БНХАУ-д шинэ хууль батлагдсанаар гэр бүл салалт 72 хувь буурав

Хуучирсан мэдээ: 2021.05.19-нд нийтлэгдсэн

БНХАУ-д шинэ хууль батлагдсанаар гэр бүл салалт 72 хувь буурав

БНХАУ-д шинэ хууль батлагдсанаар гэр бүл салалт 72 хувь буурав

БНХАУ энэ оны эхэнд гэр бүлээ цуцлуулах хүсэлт гаргасан хосуудад эвлэрлийн хугацаа өгөх хууль баталснаас хойш гэр бүл салалт 72 хувиар буурсан байна. Хятадын иргэний хэргийн яамны мэдээлснээр энэ оны эхний хагаст нийт 296 мянган гэр бүл салсан байна. Харьцуулж үзвэл өнгөрсөн оны сүүлийн хагаст  нэг сая гаруй гэр бүл гэрлэлтээ цуцлуулсан байна. Шинээр хэрэгжиж эхэлсэн хуулийн дагуу гэрлэлтээ цуцлуулахаар шийдсэн хосуудын өргөдлийг авч хэлэлцэхээс өмнө 30 хоног хүлээх бөгөөд тэр хугацаанд аль нэг тал нь өргөдлөө буцаах боломжтой. Харин 30 хоног өнгөрвөл асуудлыг шүүгч шийдэх гэнэ. Гэвч тус хуулийг олон хүн хувийн эрх чөлөөг боосон, хүмүүсийг гэр бүлийн хүчирхийллийг хаацайлсан явдал хэмээн буруутгаж байгаа бол зарим нь гэр бүлийн тогтвортой байдал, нийгмийн хэв журмыг тогтоосон хууль хэмээн сайшааж байгаа юм.

Сүүлийн жилүүдэд Хятадад гэр бүл салалт тасралтгүй нэмэгдсээр байсан бөгөөд энэ нь нийтийн сэтгэхүйн өөрчлөгдөж, эмэгтэйчүүдийн бие даасан байдал нэмэгдэж байгаатай холбоотой аж. Эмэгтэйчүүдийн холбооны мэдээлснээр нийт гэр бүл салалтын 70 хувь нь эхнэрүүдийн санаачилга байдаг гэнэ.

Эл асуудал эрх баригчдын санааг зовоож, цаашид хүн амын тоо буурахаас сэргийлж, гэр бүлүүдийг тогтвортой, олон хүүхэдтэй болгох уриалгатай холбоотойгоор шинэ хууль санаачлан баталжээ. Энэ талаар иргэний хэргийн яамны албан тушаалтан Ян Зонтао “Гэрлэлт бол нөхөн үржихүйтэй салшгүй холбоотой асуудал. Гэрлэлтийн тоо буурах, гэр бүл салалт нэмэгдэх нь хүн амаа өсгөх бодлогод нөлөөлж, цаашлаад эдийн засаг, нийгмийн хямралд дагуулах аюултай. Тиймээс энэ асуудлыг хатуу хяналтандаа авч, холбогдох бодлогуудыг шинэчлэн сайжруулж, олон нийтийн гэр бүл, хайрын талаарх бодлыг эерэг зүгт хандуулах суртал ухуулгын ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй” хэмээн ярьжээ.

Дээрх арга хэмжээнүүдийн нэг чухал хэсэг нь эвлэрэх хугацаа юм. Үүнтэй төстэй хууль зөвхөн Хятадад биш, Франц, Нэгдсэн Вант улсад үйлчилдэг аж. Хятадын хувьд үнэхээр гэр бүлийн хүчирхийллийн улмаас салахаар шийдсэн бол нэмэлт нэхэмжлэл гаргаж болох хэдий ч тус үйл явц нь цаг хугацаа, мөнгө их шаарддаг нь төвөгтэй байдаг гэнэ.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж