Дорнод аймагт хээрийн түймэрт 3500 га талбай шатжээ | News.MN

Дорнод аймагт хээрийн түймэрт 3500 га талбай шатжээ

Дорнод аймагт хээрийн түймэрт 3500 га талбай шатжээ

Дорнод аймагт хээрийн түймэрт 3500 га талбай шатжээ

Дорнод аймагт хээрийн түймэр гарч, 3500 га талбай шатсан байна. Түймэр тус аймгийн Ташгай багийн Өвөрт-Уул гэх гэдэг газарт гарчээ. Галын дуудлага өчигдөр орой 19:45 цагийн үед аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна.

Энэ дагуу Гал унтраах аврах ангийн алба хаагчид болон Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд хамтран түймрийн голомтод ажиллажээ. Тэд шөнийн 02:30 цагт цурамд оруулж, үүрийн 04:03 цагт бүрэн унтраасан байна. 

Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр бүртгэгдсэн мэдээллээр ой хээрийн түймрээс гадна ахуйн гал түймэр их бүртгэгджээ. Золоор хүний амь эрсдээгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж