УДШ: С.Баярцогтод 4.8 жилийн ял оноож, С.Бямбасайхан нарыг суллана | News.MN

УДШ: С.Баярцогтод 4.8 жилийн ял оноож, С.Бямбасайхан нарыг суллана

УДШ: С.Баярцогтод 4.8 жилийн ял оноож, С.Бямбасайхан нарыг суллана

УДШ: С.Баярцогтод 4.8 жилийн ял оноож, С.Бямбасайхан нарыг суллана

С.Баярцогт нарын таван хүнд холбогдох хэргийг  Улсын дээд шүүх  өнөөдөр /2021.05.19/   хэлэлцэж, шийдвэрээ гаргажээ. Тодруулбал, Улсын дээд шүүхээс  С.Баярцогтод 4.8 жилийн хорих ял оноож, С.Бямбасайхан, Да.Ганболд, Б.Ариунсан, Б.Бадрал нарын хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хүчингүй болгож суллах шийдвэр гаргасан байна. 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны долдугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд С.Баярцогтыг эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг давтан үйлдсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө мөнгө, орлогын эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002  оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 2015 оны Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.3, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, нийт 10 жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Б.Ариунсан, Б.Бадрал, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт тус бүр албан тушаал эрхлэх эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 4 жил хорих, Б.Ариунсан, Б.Бадрал нарт тус бүр албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сар хорих ял оногдуулсан байна. Мөн С.Баярцогтоос гэмт хэрэг үйлдэх замаар олсон орлого болон үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн биет хөрөнгийг хурааж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн юм.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2020 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр хянан хэлэлцээд прокуророос С.Баярцогтод 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “Оюутолгой” ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан, өөрийн эхнэр Ч.Нарантуяагийн хувьцаа эзэмшдэг нэр бүхий компаниудаар дамжуулж их хэмжээний орлого олж, Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.

Улмаар С.Баярцогтод холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 2.3, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, нийт 4 жил 8 сар хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Б.Ариунсан, Б.Бадрал, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутай гэж өөрчилж, 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт тус бүр нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 3 сар хорих, Б.Ариунсан, Б.Бадрал нарт тус бүр нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жил хорих ял шийтгэжээ.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд С.Баярцогтод холбогдох 2015 оны Эрүүгийн хуулийн 22.10  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /үндэслэлгүйгээр хөрөнгөжих/ гэмт хэргийг тус хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан /мөнгө угаах/ гэмт хэрэгт нэгтгэн зүйлчилж, түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 2015 оны Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.3  дахь хэсэгт зааснаар нийт эдлэх ялыг нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 4 жил 8 сар хорих ялаар тогтоов. Мөн С.Баярцогтоос 1 сая 345 876 ам.долларыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх өдрийн төгрөгийн ханшаар тооцон гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

Прокуророос Б.Ариунсан, Б.Бадрал, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг даруй суллахаар шийдвэрлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
12
БурууБуруу
11
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

63 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

СОНГОГЧ 2021-05-19 202.9.46.17

ЭХ ОРНОО ХУДАЛДЧИХААД АНУ-Р УУ ЗУГТАЖ АМЬ ГУЙЖ БАЙГАА САЙХАНБАЛАГ ХУЛГАЙЧИЙГ ЯАГААД АВЧИРЧ ЯЛ ӨГӨХГҮЙ БАЙНА ВЭ ?

Avatar

Оноч 2021-05-19 66.181.161.116

Эд нэгэнт буруугүй нь тогтоогдсон юм бол нөхөн төлбөрөө Төрөөс шаардах хэрэгтэй. Хэрэв шаардахгүй байвал буруутай байгаад Шүүхээр авилгадаж суллагджээ гэж ойлгох болно. Одоо нөхөн төлбөрөө шаардах эсэхийг нь харъя.

Avatar

Зочин 2021-05-19 202.131.245.243

Ардын хүүхдүүдийг тэгвэл сулла, тэрбумтан шүүгч нар аа.

Avatar

ард 2021-05-19 64.119.27.96

ЭНэ хүн их хор хохирол учруулжээ. Уг нь бол С оц-ийн үед шууд бууддаг ялтай. Одоо болдоггүй юм бол 25 жил суулга…

Avatar

МӨӨГИЙ 2021-05-19 37.120.223.19

СУЛЛАГДСАН ХЭД БҮХ БУРААГАА САЙХАНБИЛЭГРҮҮ ЧИХСЭН ТЭР БАРИГДАЖ ИРЭЭД ҮГҮЙ ЭЭ ГЭВЭЛ БУЦААД ОРНО,ЭД БҮГДЭЭРЭЭ ОЮУТОГОЙН ЗЭСИЙН ДАРГА БОЛДООС АСАР ИХ МӨНГӨ ШИЛЖҮҮЛЖ АВСАН НЬ ИЛЭРСЭН, Ч ЯМАР УЧИРТАЙ МӨНГИЙГ ШАЛГАЖ ЧАДААГҮЙ ЮМ БИЛЭЭ

Avatar

Зочин 2021-05-19 192.82.83.41

Одоо Баярцогтын ялыг хөнгөлвөл Жэнко шууд боогоод уначихвал яах юмб?!

Avatar

Зочин 2021-05-19 202.131.251.190

"өөрийн эхнэр Ч.Нарантуяагийн хувьцаа эзэмшдэг нэр бүхий компаниудаар дамжуулж их хэмжээний орлого олж, Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ." Үүнийг хэрхэн ойлгох вэ?

Avatar

Оноч 2021-05-19 66.181.161.116

Хувьцааны наймаа хийсэн. ө.х. гэрээ байгуулахаас өмнө хувьцаа хямд үед аваад гэрээ зурсаны дараа зарж орлого олсон. Энэ хэдийгээр жирийн наймаа харагдавч, Баярцогт шиг гэрээ хийж байгаа хүний хувьд сонирхолын зөрчилтэй үйлдэл юм. Уул номоороо ийм тохиолдолд гадаад оронд бол сонирхолын зөрчилтэй гээд Гэрээ байгуулах үйл явцад оролцохгүй байх ёстой. Авилгыг ийм хэлбэрээр авсан ч байж болно. Ө.х. ОТ хэн нэгэнтэй бараа, ажил үйлчилгээний гэрээ хийгээд тэр мөнгө дамжиж яваад буцаад төлөгдсөн ч бж блн

Avatar

зочин 2021-05-19 42.125.236.212

арай л хөнгөн үү

Avatar

Зочин 2021-05-19 150.129.142.226

үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн бүх луйварчид чинь наад эрх баригч намд парламентад сууж бна . бүгдийг шийтгээч . хаа бна аа тэр ЖДҮ чид.

Avatar

Иргэнa 2021-05-19 202.9.46.137

МАН ын хулгайч, авилагч ШҮҮГЧ нар С.Баярынхаа АНУ дахь 7 байшингаа хураач улсын орлого болгож чадахгүй байна уу.. Энэ хулгайч нарыг шударга шийтгэж чадахгүй улс төржсөн шийдвэрээ болиочээ.

Avatar

baatar 2021-05-19 94.214.181.162

MONGOLIIN ARD TUMEN TER CHIGEEREE IH BAGAGYI OYUTOLGOIGOOR TEJEELGEJ BAIGAA SH DEE UUL NI.TOSOL HODOLGOSON NI BURUUTDAG GATSAASANUUD NI EH ORONCH BOLDOG BOLSON TSAG JM DAA.MONGOL HUN HORONGOJIJ BOLOHGUI GESEN HUULI GARGACHUUL YASIIN BOL NEG MOSON.MONGOL HUN HUVISTAANII BIZNES HIIHIIG HORGILNO GEJ HUULI GARGAHGUI JU.UNEHEERIIN TENEG SHIIDVER BAINAA.HAIRAN ZALUU.TER SHIIDVER GARGASAN GAHAI SHUUGCH HURTEL OOROO OYTOLGOIGOOS ORJ IRSEN MONGOOR TSALINJIJ BAIGAA.JINHENE TORDOO ZUTGESEN HUN JLTAI GEDEG

Avatar

baatar 2021-05-19 94.214.181.162

BAYARTSOGTOOR TUG TAHICHIHLAADAA.MONGOLIIN ZUUNII GANTS TOSLIIG HODOLGOSON HUN SHUU DEE UUL NI.HUVITSAA HUDALDAJ AVAH ERH HUN BUHEND NEELTTEI TUUND ALBAN TUSHAAL ERH MEDELASHIGLAAD BAIH ZUIL ER BAIHGUI.OLON ULSIIN SHUUHED HANDAH HEREGTEI.TER MONGOLIIN TOROOS MONGO HULGAILAAGUI HARIN MONGOLD MONGOORUULJ IRSEN.

Avatar

Зочин 2021-05-19 185.191.124.153

ZUV GARUUD NI SULLAGDSAN BN. ODOO TER ELBEGDORJ SAIHANBILEG NOHDUUDIIG SHALGA! TED JINHENE HERGIIN EZED

Avatar

Галаа 2021-05-19 185.220.101.22

Нөгөөх нь Сайханбилэг идда мөн биздээ

Avatar

Зочин 2021-05-19 185.216.32.130

Хэлмэгдсэн залуусыг суллагдах нь цаг хугацааны асуудал байсан

Avatar

Зочин 2021-05-19 109.70.100.52

uls toriin bodlogo uil ajillagaa olon zaluuchuudiig hels hergeer yvuulj yllaj bgaa shuu

Avatar

Зочин 2021-05-19 198.96.155.3

Угтаа бол тэр үеийн ЗГ-ын улсудын хийсэн хэрэг шд

Avatar

Зочин 2021-05-19 51.161.43.235

Даруй сулла сулла. Албан тушаал өндөр, хийж бүтээх залуу хүмүүсийг бамбай болгон хэмлэгдүүлж байгаа явдал хэрээс хэтэрлээ. Жинхэнэ эзэд нь хөлөө дураараа жийж нариган цэнгэж явж байгаа байхдаа

Avatar

Зочин 2021-05-19 66.181.177.219

Мөнгөтэй нэгний эрх ашиг сонирхлыг хамгаалж золиос болж байгаа хүмүүс зөндөө байна

Avatar

Зочин 2021-05-19 185.220.101.13

Gemgui buruugui gd sullasan helmegdsen humuusee tsagaatgaachee!!!

Avatar

Зочин 2021-05-19 98.42.137.30

Сэтгүүлч хуулийн процессийг ойлгох ухаан дутаж буруу бичэвүү,эсвэл ДШ буруу шийдэвүүэхнэр Нарантуяагийн компаниар дамжуулж мөнгө угаасан хэргийг хэрэгсэхгүй болголоо гэсэн мөртлөө,мөнгө угаасан үндэслэлгүй хөрөнгөжсөн зүйл ангиар Баярцогтод ял өгчиж. Анха эдэнд ОТ- н хэргээр хэрэг нээсэн. Одоо бүгд ОТ- д хамаагүй болж суллагдаж байна. Баярцогт ч удахгүй суллагдана биз. Монголын шүүхийн нэг онцлог байдаг. Өөрсдөө буруу шийдвэр гаргаж яллалчихаад,дараа нь буруугаа хүлээнэ гэж байдаггүй.

Avatar

Зочин 2021-05-19 98.42.137.30

Эсвэл торгох ялаар солино,эсвэл дээрх шиг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг нэр томьёо ашиглаж салдаг. Хэлмэгдсэн улс нь дахиж хөөцөлдөггүй,яс амар саллаа гээд орхидог. Цаагуураа шүүхтэйгээ тохирдог биз. Харин дээрх нөхдүүд,дээр нь Энхсайхан,Баяр нар нэмэгдээд мөнгөтэй,боловсролтой,кругозортой улс байна монголын шүүхтэй заргалдаж буруутайг нь тогтоолгож чадвал харин жирийн иргэдэд их тус болно доо. Ер нь ОТ -г тойрсон хэрэг С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй их адил. Хэнийг ч хуульгүй яллана.

Avatar

Зочин 2021-05-19 98.42.137.30

Дараа нь хэн ч хариуцлага үүрэхгүй салцгаана. Яг хэрэг нь бүгдэд тодорхой. С.Зоригийн хэрэг гэхэд Булган гэж амьд гэрч байхад энэ олон жил илрэхгүй,илрүүлж чаддагчгүй. ОТ гэхэд апнхнаасаа л хууль эрх зүйн мэдлэггүй Засаг төр,гаднын мэдлэгтэй туршлагатай хуулийн зөвлөх хөлслөөд хэдэн сая доллар хаяад олигтой гэрээ хийчих газар нарийлж хэл амнаас айж Риогийн залинд унаж хохиролтой гэрээ хийчээд одоо яаж ч чадахгүй,ОТ гээ ч буруутгаж чадахгүй,гэрээ хийснүүдээ ч яллаж чадахгүй….

Avatar

Зочин 2021-05-19 98.42.137.30

Сүүлдээ энэ хоёр хэрэг гэмт хэргийн хоёр хос загал гэдэг шиг улс төрд орж тоглох гэсэн бузаруудын амлалт,өрсөлдөгчөө гүтгэж яллах хэрэгсэл,ард түмний хар хэсгийн омогшил дээр тоглох улс төрийн имижээ өсгөх з****г л болж хувирав….

Avatar

Erdene 2021-05-19 185.220.100.249

Bymbasaikhaniig tsagaatgah bsan ym hereg hiigeegui ni todorhoi bolson bol. Odoo harin Saikhanbilegiig eh orond ni iruulj shuuj shiitgj gem buruug ni notolj nasaar ni horih baitugai yl ogoh heregte

Avatar

Раднаа 2021-05-19 185.220.101.140

Буруугүй хүн нь суллагдаж буруутай хүн нь үлдэжээ

Avatar

Зочин 2021-05-19 66.181.161.116

Odoo bvgdeeree yund naidaj amidarah uu bi ymu ta vhwel hench toohgui

Avatar

Зочин 2021-05-19 23.90.177.76

Чиний боломжийг хулгайлж баяжсан хүмүүсээс жаахан шавхруу долоочихоод энд үхэн хатан тэднийг өмөөрж бичсэнээрээ л чи тийм нийгмийг бүтээлцэж байна ок? Чам шиг хөлсний трол бичээч нар олон байвал эгэл жирийн иргэд бид улам л ядуу, улам л амьд явахад хэцүү болно.

Avatar

Зочин 2021-05-19 23.90.177.76

Оюу Толгойн гэрээг 5 мянган хувьсагчаар бодсон би мэдэж байна гээд л зурсан нөгөөх нь Монголчууд баялгаа тавьж туугаад сүүлд нь өрөнд ороод үлдэх гэрээ л байсан ш д. Хаана билээ хэдэн сая доллар банканд хийгээд мартталаа л баяжсан хүн ш д. Насаар нь хориоч юу яасан 4 жил. Одоо нөгөө Сайханбилэг гээд нөгөө хамсаатныг нь интерполоор баривчлуулаач.

Avatar

Зочин 2021-05-19 66.181.177.219

mungutei hen negnii erh ashigiin biylvvleeguin tuluu bid nar zolios bolj boloh n bna

Avatar

Зочин 2021-05-19 66.181.177.219

gehdee ta nar boddoo ingeel deerelhvvleel gvtgvvleed heden jil amidrah yumbee!!!

Avatar

Зочин 2021-05-19 23.90.177.76

хэн чамайг гүтгээд байгаан? Мөрөөрөө явсан бол хэн ч шоронд суудаггүй байхгүй юу. Улсаа худалддаг хулгайчууд л хэдэн турж үхэхээ шахсан бичээч нарт мөнгө өгч комэнт бичүүлдийн. Чиний ядуу байгаа чинь ийм хулгайч нараас болсныг чи хэзээ ч ойлгохгүй нь эмгэнэл юм даа.

Avatar

Зочин 2021-05-19 199.249.230.165

Чимэгээ Содномдаржаа юу гэх үү ? гүтгүүлж хэлмэгдээд л ял авсан хүмүүс шдээ?

Avatar

Зочин 2021-05-19 199.249.230.165

За энэ ч яахуу буруугүй нь суллагдаж зөв хүн нь үлдэж ялаа эдлэхээр болж. Сайханбилэгийг л шүүж хэргийн үүрүүлэх хэрэгтэй байгаа юм даа

Avatar

Зочин 2021-05-19 23.90.177.76

Оюу Толгойн гэрээг 5 мянган хувьсагчаар бодсон би мэдэж байна гээд л зурсан нөгөөх нь Монголчууд баялгаа тавьж туугаад сүүлд нь өрөнд ороод үлдэх гэрээ л байсан ш д. Хаана билээ хэдэн сая доллар банканд хийгээд мартталаа л баяжсан хүн ш д. Насаар нь хориоч юу яасан 4 жил. Одоо нөгөө Сайханбилэг гээд нөгөө хамсаатныг нь интерполоор баривчлуулаач.

Avatar

Зочин 2021-05-19 5.199.130.188

Mongol uls hogjih boloogui bndaa

Avatar

Зочин 2021-05-19 66.181.177.219

Хэнд итгэж амьдрах вэ маргааш бид нар ч хэлс хэрэг аваад шорон явахыг үгүйсгэхгүй эээ нэрээ шүү

Avatar

Зочин 2021-05-19 66.181.161.116

Өнөөдөр монголд бол шударга ёс гэж бол алга мөнгө л шударга ёсыг бүрдүүлж байна шд мөнгөтэй л бол хууль хамаагүй цаг болж

Avatar

Үүгий 2021-05-19 179.43.167.226

Улс төрийг чи сонирхохгүй ч улс төр чамаар оролдоноо гэж. Нийгэм даяар Бямбасайхан, Чимэгээ, Содномдаржаа нарын хэрэг шиг гүтгэгдсэн олон залуусын төлөө санаа бодлоо хэлж дугарч жагсдаг байх ёстой. Үнэнг шүүх шийдэж чадахгүй бол ард түмэн бид өөрсдөө авчрах ёстой

Avatar

Зочин 2021-05-19 176.10.99.200

Монголд тэгж хүний эрх, эрх чөлөөний төлөө тэмцэж босч чадах нэг ч хүн үгүй бөлгөө

Avatar

Зочин 2021-05-19 66.181.177.219

БЯМБАСАЙХАНГ СУЛЛАДАГ МАШ ЗӨВ ОЮУНЫ ӨНДӨР ПОТЕНЦИАЛТАЙ ИХИЙГ ХИЙЖ БҮТЭЭХ ЗАЛУУ ТЙИМ ЗҮЙЛ ХИЙХ ХҮН БИШ

Avatar

bold 2021-05-19 202.126.90.46

uls tor gdg iim aimshigtai hiigeegui hergiinhee toloo gutgedej suusan humuust nohon olgovor ogoh hergtei!!!

Avatar

Zochin 2021-05-19 185.220.100.241

Hiigeegui heregiin toloo ochnoon hugatsaand baitsaagdaj suusan Byambasaikhan, Chimegee, Sodnomdarjaa nar sullagdah ni zui ysnii hereg.

Avatar

Tergel 2021-05-19 185.220.101.14

uls toriin helmegdeleer shuugdej bgaa Bymbasaikhan sullasan ni unen shudarga yos arai ch ustchihaagui ym bn

Avatar

Зочин 2021-05-19 59.153.115.143

Novshnuud ymaa ene shuuhiig hurdan tseverlej shinechilj shudraga bolgoo sots niigmiin ued iim novshnuud ali hediin uls ornoos urvagch etgeeduud gj bugded ni yal ugch tsulluud hurungiig ni huraaj ulsiin orlogo bolgood huuhduudiig ni bas jigshuuldeg bsn Mongol ulsiig hohirooj odoo hurtel ashig avahgui orond tulj diilshgui urtei uldcheed yun gemt hergiin shinj bhgui gj muu novshnuud mongolchuud enemuu huvalznuud bertegchinguuded ingeed doromjluulaad bj bhuu estoi neg honi shig noomoi hulchgar ard

Avatar

Зочин 2021-05-19 59.153.115.143

Aimhai hulchgar ard tumen ymdaa iim bolood delhiin uls ornii b**s archaad guilga guigaad guilgachingiin amidralaar amidarch bna hulgaich nart evlereed amidarch bna jigshmeer zevuutsmeer iim ulsad hen amidrahiig huseh ym

Avatar

Т 2021-05-19 103.57.95.127

Хятад шиг ял өгөхгүй бол улс хөгжихгүй

Avatar

Зочин 2021-05-19 192.82.74.74

Hulgaich jenko buuhaasaa umnu hulgaichda
A sullaj bn daa

Avatar

Haagii 2021-05-19 185.26.153.23

Энэ арай дэндэж бна, Баярцогтыг арай хэтрүүлсэн бна. Тэр авилга авсан нь тогтоогдоогүй ш дэ. Оюу Толгойн хөрнөг оруулалтын бирж дээр гаргасан хувьцаанаас нь өөрийн мөнгөөр худалдан авсан нь буруу болжээ. Хувь хүн өөрийн мөнгөөр хувьцаа худалдаж аваад ашиг олох нь яагаад үндэслэлгүй хөрөнгөжисөн болдогийг ойлгохгүй юм. Х.Баттулга шүүгчидэд заавал ял өг гэсээр байгаад хүний амьдралаар тоглож санасандаа хүрч байх шиг бна.

Avatar

Оноч 2021-05-19 66.181.161.116

Чиний логикоор бол Баярцогт ОТ-ын гэрээнд би сонирхолын зөрчилтэй тул оролцохгүй гэж мэдэгдээд гарсан бол өнөөдөр инээгээд сууж бх байлаа.

Avatar

Зочин 2021-05-19 192.82.91.5

ИЙМ БАЙХАД УЛС ТӨРИЙН АВИЛГАЛЧИД УЛАМ ЦЭЦЭГЛЭН ХӨГЖИХ БУЙ ЗА.

Avatar

Зочин 2021-05-19 202.126.89.26

Авилагаар дүүрсэн шүүх засаглал юмдаа энгийн айлын хүүхэд байсан бол дээд хэмжээ авч байгаа даа

Avatar

l***r shuuh 2021-05-19 126.182.199.227

Mongolin lalrin shuuh

Avatar

Иргэн 2021-05-19 122.201.21.174

Бямбасайханыг цагаатгах байсан юм, нус наагаад хөөн хэлэлцэх хугацаа ч гэх шиг хмм

Avatar

Зочин 2021-05-19 192.82.82.234

Улс эх ороноо цөлөмсөн хүмүүсийг дүүжлээчээ даварцан юм бэ. Энэ хуулиа чангатгаж засаж хулгайч луйварчдаас салгаачэээ. Ингэхээр яаж хөгжих вэ дээ

Avatar

Зочин 2021-05-19 202.126.88.53

Удахгүй чамайг МАН-тай чинь цуг дүүжлэнэ

Avatar

Зочин 2021-05-19 202.9.46.211

Хаа, Монгол улсыг хөгжүүлэхэд өндөр хувь нэмэр оруулсан тул шоронд хорихоос өөр арга алга, байваа. ккк

Avatar

Зочин 2021-05-19 192.82.70.115

Даварсан шүүгчид

Avatar

ЦАГААН СОНГОЛТ 2021-05-19 103.229.120.45

УГ НЬ БОЛ АЛБАНЫ ҮҮРГЭЭ АШИГЛАЖ АВИЛГАЛ , МӨНГӨ УГААСАН ГЭМТ ХЭРЭГ ХҮНД ЯЛТАЙЛДАА . ЗҮГЭЭР Л БҮЛЭГЛЭЛҮҮД НАЙМААЛЦАЖ ТОХИРОЛЦОЦГООСОН БАЙНА .

Avatar

Хулгайч нар ингэж ял завшиж байгаа юм даа 2021-05-19 103.26.194.232

Эхлээд шүүх хурлыг удаа дараа хойшлуулна. Дараа нь хэдэн жил өгсөн болно. Тэгээд удаа дараагийн шүүх хурлаар ялыг нь хөнгөрүүлнэ. Тэгээд одоо энэ, суллачихаж байгаа юм. Монгол гэж ийм л орон болчихоод байгаа юм. Гадаадад гарцгаа залуус аа, Монгол хулгайч нарын эх орон шүү дээ.

Avatar

Зочин 2021-05-19 202.9.40.149

С.Баяр яагаад гэмгүй өнгөрчив.

Avatar

Зочин 2021-05-19 66.181.181.44

чи оронд нь суур уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж