Татварын өртэй компаниудын дансыг нээжээ | News.MN

Татварын өртэй компаниудын дансыг нээжээ

Татварын өртэй компаниудын дансыг нээжээ

Татварын өртэй компаниудын дансыг нээжээ

Татварын байгууллага нь Төсвийн тухай хууль, Татварын ерөнхий хуульд тус тус заасны дагуу төсвийн орлогыг бүрдүүлэх, татварын хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үндсэн чиг үүргийн хүрээнд татварын өр хураахдаа Татварын ерөнхий хуулийн XII бүлэг 55-71 дүгээр зүйлд заасан нэхэмжлэх хүргүүлэх, татварын өрийг үл маргах журмаар гаргуулах, хөрөнгө болон авлага битүүмжлэх, битүүмжилсэн хөрөнгийг хураах, мөнгөн хэлбэрт шилжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх татвар төлөгчийг Татварын удирдлагын нэгдсэн системээр тодорхойлдог.

Татварын удирдлагын нэгдсэн системийн програмчлалаар 2020 оны татварын тайлангаар үйл ажиллагаа нь хэвийн буюу covid-19 цар тахлын хүндрэл үүсээгүй салбарын тодорхой тооны татвар төлөгчдийн татварын өрийг хураах үйл ажиллагааг хэрэгжүүлж, арилжааны банк дахь харилцах дансыг битүүмжлэх мэдэгдэл хүргүүлсэн болно.

Covid-19 цар тахлын үеийн өнөөгийн нөхцөл байдал, эдийн засгийг дэмжих Засгийн газрын шийдвэрийн дагуу 2021 оны тавдугаар сарын 19-ний өдрөөс дээрх татвар төлөгчдийн арилжааны банкны харилцах дансны битүүмжлэлийг цуцалж, үйл ажиллагааг хэвийн явуулах боломжоор хангасныг мэдэгдэж байна.

Эх сурвалж: Татварын ерөнхий газар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Tatvar tulugch 2021-05-19 192.82.69.224

Iim hund ued yun yasan tatvar tuluh ve arai yadan amid uldeh geed temtsej bga aj ahuin negjuudee tur urshuuguuchee, tatvariin urshuuliin huuli 100 jileeree gargaval MAN namd ih l olon hun bayrlana da

Avatar

irgen 2021-05-19 202.126.88.136

covidoos bolj vil ajillagaa ni dogoldoogvi aj ahui negj gej vgvi bolgoo.. ymar shunaltai tor v de

Avatar

Зочин 2021-05-19 192.82.83.41

Мэдээ модон л байдаг. Уянгалаад мөр холбоод ирэхээрээ худлаа болж хувирана.

Avatar

Зочин 2021-05-19 66.181.161.63

Модон хэллэгтэй мэдээ!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж