Дэлхийн хамгийн залуу крипто тэрбумтан | News.MN

Дэлхийн хамгийн залуу крипто тэрбумтан

ХҮМҮҮС

Дэлхийн хамгийн залуу крипто тэрбумтан

Дэлхийн хамгийн залуу крипто тэрбумтан

ОХУ-ын 27 настай программист Виталий Бутерин крипто валютын хамгийн залуу тэрбумтан болсон тухай мэдээ сүүлийн үед цахим орчинд олон хүний анхаарлыг татах болжээ. Тухайлбал, энэ долоо хоногийн эхээр түүний эзэмшилд 333500 ифер бий нь 1,029 тэрбум ам.доллартай тэнцэхүйц үнэтэй аж.

Бутерин крипто валютын Ethereum компаниа 2013 онд 19 настайдаа байгуулж, өөрийн гэсэн шинэ валютыг 2015 онд гүйлгээнд нэвтрүүлж байв. Өдгөө түүний бүтээсэн ифер хэмээх цахим валют нэг бүр нь 3500 ам.долларын үнэ хүрчээ.

Бутерин 2014 онд мэдээллийн технологи, үйлдлийн системийн төрөлд дэлхийн технологийн шагнал авч, 2016 онд "Fortune" сэтгүүлээс гаргадаг амжилттай яваа 40-өөс доош насны 40 хүний жагсаалтад, 2018 онд "Forbes" сэтгүүлийн амжилттай яваа 30-аас доош насны 30 хүний жагсаалтад тус тус бичигджээ. Бид энэ долоо хоногийн "ХҮМҮҮС" буландаа цахим валютын ертөнцөд шуугиан тарьж буй хамгийн залуу тэрбумтан, "батга" хочит Виталий Дмитриевич Бутеринийг онцолж байна.

БАГА НАС

Бутерин 1994 оны нэгдүгээр сарын 31-нд компьютерийн мэргэжилтэн Наталиа Амелин, Дмитри Бутерин нарын хүү болон Коломна хотод мэндэлжээ. Хүү зургаан нас хүртлээ төрсөн гэр, эх орондоо өсч торнисон ч 2000 онд илүү таатай нөхцөлтэй ажил горилсон эцэг, эхийн хамт Канад улсад цагаачилсан байна.

Канадын бага сургуульд элсээд, гуравдугаар ангид сурч байх үеэс нь Бутериний математик, компьютер, эдийн засгийн гайхалтай мэдрэмж, авьяас тодорч эхэлжээ. Тиймээс эцэг, эх нь түүнийг Торонто дахь гүнзгийрүүлсэн сургалттай хувийн Абералд ахлах сургуульд сургасан байна. Бутерин Bitcoin цахим валютын тухай 17 настайдаа ааваараа анх заалгасан аж.

ЦАХИМ ВАЛЮТТАЙ ТАНИЛЦСАН НЬ

Ахлах сургуулиа төгсөөд Бутерин Ватерлоогийн их сургуульд элсэн суралцжээ. Чухам тэнд л Бутерин эдийн засгийн талаар мэргэжлийн түвшний мэдлэгтэй болж, өмнө нь цахим валютын төсөл удирдаж явсан крипто судлаач Йан Голдбергээс Bitcoin-ы тухай их зүйл сурч авсан аж. Бутерин сурлагын өндөр амжилт гаргасаар, 2012 оны олон улсын мэдээлэл зүйн олимпиадад оролцож, хүрэл медалийн эзэн болжээ.

ЦАХИМ ВАЛЮТЫГ БУСДАД ТАНИЛЦУУЛСАН НЬ

Бутерин 2011 онд Bitcoin форум дээр нэг хүнтэй танилцан, "Bitcoin Weekly" хэмээх булан хөтөлж, цахим валюттай холбоотой нийтлэл бичдэг болжээ. Тухайн үед тус форумд нийтлэл бичиж өгсөн хүн бүрт тухайн үеийн ханшаар 3.5 ам.доллар буюу таван Bitcoin өгдөг байсан аж. Тус сайт үйл ажиллагаагаа зогсоосон ч удалгүй Михай Алисие гэгч түүнд хамтран ажиллах санал тавьжээ. Тийнхүү Бутерин "Bitcoin" сэтгүүлийн үүсгэн байгуулагч бөгөөд нийтлэгч болжээ.

Тэдний "Bitcoin" сэтгүүл 2012 онд хэвлэгдэж эхэлмэгцээ цахим валютын талаарх хамгийн чухал хэвлэлүүдийн анхдагч гэдгээрээ өндөр нэр хүндтэй болсон байна. Сэтгүүл эрхэлж байхдаа Бутерин АНУ-ын валютын "Ripple" компанид ажиллах хүсэлтээ илэрхийлэн зөвшөөрүүлсэн хэдий ч тус компани Бутериний визний асуудлыг шийдэж чадаагүйгээс болж бүтэлгүйтжээ.

ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛСЭН НЬ

Цахим валютад сонирхолтой болсон Бутерин 2013 онд гадаад орнуудаар аялж, цахим валют хөгжүүлэгчидтэй уулзан, багагүй туршлага судалжээ. Эцэст нь тэрбээр өөрийн "Ethereum" компанийг байгуулах төслөө өвөртлөн тэр ондоо Торонтод эргэн ирсэн аж. Харин дараа жил нь тэрбээр "Thiel Fellowship" сангаас 100 мянган ам.долларын тэтгэлгээр шагнуулж, улмаар сургуулиасаа гарч, компани байгуулах ажилдаа бүх цаг заваа зарцуулах болжээ.

Түүнээс хойш Бутеринээс чимээ сураг үл сонсогдон, гурван ч жил өнгөрч, тэр байтугай элдэв зүйлийн талаар мэдээлдэг "4Chan" сайт түүнийг нас барсан байж магадгүй хэмээн нийтэлж байсан аж. Гэтэл дараа жил нь буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 30-нд тэрбээр Базел их сургуулийн бизнес, эдийн засгийн факультетын хүндэт доктор болон эргэн иржээ.

КОМПАНИА НЭЭВ

Бутериний компанийг мэргэжилтнүүд “Төвлөрсөн бус цахим валют олборлолтын сүлжээ ба программ хангамжийн хөгжүүлэлтийн платформыг нэгтгэснээрээ онцгой” хэмээн тодорхойлдог аж.

Бутерин 2013 оны сүүлээр өөрийн гэсэн компаниа зөвхөн цаасан дээр байгуулаад байжээ. Тухайн үедээ тэрбээр цахим валют хөгжүүлэхэд шинэ дохионы тогтолцоо буюу хэл хэрэгтэй хэмээн үзсэн байна. Гэвч тэрбээр хэнтэй ч тохиролцож чадаагүй тул өөрөө илүү ерөнхий дохио бүхий шинэ платформ хөгжүүлэхээр шийджээ.

Энэ тухай тэрбээр хожим “Алдартай судлаач, математикч, эдийн засагч нартай харилцаж, тэднээс тусламж авч болдог бүх салбарын оролцоотой энэ салбарт олон арван мянган хүмүүст нөлөөлж, долоо хоног бүр шинжлэх ухаантай уралдан ажилладаг болсондоо би үргэлж баяртай байдаг”  хэмээн хэлжээ.

ПУТИНИЙ САЙШААЛЫГ ХҮРТЭВ

Бутерин өөрийн компанийн Орос орон дахь эдийн засаг, улс төрийн хамаарлыг бодолцон үзэж, 2017 оны зургадугаар сарын 2-нд Санкт Петербургийн олон улсын эдийн засгийн форумд оролцон, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзжээ. Энэ үеэр Путин ОХУ-ын боломжит түншүүдтэй холбоо тогтооход нь үргэлж дэмжихээ амласан юм.

САЙХАН СЭТГЭЛТ БУТЕРИН

Бутерин 2017 онд хиймэл оюун ухаан судлах хүрээлэнд 763970 ам.доллар, 2018 онд хүн төрөлхтний амьдралыг уртасгахын төлөөх биотехнологийн судалгаа хийж буй SENS судалгааны санд 2.4 сая ам.доллар, энэ онд Энэтхэгийн цар тахлын эсрэг үйлсэд 1.14 тэрбум ам.доллартай тэнцэхүйц цахим валют хандивлажээ.

Эх сурвалж: DECRYPT.CO, FORBES, CNN, BUSINESS TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

muuriin ungut nydt 2021-05-20 130.253.28.2

xylgaich tsarailsan,p***a

Avatar

Зочин 2021-05-20 130.253.28.2

OPISDA

Avatar

yjes?????? 2021-05-20 130.253.28.2

+ INDIM abaxgyi dagaad ybx guilagchin bolox xyn bnuu?

Avatar

Зочин 2021-05-20 202.126.90.160

Blockchain technology geed bgaan manai ardcoin enenii platform deer bdag. Coin uusgesen nuhduud ene nuhurt buh uusgesen coin talijv geh meteer ugdhg yum bilee

Avatar

Зочин 2021-05-20 66.181.190.65

Хараажаар буг чөтгөр царайтай этгээд байна. Оюун санаа сүнс нь ч бузартан эзэмдүүлсэн нь ч намтар түүхээс нь тодорхой л юм байна. Криптовалют бол шинэ үеийн чөтгөрийн асар том заль мэх луйвар шүү. Ардкоин…. гээд л гүйлдээд байгаа хүмүүс чөтгөрт мэхлэгдчихээд цаламдуулаад ангалруу чирэгдэж буйгаа ухаараасай….

Avatar

Mongol 2021-05-20 103.212.119.123

Крибто балют гэдэг чинь бирамид шүү дээ, нэг өдөр нурна. Яаж ч бодсон хийсвэр мөнгө гэж байхгүй, дуугай малаа сайн хариулцгаая

Avatar

зочин 2021-05-20 202.126.89.147

Мэргэжлийн хэллэгтэй мэдээллийг Амарбаясгалан зөв сайхан орчуулж, хэл найруулга сайтай сайхан мэдээ бэлджээ. Ийм эерэг сайхан мэдээллээс хүн юм сурч, дараагийн криптотэрбумтан Монголоос төрнө.

Avatar

Зочин 2021-05-20 103.212.117.119

Чөтгөрүүд байна. Луйварчдын тахилд Чөтгөр байдаг гэж энэ дээ.

Avatar

Зочин 2021-05-20 185.220.101.213

Нэг хүн хэдэн хүн баян болдог пирамид сүлжээ олон хүн нус нулимсаа наагаад компютерын хэдэн тоо хадгалаад үлдэнэ дээ. Компютерын тоогоор цаасан мөнгийн хурааж авч байгаа луйвар чамд тоо хэрэгтэй бол тэдэнд чиний цаасан мөнгө хэрэгтэй байсан байгаа биз.

Avatar

Зочин 2021-05-20 202.131.230.162

үеээ өнгөрөөсөн сэтгэлгээтэй хүмүүс хэзээч баяжихгүй дээ, мөнгө бол яг мөн чанартай зүгээр цаас буюу хүмүүсийн итгэлцэл дээр үүссэн тогтолцоо.

Avatar

Зочин 2021-05-20 202.126.88.199

Цаасан мөнгийг улсуудын төв банк хяналтандаа байлгадаг, тэр мөнгийг олохын тулд хөлс хүч энерги зарцуулдаг, тэр мөнгөөрөө ёстой хэдэн энкрипт хийсэн хэдэн тоо худалдаж авч байна

Avatar

Zochin 2021-05-20 59.153.86.109

Мундаг залуу улам их амжилт!!!!!! Сайхан мэдээ байна удахгүй Монголоос маань ийм хүмүүс олноор төрөх болтугай!!!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж