Н.Түвшинбаярыг суллаж, хилийн хориг тавилаа

Хуучирсан мэдээ: 2021.05.20-нд нийтлэгдсэн

Н.Түвшинбаярыг суллаж, хилийн хориг тавилаа

Н.Түвшинбаярыг суллаж, хилийн хориг тавилаа

НЭМЭЛТ: 14:10 ЦАГ

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас тавдугаар сарын 19-ний өдөр Н.Түвшинбаярт авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн саналыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр  (2021.05.20) хянан хэлэлцлээ.

Шүүхээс прокурорын санал, яллагдагчийн болон хохирогчийн өмгөөлөгч нарын гаргасан саналыг давхар харгалзан, мөн хэргийн нөхцөл байдалтай уялдуулан Н.Түвшинбаярт авсан цагдан хорих, таслан сэргийэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс суллаж, түүнд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэж дуустал Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Найдангийн Түвшинбаярыг “Хүний биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан” гэмт хэрэгт яллагдагчаар татан, цагдан хорьж шалгасан билээ.

Н.ТҮВШИНБАЯРЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХОРИХ ЭСЭХИЙГ ӨНӨӨДӨР ШИЙДНЭ

МУГТ Н.Түвшинбаярыг үргэлжлүүлэн цагдан хорих эсэх талаарх шүүх хурал өнөөдөр (2021.05.20) 13.30 цагаас болох аж. Хэрэг явдлыг эргэн сануулбал, олимпийн аварга Н.Түвшинбаяр дөрөвдүгээр сарын 2-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан юм.

Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тавдугаар сарын 5-ны өдөр Н.Түвшинбаярыг 15 хоног үргэлжлүүлэн хориг шийдвэр гаргасан билээ.

Түүнд зодуулсан Э.Энхбатын хувьд өчигдөр ухаан орсон гэж эх сурвалжууд мэдээлж байна. Хэдий ухаан орсон ч ярьж, хөл гараа хөдөлгөж чадахгүй байгаа аж.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний” хугацааг тухай бүр сар хүртэл хугацаагаар сунгахаар заасан байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
БурууБуруу
9
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж