“Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх зарим асуудлын бэлтгэл хангах журам”-ын дагуу “Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийн материал хүлээн авах тухай” зарыг 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр цахим хуудаст байршуулсан.
Монгол Улсын Засгийн газраас “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэн хугацааг сунгаж, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг хязгаарлаж, хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм тогтоосонтой холбогдуулан бүртгэлийн хугацааг 2021 оны тавдугаар сарын 14-ний өдөр хүртэл сунгаж, нэр дэвшүүлэх иргэдийн хүсэлтийг нээлттэй хүлээн авлаа.
Дээрх хугацаанд дөрвөн иргэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлж, санал хураалтад оролцохоор материалаа ирүүлсэн болно.
Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэхээр ирүүлсэн иргэдийн мэдээллийг “Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх зарим асуудлын бэлтгэл хангах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт заасны дагуу олон нийтэд нээлттэй мэдээлж байна.
Нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх Үндсэн хуулийн цэцэд нэр дэвшигчдийн жагсаалт
д/д | Овог, нэр | Төгссөн сургууль | Ажилласан байдал |
1. | Батаагийн Баттулга | МУИС-ийг хуульч, эрх зүйч, Улс төрийн дээд сургуулийг улс төр судлаач мэргэжлээр тус тус төгссөн. МУИС-д Хууль зүйн магистр хамгаалсан. | Дархан хотын АДХ-ын Гүйцэтгэх Захиргаанд байцаагч, мэргэжилтэн, зохион байгуулагч, Дархан хотын Хөтөл хорооны АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны дарга, Дархан хотын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайдын зөвлөх, Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хорооны дарга, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д хүний нөөцийн хэлтсийн дарга, БОАЖЯ-ны харьяа ЦУОШГ-т дэд дарга
|
2. | Чойжилын Нямсүрэн | НАХЯ-ны ЦТДС-ийг хуульч, ЗХУ-ын Ленинград хот дахь ДЯЯ-ны УТДС-ийг хуульч-улс төр судлаач мэргэжлээр тус тус төгссөн. МУИС-д Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. | Нийгмийг аюулаас хамгаалах яамны ЗХХБУЕГ-т хүмүүжүүлэгч, төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Нийгмийг аюулаас хамгаалах яамны ЗХХГ-т зааварлагч, мэргэжилтэн, Цагдаагийн дээд сургуулийн Мөрдөн байцаах албаны тэнхимд багш, ахлах багш, Цагдаагийн дээд сургуулийн Төр эрх зүйн тэнхимд эрхлэгч, Цагдаагийн Ерөнхий газрын ЗУГ-ын Хүний нөөц сургалт арга зүйн хэлтсийн Сургалт хариуцсан дэд дарга, Цагдаагийн академийн Үндсэн хуулийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч, "Шихихутуг” хууль зүйн сургуулийн Эрх зүйн тэнхимд ахлах багш, Улсын Дээд шүүхийн Судалгааны төвийн захирал, Улсын Дээд шүүхийн Тамгын газрын Практик судлалын хэлтсийн дарга, Хууль сахиулахын их сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цагдаа судлалын төвийн эрхлэгч, Улаанбаатар олон улсын их сургуулийн Эрх зүйн тэнхимд ахлах багш, Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн Гэмт явдал судлалын хүрээлэнгийн судалгааны багийн профессор, Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн Судлаачийн хөгжлийн төвийн аргазүйч-багш
|
3. | Володягийн Оюумаа | МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч, МУИС-ийн Гадаад харилцааны дээд сургуулийг англи хэлний орчуулагч, Удирдлагын академийг төрийн албаны менежер, МУИС-ийн Бизнесийн сургуулийг нягтлан бодох бүртгэл мэргэжлээр тус тус төгссөн. МУИС-д Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. | МУИС-ийн Хууль зүйн сургуульд Олон улсын эрх зүйн тэнхимд цагийн багш, дагалдан багш, багш, ахлах багш, дэд профессор, профессор, Нийтийн эрх зүйн тэнхимийн профессор, гэрээт профессор, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч, Монголын Нотариатчдын танхимын гишүүн, нотариатч, Удирдах зөвлөлийн гишүүн, Сургалт судалгааны төвийн ахлагч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн
|
4. | Бямбажавын Улаанбаатар | МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. МУИС-д Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. | МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Иргэний эрх зүйн тэнхимд багш, ахлах багш, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн дэд профессор, МУИС-ийн Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Олон улсын арбитрын арбитрч, МУИС-ийн Ёс зүйн Ерөнхий нарийн бичгийн дарга
|
Зочин 2021-05-20 192.82.78.48
Ч.Нямсүрэн хууль зүйн ухааны доктор, профессор бол эрх зүйн онолын өндөр мэдлэгтэй, эрх зүй, хууль зүйн шинжлэх ухааны талаар асар өндөр мэдлэг. Шинжлэх ухааны өндөр мэдлэгээ амьдрал практикт хэрэгжүүлэх талаар ажилласан туршлагатай. УДШ-ийн Судалгааны төвийн даргаар ажиллаж байхдаа олон арван эдрээт хэргийн шийдвэрт судалгаа хийж, судалгааны үндсэн дээр шийдлийг гаргах саналыг холбогдох түвшинд танилцуулж байсан байдаг. Мундаг хүндээ. Сэтгэлгээний өндөр авьяас, мэдрэмжтэй. Яг тохирсон хүн байна
C ,BAYAR 2021-05-20 174.204.37.154
NO Battulga=0000
Зочин 2021-05-20 172.58.143.147
Erdenetiin bolovson huchind ichih nuur bna uu? humuus itgeh uu elbegiin taviul bizdee?
Зочин 2021-05-20 103.229.123.172
Нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн сайн хуульч алга. Монгол төрийн дархлаа ийм л болждээ.
иргэн 2021-05-20 66.181.161.14
иргэд нэр дэвшүүлж байгаагаач харла даа. МАН-ын тавиулууд л байгаа биз. МАН байгаа цагт Монгол өөдлөхгүй шүү. улам л уруудана.
Уншигч 2021-05-20 81.102.48.36
Үндсэн хуулийн эрх зүй гэж өөрөө олон жил уншдаг судалдаг бие даасан том эрх зүйн салбар юм шүү. Зүгээр л хуульч юм чинь ойлгочихно болчихно гэж хандмааргүй байна. Ц.Сарантуяа, О.Мөнхсайхан зэрэг Үндсэн хуулийн эрх зүй, төрийн эрх зүйг хууль зүйн докторын хэмжээнд судалсан, түүнийгээ олон жил заасан багшилсан хуульчид нэрээ дэвшүүлбэл сайн байна.
Нөөцгүй болжээ 2021-05-20 192.82.87.251
Монгол улсын нөөц нь л ийм байна даа. Ийм байж бас олон юм яринаа гэж. Юманд түвшин гэж байхаа больжээ.
зочин 2021-05-20 103.57.95.216
МУИС-ИЙН УЛААНБААТАР БАГШ Л БОЛОМЖИЙН НЭР ДЭВШИГЧ БАЙНА ДАА.
Монгол 2021-05-20 76.10.181.87
Улаанбаатар ичээч ээ
Зочин 2021-05-20 66.181.161.80
Сэкс шоп загалмайлсан эцэг хүн мөнүү
Зочин 2021-05-20 202.9.46.254
Үхмэл байгууллага, хууль зөрчигчид
Зочин 2021-05-20 64.119.16.145
дандаа олигархиудын хатгаасаар нэр дэвшиж байгаа. арда намгүй баянгүй дарга наргүй бол ҮХЦ-н амьгүй албат шүү дээ.