Автобус цэвэрлэх үйлчилгээг гурван байршилд ажиллуулж байна | News.MN

Автобус цэвэрлэх үйлчилгээг гурван байршилд ажиллуулж байна

Автобус цэвэрлэх үйлчилгээг гурван байршилд ажиллуулж байна

Автобус цэвэрлэх үйлчилгээг гурван байршилд ажиллуулж байна

Урин дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан орчны халдвар хамгаалал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн тээврийн автобуснуудад өдөрт 2-3 удаа цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт тогтмол хийж байна. Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас өгсөн чиглэлийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд цэвэрлэгээ, үйлчилгээг өөрсдийн бааз дээрээ буюу нийт 52 байршилд хийж байгаа юм. Мөн “Зорчигт нэгтгэл гурав” ОНӨААТҮГ-аас өдрийн цайны цагаар цэвэрлэгээ, үйлчилгээг хурдан, шуурхай хийх ажлыг зохион байгуулан, Сэлбийн эцэс, Офицеруудын ордон, Тоосгоны эцсийн зогсоолуудад автобус цэвэрлэх үйлчилгээний цэгүүдийг байршуулан, 10-20 минутад цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг хийж байна.

Дөрөв, тавдугаар сарын байдлаар 20 аж ахуйн нэгжийн давхардсан тоогоор нийт 26505 тээврийн хэрэгсэлд цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, нийслэлчүүддээ өдөр бүр цэвэрхэн автобусаар үйлчлэхийг зорилоо. Автобусны цэвэрлэгээ, ариутгал болон зорчигчид амны хаалттай үйлчлүүлж байгаа эсэхэд 17 улсын байцаагч өдөр бүр явцын хяналт тавин ажиллаж байна. Халдварын дэгдэлттэй үе гэлтгүй цаашид иргэдэд цэвэрхэн автобусаар үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэхийн тулд Нийслэлийн Тээврийн үйлчилгээний газар, автобус баазууд автобусны ариутгал, цэвэрлэгээг тогтмол хийж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллаж байна.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-20 43.242.243.144

Зөв ажил. Гэхдээ ариутгал хийж байгаа хүмүүс ажлаа чанартай хийхэд л онцгой анхаарах хэрэгтэй. Зүгээр нэг шүрссэн болоод хайнга хандаж болохгүй гэдгийг л сайн ойлгох, мөн тэдэнд ч хяналт тавьж ажиллах хэрэгтэй.

Avatar

Zochin 2021-05-20 202.131.249.234

Zuv arga hemjee bna. Tseverhen avtobusaar zorchmoor bna.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж