Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 19-ний хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үед цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэхтэй холбоотой түр журам болон зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтийн маягтыг хавсралтаар баталлаа.
Сонгуулийн сурталчилгааны үед болон нам, эвсэл, нэр дэвшигчийн ухуулах байранд халдвараас сэргийлэх /халдваргүйжүүлэлт, агаар сэлгэлт, чийгтэй цэвэрлэгээг тогтоосон хугацаанд хийх, иргэдийн халууныг хэмжих, ариутгагч бодисоор хангах, хоорондын зай бариулах, санал авах байр сэжигтэй тохиолдлыг түр тусгаарлах өрөөтэй байх гэх мэт/, сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээ, нам, эвсэл, нэр дэвшигчийн эрх, үүргийг журамд тусгасан байна. Сонгуулийн үед халдвараас урьдчилан сэргийлэхдээ:
- Хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх
- Ил тод, хариуцлагатай байх
- Ялгаварлан гадуурхахгүй, гутаан доромжлохгүй байх
- Байгууллага хоорондын хамтын ажиллагааг хангах
- Хүний нэр төрийг хүндэтгэн харьцах зарчим баримтлана.
Мөн сонгогчдоос гадна хэсгийн хороодод ажиллах хүмүүсийг амны хаалт, бээлий, хамгаалалтын хувцас, гар ариутгагч, байр ариутгах бодисоор хангах болон бараа, материалыг 21 аймагт хүргэх зэрэгт шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.
Зочин 2021-05-20 151.34.131.243
Сайн байна уу, энэ нь олон нийтэд тэнгэрийн туршлага зээл, a
хувийн зээлийн зээлдүүлэгч нь хэнд ч санхүүгийн боломжийг нээж өгсөн
хэнд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. 5000 еврогоос 100,00 евро Бид
хувь хүн, аж ахуйн нэгж, аж ахуйн нэгжүүдэд 2 хувийн хүүтэй зээл олгоно
ойлгомжтой, ойлгомжтой арга, нөхцөлөөр. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу
(contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com) хаягаар цахим шуудангаар https://skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.
иргэн 2021-05-20 202.21.109.85
сонгуулиа хойшлуулж ..өвчингүй болсон үед .."өвчингүй..дүвчигнэдэггүй" нэр дэвшигчийг сонгоно оо….
Зочин 2021-05-20 64.119.16.145
хүн бөөгнөрүүлэхгүйн тулд санал авах цагаа уртасга 2 өдөрч болж болно.
Зочин 2021-05-20 64.119.16.145
хүмүүс борооны цув битүү өмсөөд саналаа өгөх журам гарга. борооны цувгүй нь саналдаа өгөхгүй
11111 2021-05-20 192.82.64.227
vaktsind hamragdaagui humuus songuuli ugch bolohgui bh te archilsan shuraga yosond zarchimaa dagasan deer bhaa