Дэлхийн нийт хуванцар хаягдлын 55 хувь нь 20 компанитай холбоотой | News.MN

Дэлхийн нийт хуванцар хаягдлын 55 хувь нь 20 компанитай холбоотой

Дэлхийн нийт хуванцар хаягдлын 55 хувь нь 20 компанитай холбоотой

Дэлхийн нийт хуванцар хаягдлын 55 хувь нь 20 компанитай холбоотой

Эрдэмтдийн судалгаагаар дэлхий дээрх нийт хуванцар хог хаягдлуудын талаас илүү хувь нь ердөө 20 компанитай холбоотой болохыг нотолжээ. Хуванцар хог бол байгаль орчинд хамгийн их хохирол учруулж буй гол хүчин зүйлсийн нэг юм. Учир нь хуванцар хаягдал байгальд задрахдаа удаан, амьтдын эрүүл мэнд, аминд халтай. Харин эрдэмтэд хуванцар хаягдлуудыг судалж үзээд, ямар компаниудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс үлдсэн хог болохыг нь тодорхойлсон байна.

Ийнхүү судалж үзэхэд газрын тос, байгалийн хийн ExxonMobil компани, химийн Dow компанид үйлдвэрлэсэн хуванцар бүтээгдэхүүнүүд хамгийн их хог болж хаягддаг болох нь тогтоогджээ. Түүнчлэн нийт хуванцар хогны 55 хувь нь ердөө 20 компанитай шууд холбоотой гэдгийг нотолсон байна. Тус 20 компанийн тэргүүн эгнээнд Sinopec, Indorama Ventures, Saudi Armaco, PetroChina, LyondellBasell тэргүүтэй компаниуд жагссан аж. Түүнээс гадна нэг удаагийн хуванцар хэрэгслүүдээс үүдсэн хаягдлын 90 хувьд нэр холбогддог 100 компани бий гэнэ.

Судалгааны тайлан дээр “Нэг удаагийн хэрэглээний хуванцар, хог хаягдлын зохицуулалт муутай хөгжиж буй орнуудын том асуудал болж, байгаль орчны сүйрэл дагуулж байна” хэмээн дурджээ.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж