БНХАУ-д шинэ хууль батлагдсанаар гэр бүл салалт 72 хувь буурав | News.MN

БНХАУ-д шинэ хууль батлагдсанаар гэр бүл салалт 72 хувь буурав

БНХАУ-д шинэ хууль батлагдсанаар гэр бүл салалт 72 хувь буурав

БНХАУ-д шинэ хууль батлагдсанаар гэр бүл салалт 72 хувь буурав

БНХАУ энэ оны эхэнд гэр бүлээ цуцлуулах хүсэлт гаргасан хосуудад эвлэрлийн хугацаа өгөх хууль баталснаас хойш гэр бүл салалт 72 хувиар буурсан байна. Хятадын иргэний хэргийн яамны мэдээлснээр энэ оны эхний хагаст нийт 296 мянган гэр бүл салсан байна. Харьцуулж үзвэл өнгөрсөн оны сүүлийн хагаст  нэг сая гаруй гэр бүл гэрлэлтээ цуцлуулсан байна. Шинээр хэрэгжиж эхэлсэн хуулийн дагуу гэрлэлтээ цуцлуулахаар шийдсэн хосуудын өргөдлийг авч хэлэлцэхээс өмнө 30 хоног хүлээх бөгөөд тэр хугацаанд аль нэг тал нь өргөдлөө буцаах боломжтой. Харин 30 хоног өнгөрвөл асуудлыг шүүгч шийдэх гэнэ. Гэвч тус хуулийг олон хүн хувийн эрх чөлөөг боосон, хүмүүсийг гэр бүлийн хүчирхийллийг хаацайлсан явдал хэмээн буруутгаж байгаа бол зарим нь гэр бүлийн тогтвортой байдал, нийгмийн хэв журмыг тогтоосон хууль хэмээн сайшааж байгаа юм.

Сүүлийн жилүүдэд Хятадад гэр бүл салалт тасралтгүй нэмэгдсээр байсан бөгөөд энэ нь нийтийн сэтгэхүйн өөрчлөгдөж, эмэгтэйчүүдийн бие даасан байдал нэмэгдэж байгаатай холбоотой аж. Эмэгтэйчүүдийн холбооны мэдээлснээр нийт гэр бүл салалтын 70 хувь нь эхнэрүүдийн санаачилга байдаг гэнэ.

Эл асуудал эрх баригчдын санааг зовоож, цаашид хүн амын тоо буурахаас сэргийлж, гэр бүлүүдийг тогтвортой, олон хүүхэдтэй болгох уриалгатай холбоотойгоор шинэ хууль санаачлан баталжээ. Энэ талаар иргэний хэргийн яамны албан тушаалтан Ян Зонтао “Гэрлэлт бол нөхөн үржихүйтэй салшгүй холбоотой асуудал. Гэрлэлтийн тоо буурах, гэр бүл салалт нэмэгдэх нь хүн амаа өсгөх бодлогод нөлөөлж, цаашлаад эдийн засаг, нийгмийн хямралд дагуулах аюултай. Тиймээс энэ асуудлыг хатуу хяналтандаа авч, холбогдох бодлогуудыг шинэчлэн сайжруулж, олон нийтийн гэр бүл, хайрын талаарх бодлыг эерэг зүгт хандуулах суртал ухуулгын ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй” хэмээн ярьжээ.

Дээрх арга хэмжээнүүдийн нэг чухал хэсэг нь эвлэрэх хугацаа юм. Үүнтэй төстэй хууль зөвхөн Хятадад биш, Франц, Нэгдсэн Вант улсад үйлчилдэг аж. Хятадын хувьд үнэхээр гэр бүлийн хүчирхийллийн улмаас салахаар шийдсэн бол нэмэлт нэхэмжлэл гаргаж болох хэдий ч тус үйл явц нь цаг хугацаа, мөнгө их шаарддаг нь төвөгтэй байдаг гэнэ.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ubchin tusgatsan bish 2021-05-19 130.253.28.9

$100<0

Avatar

Зочин 2021-05-19 202.21.109.85

Хэрүүлч хятадууд эр,эмгүй хэрэлддэг.Угаасаа суугаад салдаг хүмүүс.Амьтнаар бол тахиа зантай.

Avatar

Зочин 2021-05-19 150.129.142.43

mongolin huuhnuud ni barij ideh shadhdag harin hujaa bol gaiguu shuu

Avatar

Зочин 2021-05-19 66.181.161.87

цаг хугацаа мөнгөөр айлгаж байгаад хамт байлгах нь л дэ кк. нэгмөсөн төрөхөд нь л хооронд нь хувиарлаж оноогоод том болохоор нь хүссэн хүсээгүй хамт амьдруулж тэдэн хүүхэд төрүүл гэж үүрэг өгөөд үржүүлээд байхад л болох юм бишүү ккк. салах нийлэх элдэв олон асуудал байхгүй, хоорондоо тохирох тохирохгүй гэх асуудал ч яригддаггүй өсч үржих үүрэг хүлээгээл, тэрийгээ биелүүлээл болоо. амар кк. ямарч салах нийлэх асуудал гарахгүй болчихно.

Avatar

Зочин 2021-05-19 66.181.161.87

за тэр ч яахав ихэнхи хүн залуудаа, хүн таних болоогүй байхдаа хийчихсэн алдаагаа залруулах гэхээр маш олон талын хүлээс дарамтанд баглуулчихсан байдаг. тэртэй тэргүй нийгэм гэр бүл гээд өчнөөн олон хүлээнд байдаг ч сүүлдээ тэсэхгүй болоод ирэхээрээ хүч гарган тэмцэж тэр бүгдийг даван гарахаар зүтгэдэг. түүн дээр нь төр засгаас нь дарамт хүлээс чинь бага байна гээд олс нэмнэ.

Avatar

Зочин 2021-05-19 66.181.161.87

тэртэй тэргүй тэр их хүлээсэндээ орооцолдсоор хоолой нь ороогдоод олон л хүн өнгөрдөг юм шиг бсан. тэр бясалгал ухаарал гэдэгтэй чинь учрал тохиол нь бүрдэж гэгээрээд замдаа тааралдсан сармагчинг гэгээрүүлж хүн болгоод сууж хамт амьдрах ид шид хүн болгонд тохиогоогүй бх. өөрийгөө гэгээрүүлэхэд ядаж өөрөөрөө байх, өөрийгөө бодох сөхөө боломж нь бүрдэх хэрэгтэй байх.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж