Мүн Жэ Иний АНУ-д хийх айлчлалын гол сэдэв Солонгосын хойг

Хуучирсан мэдээ: 2021.05.20-нд нийтлэгдсэн

Мүн Жэ Иний АНУ-д хийх айлчлалын гол сэдэв Солонгосын хойг

Мүн Жэ Иний АНУ-д хийх айлчлалын гол сэдэв Солонгосын хойг
Хойд Солонгосын онгоцны буудалд Ерөнхийлөгч Мүн Жэ Ин хүрэлцэн ирэв

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Америкт шинэ засаг захиргаа бүрдсэнээс хойш анх удаа, энэ долоо хоногт Вашингтонд айлчлахаар төлөвлөжээ. Айлчлалын хүрээнд Цагаан ордонд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч АНУ-ын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт болох аж. Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд мэдээлснээр, уулзалтын гол сэдэв Солонгосын хойг, вакцины хамтын ажиллагаа, Бээжингийн эсрэг Куад эвсэл дэх Сөүлийн оролцоо зэрэг асуудал байх юм байна.

Хөх ордны хэвлэлийн албанаас "Жо Байден, Мүн Жэ Иний анхны дээд хэмжээний уулзалтаар хоёр тал Covid-19 цар тахалтай хамтран тэмцэх, ялангуяа вакцины нийлүүлэлт чиглэлээр хамтран ажиллах, Умард Солонгостой хэрхэн харилцах зэрэг асуудал голлоно” гэж мэдээлжээ.

Мүн Жэ Иний тав хоногийн айлчлал нь сүүлийн хоёр жилийн хугацаан дахь 11 дэх удаагийн гадаад айлчлал болох бол АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хувьд тангараг өргөснөөсөө хойш хоёр дахь гаднын улсын төрийн тэргүүнийг хүлээж авах юм.

Олон улсын шинжээчид "АНУ-ын Ерөнхийлөгч Байден Цагаан ордонд Ази дахь холбоотон хоёр орны төр, засгийн тэргүүн нарыг ойр ойрхон хүлээн авч байгаа нь Америкийн шинэ засаг Ази руу чиглэсэн бодлогодоо илүү их анхаарч байгаагийн илрэл. Нөгөө талаар Хятадын өргөжин тэлэлтийг хязгаарлахад Азийн холбоотнууд, бүс нутаг дахь түншүүдтэйгээ шинэ түвшинд харилцах сонирхолтой байгааг илтгэж байна" шинжээчид дүгнэж байна.

Байдены засаг захиргаа саяхан Умард Солонгосын талаарх бодлогын судалгааг хийж дууссанаа зарласан. билээ. Мүн Жэ Иний хувьд Солонгосын хойгийн энх тайвны үйл явцыг сэргээж, идэвхжүүлэх чармайлтаа үр дүнд хүргэх сонирхолтой байгаа аж.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж