"Гүүрэн байгууламж, нүхэн гарцыг шинэ шийдлээр, цогцоор нь шийднэ" | News.MN

"Гүүрэн байгууламж, нүхэн гарцыг шинэ шийдлээр, цогцоор нь шийднэ"

"Гүүрэн байгууламж, нүхэн гарцыг шинэ шийдлээр, цогцоор нь шийднэ"

"Гүүрэн байгууламж, нүхэн гарцыг шинэ шийдлээр, цогцоор нь шийднэ"

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Улаанбаатар хотын авто замын түгжрэл, түүнийг шийдвэрлэх арга замын талаар танилцуулсан. Ийн Засгийн газраас хэдэн чухал шийдвэр гарсны нэг нь Улаанбаатар хотын түгжрэлийг цогцоор нь шийдэхэд жилд 420 тэрбум төгрөг зарцуулахаар болов. Хотын дарга “Өнөөдөр түүхэнд тэмдэглүүштэй томоохон арга хэмжээ боллоо. Монгол Улсын Засгийн газар анх удаагаа нийслэл Улаанбаатар хотын тулгамдаж байгаа асуудлаар сэдэвчилсэн байдлаар өргөтгөсөн хуралдаан хийж, шийдвэр гаргалаа. Улаанбаатар хотын 1.5 сая иргэдэд хүрсэн, хүртээмжтэй, ялангуяа түгжрэлийн асуудлыг богино хугацаанд шийдэх боломж, бололцоог олгосон томоохон шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар анх удаа гаргаж байна. Монгол Улсын Ерөнхий сайдад баярлалаа” гэлээ. Хотын дарга сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.

-Нийслэлийн түгжрэлийг бууруулахад нэн тэргүүнд ямар ажил хийх вэ?

-Нийслэлчүүд, тэр дундаа хүн амын 50 хувь амьдарч байгаа, нийт эдийн засгийн 64.7 хувь төвлөрч байгаа нийгэм, эдийн засгийн цогцолбор томоохон төвийг Засгийн газрын зүгээс онцгой анхаарч, шийдвэр гаргаж байгаад талархал илэрхийлье. Гүүр болон замын байгууламжийг өргөтгөх, нэмэгдүүлэх, уртасгах гээд Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлыг иргэд мэдэж байгаа. Нийслэл Улаанбаатар хотод 2010 онд авто замын урт 954 км, 236 мянган тээврийн хэрэгсэл  хөдөлгөөнд оролцож байсан. Түүнээс даруй 10 жилийн Улаанбаатар хотод зорчиж байгаа нийтийн тээвэр гурав дахин нэмэгдэж, 620 мянган орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа. Түгжрэлийн асуудал иргэдийг бухимдуулж байна. Мөн үргүй зарцуулалт, үр ашиггүй хуваарилалт, бусад эдийн засгийн үр ашиггүй тооцоо, судалгаануудыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран гаргасан. Бид маш их алдагдал хүлээж байна. Өнгөрсөн 10 жилийн хугацааг эргүүлээд харахад 11.3 их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн байх жишээтэй. Үүнийг цаашид засаж явахгүй бол 2025 онд түгжрэл ихсэж, автомашины хурд зургаан км цаг болно. Энгийн үед хөдөлгөөнд оролцох хурд 13 км цаг байдаг бол оргил ачааллын үед 8-9 км цаг болж байна. 2030 онд гурван км цагийн хурдтай болж, тээврийн хэрэгслээр зорчих ямар ч боломжгүй болох юм. Өнөөдөр Улаанбаатар хотод автомашины хэрэглээ улам бүр нэмэгдэж байна. Судалгаанд оролцсон нийт 4000 гаруй иргэний 34 хувь нь шинэ машин авна гэсэн байна. Масс транзит буюу их хотын амьдрал, нийгмийн асуудлыг зохицуулах нийтийн тээврийг бий болгох үүрэг, даалгаврыг Ерөнхий сайд өглөө. Үүний техник, эдийн засгийн үзүүлэлтийг маш богино хугацаанд боловсруулах зайлшгүй шаардлагатай байгаа. Энэ оны төсөв дээр нийслэл Улаанбаатар хотод гурван тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэр тавьсан. Шийдвэр гарсны дараа бид техник, эдийн засгийн үндэслэлээ улам боловсронгуй болгож зарлана.

-Нийслэлд метро байгуулах талаар олон жил ярьж байна. Ямар шинэ шийдэл байна вэ?

-Япон Улс 2010 оноос хойш метроны төсөл дээр маш их анхаарал хандуулж, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, хийсэн. Орчин үеийн шийдэлтэй 17 км урт хэвтээ тэнхлэгийн хөнгөн галт тэрэгний техник, эдийн засгийн үндэслэлийг ахиж шинэчлэх шаардлагатай байгаа. Босоо тэнхлэг нь 7 буудлаас Буянт-Ухаа хүртэл, хоёр тэнхлэгээр явах метро хийхээр бэлтгэнэ. Түгжрэлийг бууруулахад Засгийн газраас дэмжлэг үзүүлж байгаа нь цаг үеэ олсон, онцгой шийдвэр байлаа. Улаанбаатарчууд маань төр засгаас бодлогоор дэмжиж, хэрэгжүүлж байгаа ажилд идэвхтэй оролцох хэрэгтэй. Үүний ард маш олон ажлын байр бий болно. Ялангуяа Улаанбаатар хотын замын байгууламжид гүүрэн байгууламж, нүхэн гарцуудыг нэмэх, их бүтээн байгуулалтад дотоодын болон үндэсний компаниуд өргөнөөр оролцох нь тодорхой. Энэ бүтээн байгуулалтыг богино хугацаанд хийж, хэрэгжүүлэх, санхүү, хөрөнгийн эх үүсвэрүүдийг босгох, улсын төсвийн хөрөнгө оруулалтад үе шаттайгаар суулгах ажлуудыг 2024 он хүртэл эрчимтэй, зохион байгуулалттай, өндөр үр ашигтай хийж хэрэгжүүлнэ. Монгол Улсын Засгийн газрын зүгээс нийслэлийн удирдлагуудад их итгэл хүлээлгэж, бүтээн байгуулалтыг эхлүүлэх үүрэг, чиглэл өгсөнд урамшиж байна. Метро болон Light Rail Transit /LRT/ хосолсон байдлаар явна. Үүний техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг эхлүүлэхэд нийслэлийн төсөв дээр гурван тэрбум төгрөгийг суулгасан. Одоогоор шийдвэр гараагүй байгаа учир техник, эдийн засгийн үндэслэл гаргаад, төсвийн мөнгийг шууд зарцуулж болохгүй. Бид техник, эдийн засгийн үндэслэлээ гаргах ажлаа шуурхай эхэлнэ.

-Нийслэл хотын төсвийн хүрэлцээ ямар байгаа вэ?

-Улсын төсөвт 320 тэрбум төгрөг төвлөрүүлэх ёстой орлого 2020 онд 157 тэрбум төгрөгөөр тасарсан. “Ковид-19” цар тахал гарсан, дэлхийн улс орнууд сөхөрсөн үе. Бид үүнийг давж гарахын төлөө ажиллаж байна. Аж ахуйн нэгжүүд хөл хорионы үеэр ашиг орлогоо нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа тэлэх ямар ч боломж, бололцоогүй, хумигдмал байсан. Хотын орлогын гол бааз хүн амын орлогын албан татвар дээр төвлөрч, суурилдаг. 66 хувь нь хүн амын орлогын албан татвар, үлдсэн хувь нь бусад татварын зохицуулалтаас бүрддэг. Азийн хөгжлийн банк, Сэргээн босголтын банк, дэлхийн бусад банкнуудтай хамтран хийж, хэрэгжүүлж байгаа дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажилд монгол тал хөрөнгө оруулалт санхүүгээ нэмэх үүрэг хүлээсэн. Энэ ажилд хүү, үндсэн зээлтэйгээ 283 тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэр дутсан. Ус сувгийн удирдах газарт байсан 280 тэрбум төгрөгийн өрийг НЗДТГ өөр дээрээ авч, Мянганы сорилтын сангаар хийж, хэрэгжүүлэх 350 сая ам.долларын эх үүсвэрийн төслийг дэмжсэн. Энэ нь нийслэлд маш их өр болж төвлөрсөн. Хотын өрийг 2000 оноос хойш судлахад 1.5 их наяд төгрөгийн өр, зээлийн асуудал байна. Би ажил авсан цагаасаа Улаанбаатар хотод хийж, хэрэгжүүлсэн ажлын төсөл хөтөлбөр, түүний зээлтэй холбоотой өр, төлбөрийг гаргаж ир гэдэг үүрэг, даалгавар өгсөн. Энэ хүрээнд судалж эхний ээлжид танилцуулсан нь 1.5 их наядын өр төлбөр, зээлийн асуудал. Бодит нөхцөл байдлаа Ерөнхий сайдад танилцуулж, нийслэл хотод Засгийн газрын зүгээс онцгой анхаарч, зохих шатны арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэхгүй бол хотын амьдрал, цаашлаад түгжрэлийн асуудал, төвлөрлийг сааруулах ажлууд, хөрсний бохирдол, агаарын бохирдол, орчны бохирдолтой тэмцэх асуудал, гэр хорооллыг орон сууцжуулах ажлууд, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хийх ажлууд, ялангуяа хүн амын төвлөрлийг сааруулах хөгжлийн концепц явах ямар ч бололцоогүй болсон. Үүнийг танилцуулсны үндсэн дээр Засгийн газар улс төрийн зоригтой шийдвэр гаргаж, нийслэл Улаанбаатар хотыг төсөв санхүүгийн хувьд бодитоор дэмжих, гадаадын зээл тусламжид хамруулж, тулгамдаж байгаа асуудлыг үе шаттайгаар шийдэх, өөрсдийн нөөц бололцоо, дотоод эх үүсвэрээ ашиглах үүрэг, чиглэлийг өгч байна. Бид сар тутам Засгийн газрын хуралдаанд ажлуудаа нээлттэй тайлагнаж, явцын байдал, гүйцэтгэлийг танилцуулна. Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулалтаар оруулж, тэдэнтэй хамтарч ажиллах ажлуудыг хийж хэрэгжүүлэх, бичиг баримтуудыг боловсруулна. Одоогийн байгаа зураг төслийг шинэчлэн боловсруулах ажлууд хийнэ. Концессоор хийх, үнэт цаас гаргах, нэмэлт эх үүсвэрээр явахад заавал бодлогын бичиг баримт боловсруулах цаг хугацаа зарцуулдаг. Хамгийн гол цаг хугацаа үүнд зарцуулагддаг. Сонгон шалгаруулалт хийж, ажлыг эхлүүлэх амархан. Бидний боловсруулж байгаа бичиг цаас техник, эдийн засгийн үндэслэлтэй. Хэдэн мянган ажлын байр бий болгох вэ, хэдэн хүнийг ажлын байранд хамруулах вэ, хэдий хэмжээний зардал мөнгө гарах вэ зэрэг бүх нарийвчилсан тооцоо судалгаа энэ бодлогын бичиг баримт, цаасан дээр гардаг. Түгжрэл, том бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөр гэдэг бол өнөөдөр чиглэл аваад маргааш шийдэгддэг асуудал биш. Үүнд асар олон хүний хөдөлмөр, цаг хугацаа орно. Хөрөнгө оруулалт буюу хоорондын гэрээ хэлцэл хийнэ. Бид үүнийг иргэддээ ил тод нээлттэй явуулах үүрэгтэй.

-Өнөөдрийн байдлаар түгжрэлийг бууруулахаар ямар ажлууд хийж байна вэ?

-Бид замын байгууллагын мэргэжлийн хүмүүстэйгээ хамтран ажиллаж байгаа. Энэ дөрвөн жилийн хугацаанд эхний ээлжид явган хүний замыг 84 км, дугуйн замыг 249 км-ээр төлөвлөж байна. Саппорогийн уулзвар болон 32-ын тойргийн уулзваруудын талаар нийгмийн сүлжээгээр буруу ойлголт явж байна. Улаанбаатар хотын гол замын уулзварууд дандаа нэг тэнхлэг дээр очиж огтлолцдог. Бүгд гэрлэн дохион дээр очиж зогсдог. Яармагийн түгжрэл, хотын төвийн түгжрэл бүгд гэрлэн дохион дээр очоод гацдаг. Үүнийг  огтлолцдог хоёр замын тэнхлэгээр зохицуулах хэрэгтэй. Улаанбаатар хотын замын гүүрэн байгууламж, нүхэн гарцыг шинэ шийдлээр, цогцоор нь шийдэх ёстой. Иргэд үүнийг тойргийн системээр хийх гэж байгаа юм шиг буруу ойлгоод байна. Казахстан Улсын Алмата хотын түгжрэлийн асуудал хүндрээд, шийдэл нь хоёр замын огтлолцол байсан. Манай улс нэг уулзвараас нөгөө уулзварт түгжирдэг. Өндөр ачааллын үед нэг км замыг туулахад 10 минут зарцуулж байна. Энэ нь олон улсын үнэлгээгээр F буюу хамгийн муу үнэлгээ. Муу үнэлгээ нь сүйрэл гэсэн үг. Эдийн засгийн, стресс бухимдлын сүйрэл. Энэ ажлын талаар өдөр тутамдаа мэдээлэл хүргэнэ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-20 66.181.178.212

Ярих нэг хэрэг, хэрэгжуулэхэд харин аваргын толгой хурэхгуй нь ойлгомжтой, нэгэнт толгойгоо солиулж чадахгуйгээс хойш эртхэн хийж, хэрэгжуулж чадах сайн нэгэнд зайгаа тавьж егвел елзийтэй болов уу

Avatar

Зочин 2021-05-20 192.82.74.98

трасс бол цус шинэчлэгдэж байх ёстой

Avatar

Зочин 2021-05-20 66.181.183.85

Archaagui setgelgui erguu hulgaich dagz mini, ehleed muur nohoi buudaj tamladgaa zogsoo, spay tavi, ezentei bolgo. Hotjilt gej medehgui baij mungu ideh avarga tusluud bitgii yari!!!!!

Avatar

Зочин 2021-05-20 64.119.16.145

энэ бөхийн үед найдаад хэрэггүй л дээ. ДАгвадорж гэдэг мангсасыг төсөлд оруулчих юм бол лөөлөө болно. ЦИРК юу болсон шиг юм болно. ЦИРК маань дотроо яггины газар болсон байхаа.

Avatar

Зочин 2021-05-20 124.158.71.10

Сайхан ярьж байна лээ. Үе үеийн засаг нар метро, агаарын тээвэр гээд л хичээлээ сайн давтсан сурагч шиг сайхан л ярьж байсан. Хийх хэрэгжүүлэх нь л чухал байна даа

Avatar

Зочин 2021-05-20 202.126.89.183

Сумъяабазар LRT гэж юм байдаг гэж хэнээс сонссон юм болдоо хөөрхийс. Хальт сонсоод л хэрэгжүүллээ юу?

Avatar

hmmmmm 2021-05-20 203.91.114.244

Япон Улс 2010 оноос хойш метроны төсөл дээр маш их анхаарал хандуулж, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, хийсэн.

Avatar

ХОТЫН ДАРГАА 2021-05-20 202.179.24.202

ГҮҮРЭН БАЙГУУЛАМЖ НҮХЭН ГАРЦ ХИЙГЭЭД АСУУДАЛ ШИЙДЭГДЭХГҮЙ ГЭДГИЙГ 30 ЖИЛ ТУРШЧИХСАН. НЭГ ГҮҮР 20,0 САЯ ХОЛ ИЛҮҮ ДОЛЛОР ХҮРЧ БАЙНА. МОНГОЛ ТӨГРӨГӨӨР БОЛ 70-80 ТЭРБУМ ТӨГРӨГ. ЗҮГЭЭР Л ТӨМӨР ЗАМАА ЭМЭЭЛТЭЭС БАГАХАНГАЙ ХҮРТЭЛ ХУУЛААД АВТО ЗАМ БОЛГОЧИХ Л ДОО. БОГД УУЛЫН УРДУУР ТӨМӨР ЗАМАА ГАРГАЧИХ. НЭВТ ЯВНА. ЭСВЭЛ БҮР ЗҮҮН ТАЛААР ХОНХОРООС ЭГЦ ХОЙШОО , ГАЧУУРТ УЛИАСТАЙН ГОЛ ӨГСӨӨГӨӨД ПАРТИЗАН БАТСҮМБЭР РҮҮ ХОЛБОЧИХ _. ХАМААГҮЙ ХЯМД ТУСНА ШҮҮ

Avatar

Зочин 2021-05-20 147.161.192.111

Тэгмээрсэн дээ. Японоос эхлээд гадаад орнуудын бэлэн жишээнүүд байхад.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж