Жуулчдын ихээр сонирхож очдог Галапагос арлуудын “Дарвины хаалга” нэртэй өвөрмөц хадан тогтоц энэ долоо хоногт нурсан талаар Эквадорын эрх баригчид зарлажээ. Тус хадан тогтоц суут эрдэмтэн Чарльз Дарвины нэрээр нэрлэсэн, хүн суурьшаагүй Дарвин арлаас 1.6 км орчим зайтай оршдог бөгөөд жуулчид болон усанд шумбагчдын зорьж очдог газар байсан юм.
НҮБ болон эрдэмтдийн өмнө нь мэдээлж байсанчлан Галапагос арлууд бол дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг өртөж буй газруудын нэг билээ.
Эквадорын байгаль орчны яам энэ талаар “Дарвины хаалга хадан тогтоц уур амьсгалын өөрчлөлтөөс болж нурж, өвөрмөц төрхөө алдлаа. Эрдэмтэн Чарльз Дарвины нэрээр нэрлэсэн энэ хадан тогтоц жуулчдын хамгийн ихээр сонирхон очдог газруудын нэг байсан юм” хэмээн мэдэгдсэн байна.
Эх сурвалж: INSIDER
2 онол 2-уул ОК 2021-05-19 66.181.161.116
Дарвины эволюцийн онол бол ШУ-наар нотлогдсон онол. Хүн төрөлхтөн сармагчин лав төрөл гэдэгт эргэлзэх зүйл байхгүй. Гэхдээ, бүтээгчдийн онолын талынхны тавьдаг гол асуудал нь ДНХ/РНХ-ийн түвшинд тэгвэл амьгүй байгалиас амьд биед яаж үүссэн юм гэдэг дээр байдаг. Ө.х. амьгүй байгалиас асар урт хугацаанд бага багаар органик молекулууд үүсэж, томорч төрөл бүрээр нийлэгжсээр ДНХ үүсэх боломж бол байхгүй. Гхдээ,энэ нь амьд ертөнц дэхь эволюци хүчингүй гэсэн үг бишээ. Бүтээгчийн онол Дарвины онол 2-уул
Зочин 2021-05-19 66.181.190.65
Дарвины таамаглалыг туйлын үнэн мэтээр дэвэргэн, хүн төрөлхтөний оюун санааг бузарласан чөтгөрийн тогтолцоо нуран унаж буйн шинж тэмдэг болж, энэ хад нуржээ… гэж… Лав л бидний угшил гарал сармагчингаас биш. Ариун Библи, бас Монголын Нууц Товчоогоо уншицгаая.
Оноч 2021-05-19 66.181.161.116
хэхэ… чиний зөв байсан ч ингэж хэнээрхэх хэрэгггүй дээ.
Зочин 2021-05-19 202.126.90.40
Энэ мөн Сэтгэл муутай хүнээ. Ядахдаа дуугүй л бна биздээ
уншигч 2021-05-19 202.126.90.127
х****л идсэн библээ хошного руугаа чихээд арилж үз