Өрх тусгаарлаж буй залуу хосуудад өнөөдөр хамгийн тулгамдсан асуудал нь орон сууц. Байр нь бэлэн байлаа ч зээл нь олдохгүй, эсвэл 30 хувийн урьдчилгаа төлбөр хангалтгүй зэрэг банкны шалгуурт бүдэрсэн мянга мянган залуу хос, айл өрх гэр хороололд “хадагдаж”, түрээсийн байр дамжин амьдарч байна. Ипотекийн зээлд банкны шалгуур хангасан цөөн хэсэг нь л хамрагддаг гэхэд хилсдэхгүй.
Улсын хэмжээнд 900 мянган өрхийн ердөө 11 хувь нь ипотекийн зээл авчээ. Жилийн найман хувийн хүүтэй зээлээр орон сууцтай болсон өрхийн дийлэнх нь хоёр сая төгрөгөөс дээш орлоготой, сард дунджаар 681 мянган төгрөгийн төлөлт хийдэг байна. Харин улсын дундаж буюу 1.3 сая төгрөгийн орлоготой өрхөд ипотекийн зээл хүртээлгүй байгааг судалгаа харуулж буй.
Өөрөөр хэлбэл, ипотекийн зээлийг ажилтай, орлоготой, орох байрныхаа урьдчилгаа 30 хувийг бүрдүүлчихсэн, нэг ёсны банкны шалгуур хангасан иргэд авдаг гэсэн үг. Зээл авсан иргэдийн 60 гаруй хувь нь орон сууцаа сайжруулах зорилготой байхад ердөө 38 хувь нь гэр хорооллоос орон сууцанд шилждэг гэх судалгаа бий. Ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй байгаа шалтгаанаа иргэд 30 хувийн урьдчилгаа банкны шалгууртай холбон тайлбарладаг.
Хэдийгээр үе үеийн Засгийн газар бага, дунд орлоготой иргэдээ хямд үнэтэй орон сууцтай болгохыг зорьж ажилладаг ч иргэдийн хэрэгцээг хангаж чадахгүй байгаа нь нууц биш. Тухайлбал, Яармагийн дэнжид 1 мкб нь зах зээлийн үнээс хямд 1,250 сая төгрөгөөр үнэлэгдэх орон сууц барьсан ч бэлэн мөнгөөр худалдаж аваад орох нь цөөн. Ихэвчлэн түрээслэх, мөн л ипотекийн зээлд хамрагдах боломжийг иргэд эрэлхийлдэг.
"Түрээсийн орон сууц" хөтөлбөр залуу хос, бага дунд орлоготой иргэдэд олдох нь өдрийн од л гэсэн үг. Энэ мэт олон том зорилт төслийн хэрэгжилт удаашралтай, хүлээлт үүсгэдэг. Өнөөгийн нөхцөлд иргэд орон сууцтай болох ганц боломж нь ипотекийн зээл учраас Засгийн газар Монголбанктай хамтран шинэ оны өмнө 6 хувийн хүүтэй болгож бууруулсан нь том дэвшил болсон. Ийнхүү банкны шалгуурыг зөөллөснөөр дундаж орлоготой (1.2-1.3 сая) иргэд орон сууц худалдан авах боломж бүрдсэн билээ.
Судалгаагаар иргэдийн амьдралын чанар 18.3 хувиар дээшилж, өнөөдрийг хүртэл (2021.05.17) нийт 3944 хүн 271 тэрбум төгрөгийн ипотекийн 6 хувийн хүүтэй зээл авчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.8 дахин их үзүүлэлт. Цаашид ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг бууруулахын тулд Зээлийн батлан даалтын сангаар дамжуулан урьдчилгаа төлбөрийн 15 хувийг батлан даах талаар судалж эхэлжээ.
Энэ талаар Барилга8 хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “Сангийн яам, Монголбанк, Зээлийн батлан даалтын сантай хамтран ипотекийн зээлийн 30 хувь дээр нэг гаргалгаа гаргахаар судалж байна. Хуульд нь өөрчлөлтөд оруулаад, Зээлийн батлан даалтын сан 30 хувийн урьдчилгааны 15 хувийг нь гаргахаар ярилцаж байна.
Тооцоолж үзвэл, 100 сая төгрөгийн байр авахад иргэд 30 сая төгрөгийн урьдчилгаа төлдөг. Хэрвээ сангаас 15 хувийн баталгаа гаргаж өгвөл иргэд 15 сая төгрөгийн урьдчилгаа өгөөд зээлд хамрагдах боломжтой болно гэсэн үг.
Иргэдэд зээлд хамрагдах боломж нь нэмэгдэж байгаа ч зээл төлөлт нь нэмэгдэхээр харагдаж байна" хэмээн өчигдөр (2021.05.19) Засгийн газрын өргөтсөн хуралдааны үеэр онцолсон. Монголбанкнаас энэ талаар одоогийн байдлаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэв. Хэрэв иргэдийн урьдчилгаа төлбөрийн 50 хувийг Зээлийн батлан даалтын сангаас хөнгөлвөл төрөөс залуу гэр бүлд үзүүлж буй томоохон дэмжлэг болно.
Зах зээл дээр өнөөдрийн байдлаар 30 мянган орон сууц эзнээ хүлээж байгаа ч иргэдийн хувьд урьдчилгаа төлбөр "толгойн өвчин" болоод буй. Нийслэлд 411 мянган өрхийн 43 мянга нь өөрийн гэсэн орон сууцгүй байгаа бол 209 мянга нь гэр хороололд амьдарч байна. Мөн 200 мянган айл өрх орон сууцанд амьдарч байгаа юм.
Хэрэв Зээлийн батлан даалтын сангаас иргэдийн урьдчилгаа төлбөрийн 50 хувийг хөнгөлөх асуудал ажил хэрэг болвол 200 мянга гаруй яндангаас салж, УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн шиг Улаанбаатар "Азийн цагаан дагина" болох үндсээ тавих биз ээ.
зочин 2021-05-20 103.143.41.2
Үнэхээр иргэдээ бодож байгаа бол хөрсөн дээрээ бууж, урьдчилгаа 30%-г нилээн бууруулах зайлшгүй шаардлагатай. Аль эсвэл эрүүл саруул, хөдөлмөрийн насны залуучуудаа гадаадад очиж хар бор ажил хийж байртай бол гээд гэр бүлээс нь салгаад гадагш нь илгээгээд байх уу.
ТӨРИЙН АЛБАН ХААГЧ 2021-05-20 192.82.89.141
30 ХУВЬ, ТУХАЙЛБАЛ ТӨСВИЙН ЦАЛИНГААС 30 САЯЫГ ХУРИМТЛУУЛНА ГЭДЭГ БОЛ ИХ ТЭВЧЭЭР, ОЛОН ЖИЛИЙН ЗҮТГЭЛ БОЛОХ БАЙХ
Зочин 2021-05-20 202.126.89.218
⚠ АРДЧИЛСАН НИЙГЭМД АЖИЛТАЙ; ОРЛОГОТОЙ ХҮН Л БАЙР АВЧ ЧАДНА. ТЭХЭЭР МОНГОЛ ХҮН ХОНОГТ ХЭДЭН ЦАГ АЖИЛЛАЖ ЮУ ХИЙЖ БҮТЭЭЖ БАЙНА ВЭ ???
⚠ КОММУНИСТ НИЙГЭМД БАЯН ХООСОН ЯЛГАЛГҮЙ БАЙР ТАРААСАН Ч ЗАХ ЗЭЭЛИЙН НИЙГЭМД ТЭР БАЙР НЬ БАЛГАС БОЛСОН. НААД ЗАХЫН УС,ДУЛААН; ТОГНЫ МӨНГӨӨ ТӨЛӨХГҮЙ КОНТОРТОО БӨӨН ӨР…..ПОДЕЗ НЬ ХОГОНДОО ДАРАГДАЖ АРХИЧИД ЭРГЭЛДСЭН…
⚠ ТЭХЭЭР ГЭР ХОРООЛОЛД БУЙ АЖИЛГҮЙ ОЛОН САЯ ИРГЭНИЙГ ТӨРӨӨС БАЙР БАРИАД ОРУУЛЧИХВАЛ ЯАХ ВЭ ??? МАШ ТОМ ЗОРИЛТОТ БҮЛГИЙНХЭНИЙ ДҮҮРЭГ БОЛЖ ХУВИРНА….
MGL 2021-05-20 122.201.26.172
Хашааны газраа төрд өгөх (дахин төлөвлөлтийн хүрээнд сургууль, цэцэрлэг, орон сууц, зам, дэд бүтэц барих зориулалтаар) айлуудад газрын хэмжээ, байршлаас хамаараад өрөөний сонголттой байдлаар байрыг үнэгүй өгвөл утаа, хөрсний бохирдлыг бууруулах зорилтдоо жинхэнэ хүрнэ дээ!
зочин 2021-05-20 192.82.65.72
8%-н зээл авсан маш олон айл өрхүүд Бямбацогт гишүүний санаачилсан 6% болгох хуульд хүлэээлт үүсгэж буй.. Зээл авсан ммаш олон өрх идэх хоол, өмсөа хувцсаа хасаж 8% төлөх гэж зүдэрч байхад зарим нь 6%-р зээл авах , бүр одоо урьдчилгаа 30%-г багасгана гм -р ард иргэдээ маш их ялгаварласан шийдвэрүүд гаргасаар байх юм.
Tamiin togoo 2021-05-20 192.82.84.191
Shunaltai Mongolchud neg negendee ataarhaad uhlee. Ene l Mongoliin gutamshig. Ooroo bair avchaad duu nar n arai hongon nohtsloor bairand orhod bayarlamaar yum omnoos n
Зочин 2021-05-20 64.119.21.215
Туул голын голдрилын дагууд өгсөн Газруудын зөвшөөрлийг цуцлах ёстой шүү. Дайрна гэхэд гол ус руугаа дайрч үерт орох, ус голоо бохирдуулж, хомсдуулж болохгүй шүү дээ. Амарсайхан, Су.Батболд нар маш олон зөвшөөрөл өгсөн тухай мэдээлж байна. Энэ талаар Шадар сайд тайлбар хийж, Сумъяабазар дарга арга хэмжээ авмаар байна. ЕС Монгол улсын УБ байхаас биш аль нэг хотын дан ганц асуудал биш гэж зөв ярьж байсан. Одоо УБ хотын газрын асуудлыг шийдвэрлэж, голын хамгаалалтын бүсэд хийсэн төлөвлөлтийг цуцлах
Зочин 2021-05-20 64.119.21.215
Туул голын голдрилын дагууд өгсөн Газруудын зөвшөөрлийг цуцлах ёстой шүү. Дайрна гэхэд гол ус руугаа дайрч үерт орох, ус голоо бохирдуулж, хомсдуулж болохгүй шүү дээ. Амарсайхан, Су.Батболд нар маш олон зөвшөөрөл өгсөн тухай мэдээлж байна. Энэ талаар Шадар сайд тайлбар хийж, Сумъяабазар дарга арга хэмжээ авмаар байна. ЕС Монгол улсын УБ байхаас биш аль нэг хотын дан ганц асуудал биш гэж зөв ярьж байсан. Одоо УБ хотын газрын асуудлыг шийдвэрлэж, голын хамгаалалтын бүсэд хийсэн төлөвлөхэрэгжүүлэх
Зочин 2021-05-20 139.5.218.156
Ипотекийн зээл бол банк, барилгын компанийн компани 2-т л ашиг өгч байна шүү дээ. Ингэж олон мянган залуусыг зээлийн хүүгийн дарамтанд байлгаж байснаас гэр хорооллыг төвийн дулаанд холбож, цэвэр, бохир усны асуудлыг нь шийдээд өгчихвөл энэ асуудал өөрөө шийдэгдэх учиртай шүү.
Зочин 2021-05-20 103.10.23.171
Байрны үнийг нэмэх гэсэн сонгуулийн шоу
Зочин 2021-05-20 139.5.218.212
Худлаа МАН СОНГУУЛИЙН ӨМНӨ ШААЖ ӨГЧ БНДА.ДАРХАНЫ ЗАМЫГ ХАР ТТДЦС БҮҮР ЧИМЭЭГҮЙ
б 2021-05-20 202.179.26.130
Байрны үнэ нэмэгдэнэ дээ