88003585 Баточир Бид Бид даа дээ хайрын хайрлтай отгоо :3:29 ❤️❤️❤️

Avatar

Зочин 2021-05-20 122.201.21.73

Энэ архинаас болж улс иргэн айлууд сүйрч магадгүй бна шүү. Үнийг нь л нэмчихвэл уух хүмүүс шууд цөөрнө дөө уг нь.

Avatar

Зочин 2021-05-20 139.5.218.10

no naadam

Avatar

Зочин 2021-05-20 147.161.192.111

Халдвар буураагүй байхад болж л байгаа юм байхдаа???

Avatar

С.Эрдэнэ 2021-05-20 112.72.10.14

Хотоос орж гарах хөдөлгөөнд их дараалал үүсэх нь дээ … ийм олон бичиг баримт бүх хүнээс шалгана гэдэг нь цаг их зарцуулна гэсэн үг …

Avatar

Зочин 2021-05-20 139.5.218.10

зохион байгуулалтаас шалтгаална. орк менежментээр явбал зам дээр хонуулна

Avatar

🚫🚫 НААДАМ 🚫🚫🚫 2021-05-20 202.126.89.218

НААДАМ -ЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА !!!

Avatar

тт 2021-05-20 202.9.40.162

Дандаа хагас дутуу арга хэмжээ авна. ӨВЧИНИЙ тархалд хөдөөд огцом өснө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж