"Монгол Арт галерей" өнөөдөр (2021.05.20) "Их хааны нутгаар" судалбар, аяллын үзэсгэлэнгээ дэлгэнэ. Тодруулбал, тус галерейгаас санаачлан "Монгол Арт роад" төсөл хэрэгжүүлж, зураач уран бүтээлчид болон түүх судлаачдын багийг Хэнтий аймгийн нутгаар 2500 км аялуулжээ. Аяллын дүнд төрсөн уран бүтээлийн судалбар "Их хааны нутгаар" хамтарсан үзэсгэлэнг гаргахад хүргэсэн байна.
Мөн COVID-19 цар тахлаас үүдэлтэй хөл хорионы хугацаанд зураач, уран бүтээлчид туурвисан олон шинэ уран бүтээлээрээ олны мэлмийг мялаах нь. Энэ нь МУЭ-ийн гишүүн зураач Т.Өлзийжаргал, А.Өлзийжавхлан нарын "Огторгуйн нүүдэл" үзэсгэлэн бөгөөд "Монгол Арт галерей"-н 2 давхарт дэлгэх аж. Уг үзэсгэлэнд нүүдэлчдийн соёл, монголчуудын язгуур аж төрөхүйг тусган илэрхийлжээ.
“Их хааны нутгаар”, “Огторгуйн нүүдэл” үзэсгэлэн "Монгол Арт галелей"-д энэ сарын 27-ны өдрийг хүртэл дэлгэгдэх юм байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ