Ньюс хөтөч: АН-ын "4:11"-ээр маш ноцтой мэдээлэл дэлгэнэ

Хуучирсан мэдээ: 2021.05.20-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: АН-ын "4:11"-ээр маш ноцтой мэдээлэл дэлгэнэ

Ньюс хөтөч: АН-ын "4:11"-ээр маш ноцтой мэдээлэл дэлгэнэ

Ньюс агентлаг 2021.05.20-ны Пүрэв гаригт болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

10.00 цагт

-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлнэ. Таван танхимаар биечлэн хуралдана. Үүнд:

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг;

-Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 04 дүгээр дүгнэлт.

14.00 цагаас цахим хэлбэрээр хуралдана:

-Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын 6 гишүүн 2020.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

-Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин нарын 7 гишүүн 2021.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Бусад.

14.00 цагт

Ажлын хэсгийн хуралдаан

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсэг “Үндсэн хууль” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.

11.00 цагт

-Эрүүл мэндийн яамнаас Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийнэ.

-Ардчилсан намын 4:11 мэдээллийн цагаар маш ноцтой, баримт нотолгоотой мэдээлэл дэлгэнэ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж