Цаг агаар: Ихэнх нутгаар сэрүүсч, салхи, шуургатай байна | News.MN

Цаг агаар: Ихэнх нутгаар сэрүүсч, салхи, шуургатай байна

Цаг агаар: Ихэнх нутгаар сэрүүсч, салхи, шуургатай байна

Цаг агаар: Ихэнх нутгаар сэрүүсч, салхи, шуургатай байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 20-нд Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Цаашид буюу 21-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 22-нд нутгийн хойд хагаст, 23-нд нутгийн зарим газраар, 24-нд говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 21-нд ихэнх нутгаар, 22-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар  секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж, 23,24-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.

Иймд

  • Иймд  цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
  • Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
  • Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байнав
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-20 64.119.18.151

зүгээр зүгээр баячуудын зугаалга баларч илэрнэ. үхэж хатлаа гээд өөрсдийгөө мэдэгдэнэ.

Avatar

Зочин 2021-05-20 66.181.164.157

Сайхан Эх оронтой Ард түмэн шүү. Энэ бол нүүдэлчдийн Хүчирхэг Араншин.

Avatar

irgen 2021-05-20 119.40.100.66

mongoliin tsag agaar gej yag mongol hunii zan aashtai nyagt holbootoi baih yumaa togtovorgui huviramtgai tsagtaa dulaarch ugdgui

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж