934,896 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2021.05.19-нд нийтлэгдсэн

934,896 ширхэг хувьцаа арилжжээ

2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр энгийн арилжаагаар 27 хувьцаат компанийн 222,902,952 төгрөгийн үнийн дүн бүхий 934,896 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 18 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан үзүүлэлттэй байлаа. Үүнээс "Булган ундрага" ХК (BUN+14.98%) болон "Бодь Даатгал" ХК (BODI +4.30%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Тандэм инвэст ББСБ" ХК (VIK -15.00%) болон "ЛэндМН ББСБ" ХК (LEND -3.98%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 100,355 ширхэг нэгж эрхийг нийт 28,579,845 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 1.34 хувиар буурч, 35259.01 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,689,272,814,978 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж