Хятадын мэдэгдэл биткойны ханшийг унагав

Хуучирсан мэдээ: 2021.05.20-нд нийтлэгдсэн

Хятадын мэдэгдэл биткойны ханшийг унагав

Хятадын мэдэгдэл биткойны ханшийг унагав

Хятадын санхүүгийн зохицуулах байгууллага өчигдөр (2021.05.19) биткойнтой холбоотой анхааруулга гаргасны дараа дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш дахин уналаа. Дөрөвдүгээр сард нэг бүр нь 64 мянган ам.долларт хүрээд байсан биткойн Хятад улсын мэдэгдлийн дараа 30 мянгад хүрч унажээ.

Хятадын зохицуулах байгууллага тус улсын банк, санхүүгийн байгууллагууд криптовалютаар үйлчилгээ явуулахыг хориглосон тухай анхааруулаад, “Сүүлийн үед криптовалютын үнэ ханш огцом өгсөж, уруудаж байгаатай холбоотой арилжаагаар ашиг олох сонирхол дахин сэргэж байна. Иймд ард иргэдийн өмч хөрөнгө, эдийн засаг, санхүүгийн хэвийн үйл ажиллагаанд ноцтой эрсдэл үүсгэж байна” хэмээн мэдэгджээ.

Энэхүү мэдэгдлийн дараа зөвхөн биткойн бус бусад томоохон криптовалютын ханш ч унаж эхэлсэн байна. Тухайлбал, этер, дожекоины ханш 25 болон 29 хувиар буурчээ.

Түүнчлэн өөр хэд хэдэн улсын банк санхүүгийн байгууллагууд дээрх асуудлаар анхааруулга гаргасан байна. “Bank of England”-ын ерөнхийлөгч Эндрью Бэйли саяхан криптовалют эзэмшигч нар бүх мөнгөө алдах эрсдэлтэйг сануулж байв. Мөн Европын Төв банк биткойны ханшийн өсөлтийн цаана хөөсрөлт байгааг анхааруулжээ.

Хэд хоногийн өмнө "Tesla", "SpaceX" компаниудыг үүсгэн байгуулагч Элон Маск биткойныг олборлоход их хэмжээний эрчим хүч шаардагддаг гэх шалтгаанаар биткойноор төлбөр тооцоо хийхийг зогсоож байгаагаа мэдэгдсэн нь мөн ханшийг нь унагааж байв.

Эх сурвалж: THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж