“Google” хүний арьсны эмгэгийг оношилдог болно | News.MN

“Google” хүний арьсны эмгэгийг оношилдог болно

“Google” хүний арьсны эмгэгийг оношилдог болно

“Google” хүний арьсны эмгэгийг оношилдог болно

“Google” хайлтын системийн тусламжтай арьс, үс, хумсны эмгэгийг оношилдог болох талаар жил тутамд болдог “Google IO” хөгжүүлэлтийн бага хурлын үеэр мэдээлжээ. Хиймэл оюун ухаанд суурилсан уг үйлчилгээг “Google” компани энэ оны сүүлээр хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна. “Google”-д арьс, үс, хумсны талаар жилд 10 тэрбум орчим хайлт хийгддэг аж.

Уг үйлчилгээг гурван жилийн турш 65 мянга орчим зураг дээр туршилт хийж хөгжүүлсэн ч  эмнэлгийн түвшинд оношлогоо хийхгүйг анхааруулжээ. “Dermatology assist tool” нэртэй энэ үйлчилгээ нийт 288 төрлийн арьсны эмгэгийг таних чадвартай гэнэ.

Европт уг үйлчилгээг эмчилгээний хэрэгслээр ашиглах CE тэмдэгтийг олгосон ба энэхүү хиймэл оюун ухаанд суурилсан үйлчилгээ нь эмч нарт өвчтөнд илүү тохирох эмчилгээ хийх боломжийг олгоно гэж үзэж байна. АНУ-д Хүнс, эмийн агентлаг үүнтэй төстэй үүрэгтэй Британийн “Оптеллум” фирмийн бүтээсэн уушгины хорт хавдар илрүүлэх үйлчилгээг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байдаг.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж