Япон улс Монголын иргэдэд хилээ хаалаа

Хуучирсан мэдээ: 2021.05.20-нд нийтлэгдсэн

COVID-19

Япон улс Монголын иргэдэд хилээ хаалаа

Япон улс Монголын иргэдэд хилээ хаалаа

Япон улс халдварын эрсдэл өндөр гэж үзсэн долоон улсын иргэдийг Баасан гариг (2021.05.21)-аас эхлэн хилээрээ нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргажээ. Энэхүү жагсаалтад Монгол Улс багтсан байна. Мөн Камбож, Шри Ланк, Сицил, Сент-Луис, Зүүн Тимор улсууд багтжээ. Түүнчлэн сүүлийн 14 хоногт дээрх улсаар дамжин өнгөрсөн хүмүүст ч энэ журам үйлчлэх аж.

Токио хотод халдварын тоо нэмэгдэх болсны улмаас Японы засгийн газар цар тахлын онц байдлаа тавдугаар сарын 31-нийг хүртэл сунгасан. Өнгөрсөн Баасан гариг (2021.05.14)-т Япон улс нэмж Хоккайдо, Окояма болон Хирошима гэсэн гурван муждаа онц байдал зарласнаа тус улсын Сангийн сайд Ясутоши Нишимура мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: JAPAN TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ХарамсалтайХарамсалтай
13
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж