Манай орны эрс тэс уур амьсгалаас, ашиглалтын буруугаас, материалын чанараас үүдэн дээвэр гэмтэх тохиолдол их байдаг. Иймээс жилдээ дор хаяж 2 удаа, болж өгвөл улирал тутамд дээврээ шалгаж байх нь зүйтэй. Ингэснээр:
- Дээврийн эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлэх
- Аливаа гэмтэл эвдрэлийг хурдан хугацаанд олж засварлан мөнгө санхүү, цаг хугацаа хэмнэх
- Эдэлгээг уртасгах
- Эрс тэс агаарын нөхцөлд бэлэн байх
- Эд хөрөнгөө хамгаалан, үнэ цэнийг нэмэгдүүлэх зэрэг давуу талтай.
Мөн дээврийнхээ ашиглалтын хугацааг удаан хадгалахын тулд:
- Дээврийн ажлыг мэргэжлийн багаар гүйцэтгүүлэх
- Монголын эрс тэс уур амьсгалд тохирсон материал сонгох
- Дээвэр дээр ямар нэг эд зүйл хураахгүй байх
- Улиралдаа нэг удаа дээвэр дээр хуримтлагдсан хогийг цэвэрлэж байх хэрэгтэй.
Хэрэв танд шинэ дээвэр угсрах болон гэмтэж муудсан хуучин /хар цаасан, сэндвичэн, налуу/ дээврээ засах шаардлага тулгарсан бол бидэнд хандаарай.








Манай компани нь ОХУ-ын шинэ шилдэг технологиор дээвэр угсралт болон тэгш налуу бүх төрлийн дээврийн засвар үйлчилгээг түргэн хугацаанд, мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна.
🌎 Вэбсайт: http://deever.mn/
📩 Имэйл хаяг: info@deever.mn
📍 Фэйсбүүк хаяг: @deever.mn
☎ Утас: 9908 5251