ЭМЯ: 519 хүнээс халдвар илэрч, найман хүн нас барлаа

Хуучирсан мэдээ: 2021.05.20-нд нийтлэгдсэн

ЭМЯ: 519 хүнээс халдвар илэрч, найман хүн нас барлаа

Эрүүл мэндийн яам Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.


ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Wednesday, May 19, 2021

Эрүүл мэндийн яамны Хэвлэлийн төлөөлөгч Б.УУГАНБАЯР:

-Сүүлийн 24 цагт 8133 хүнээс шинжилгээ авахад Covid-19-ийн 519 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт 50618 тохиолдол боллоо. Дотоодын халдвар 513-д хүрч, эрүүл мэндийн ажилтан 5, Энэтхэг улсаас ирсэн иргэний давтан шинжилгээгээр вирус илэрч, зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгдлээ. Энэ хүн Дорноговь аймагт тусгаарлалтад байна. Улаанбаатарт шинээр 461 тохиолдол, хөдөө орон нутагт 52 тохиолдол бүртгэгдсэн. Мөн найман хүн Covid-19-ийн улмаас нас барсан бол 805 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт 44391 хүн эдгэрч, 235 хүн цар тахлын улмаас нас бараад байна. Тодруулбал:

  • Дөрөвдүгээр сарын 25-нд онош нь батлагдсан 57 настай эмэгтэй
  • Дөрөвдүгээр сарын 29-нд онош батлагдсан 24 настай эмэгтэй
  • Тавдугаар сарын 4-нд онош нь батлагдсан 72 настай эрэгтэй
  • Тавдугаар сарын 5-нд онош нь батлагдсан 60 настай эрэгтэй
  • Тавдугаар сарын 6-нд онош нь батлагдсан 81 настай эмэгтэй
  • Тавдугаар сарын 7-нд онош нь батлагдсан 92 настай эмэгтэй
  • Тавдугаар сарын 11-нд онош батлагдсан 83 настай эмэгтэй
  • Тавдугаар сарын 11-нд онош нь батлагдсан 81 настай эмэгтэй

Эмнэлгээс гарсан 374, гэртээ эдгэрсэн 431 хүн байна. Сүүлийн 24 цагт орон нутагт батлагдсан тохиолдлуудыг задалбал:

  • Орхон-8
  • Дархан-Уул-3
  • Сэлэнгэ-1
  • Төв аймаг-17
  • Архангай-9
  • Завхан-1
  • Говь-Алтай-5

Нийт 50 гаруй эмнэлэгт 3896 хүн эмнэлэгт хэвтэж байгаагаас маш хүнд 110, хүнд 539, хүндэвтэр 1343, хөнгөн 1904 хүн байна. Гэрийн хяналтад хөнгөн хэлбэрийн 2075 хүн байна.

Өнөөдрийн байдлаар вакцинжуулалтын эхний тунд 1.810.479 хүн хамрагдсан бол хоёрдугаар тунд 685.189 хүн хамрагдсан. Үүний 0.45 хувь нь халдвар авсан гэсэн тоон мэдээлэл байна. Хоёр тунд бүрэн хамрагдсан хүмүүсийн тоо ганц хоёрхон байгааг хэлье. Өчигдөр 25741 хүн дархлаажуулалтад хамрагдсан.

Улаанбаатар хотод 929160 хүн эхний тунд хамрагдсан бол хоёрдугаар тунд 526025 хүн хамрагдаад байна. Орон нутагт эхний тунд 881319 хүн, хоёрдугаар тунд 159164 хүн хамрагдаад байна.

Монголын вирус судлалын нийгэмлэгийн гишүүн Ж.ОЮУНБИЛЭГ:       

-Вакцин бол идэвхтэй болон идэвхгүй урьдчилан сэргийлэлтийн бэлдмэл гэж явдаг. Одоогоор дэлхийд хориглосон дөрвөн вакцин, хэрэглэж болохоор 15 вакцин байна. Үүнээс өргөн хэрэглэж байгаа хоёр вакцин нь “Cпутник V”, “АстраЗенека”.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж