Ц.Элбэгдоржийн ногоон гэрт Б.Баабар юу ярив?!

Хуучирсан мэдээ: 2021.05.19-нд нийтлэгдсэн

Ц.Элбэгдоржийн ногоон гэрт Б.Баабар юу ярив?!

Ц.Элбэгдоржийн ногоон гэрт Б.Баабар юу ярив?!

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнгөрөгч Даваа гаригт клабхаус буюу ногоон гэртээ нийтлэлч Б.Баабарыг урьж, С.Зоригийн аллага, хэргийн өрнөл, Ц.Нямдоржийн үг үйлдлийн талаар томоохон хэлэлцүүлэг өрнүүлэв.  Хэлэлцүүлэгт улстөрчид, хуульчид, эдийн засагчид зэрэг олны танил хүмүүс цөөнгүй оролцож үзэл бодол, байр сууриа илэрхийлсэн юм. Жишээ нь, Э.Бат-Үүл урьд өмнө ярьж байгаагүй нэгэн болсон явдлыг  Ц.Элбэгдоржийн “ногоон гэрт” анх удаа дэлгэлээ.  С.Зоригийг алагдах үед Э.Бат-Үүлийн орцонд хоёр хүн эргэлдсэн, орцны айлуудаас гэрчийн мэдүүлэг авсан тухай өгүүлэв.  Ерөөсөө л гуравдагч хөршийн бодлогыг дэмжсэн, Монголын тусгаар тогтнол, хүний эрх, эрх чөлөөний төлөө тэмцсэн бүхэнд Ц.Нямдоржийн занаанд ордог болохыг Э.Бат-Үүл ч, Б.Баабар ч ярилаа.

С.Зоригийг амиа алдахаас өмнө Монголын улс төрд чухам юу өрнөж байсан тухай нийтлэлч Б.Баабар ярихдаа “1998 онд “Эрдэнэт”-ийн 50 хувийг Оросын Засгийн газар “Зарубежстро” ч бил үү, нэг хувийн компанид бидэнд мэдэгдэлгүй шилжүүлчихсэн байсан. Яг ийм сонин үйл явдал болж байхад Н.Энхбаяр,Л.Энэбиш хоёр орж ирээд “Танай Засгийн газар банкнаас болж унахаар боллоо. Гэхдээ бид унагахгүй явуулж болно. Та нар Ш.Отгонбилэгийг огцруул” гэсэн. Бид Ш.Отгонбилэгийг огцруулаад Д.Дорлигжавыг томилсон. Нөгөөх нь тамга тэмдгээ аваад алга болсон. Есдүгээр сарын сүүлээр би Америк,  С.Зориг, Б.Дэнзэн хоёр Итали явсан. Буцахдаа Москва орж “Эрдэнэт”-ийн асуудлыг ярих үүрэгтэй байсан. С.Зориг Б.Дэнзэн хоёр  Москвад очоод Украин зочид буудалд уулзалт хийсэн.  Оросоос ирээд 2-3 хоногийн дараа С.Зориг алуулсан” гээд тэрбээр тухай үед оросууд С.Зоригийг алчихлаа гэж хардаж байснаа  ч нуугаагүй. С. Зоригийг хэн ямар сэдлээр хороосон байж болзошгүй талаар  нийтлэлч Б.Баабар “Хурцыг өмөөрөхүй” нийтлэлдээ гаргалгаа дүгнэлтээ бичсэн, уг нийтлэлийг бүхэлд нь ойлгох цорын ганц хүн Ц.Нямдорж гэсэн юм.

 “Ногоон гэр”-т зочилсон олон хүн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хэлмэгдүүлсэн үү эсвэл тэд гэмт хэрэгтэн үү гэдгийг сонирхож байсан. Энэ талаар Б.Баабар нэгэн сонин дуулгасан нь С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтээ Ерөнхийлөгч Х.Баттулга танилцаад Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг С.Зоригийг алсан нь гарцаагүй юм байна гэж хэлсэн тухай.  Т.Чимгээ эрүүдэн шүүсэн, хар тамхи судсаар нь хийсэн гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нэгэн бичлэг өнгөрсөн гуравдугаар сард дэлгэсэн юм.

Нийтлэлч Б.Баабар цааш ярихдаа “Ерөнхий сайд Т.Чимгээгийн судас руу айхтар хар тамхи шахсан, бараг хүчиндсэн ёстой муухай бичлэг байна гээд яриад байсан. Гэтэл нөгөө бичлэг нь хууль дүрэмд захирагдсан ердийн гүйцэтгэх ажлын бичлэг байна лээ. Хар тамхи таривал гүйж харайгаад аюул болно.  Хлорфор юм уу эфирээр унтуулаад гар хурууны хээ, цусны шинжилгээ авч байгаа юм. Ийм гүйцэтгэх ажиллагаа хаана ч байдаг” гэв.

Өрөө нам гүм, 1.7 хүн чих тавин сонссон. Харин news.mn-ийн шууд дамжуулалтыг 52 мянган хүн үзсэн байна.

 Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “С.Зоригийн хэргийг нэг захиалагчтай, нэг гүйцэтгэгчтэй болгоод цааш нь хийчих гэж Ц.Нямдорж оролдож байсан. Д.Энхбатыг Францаас авчраад М.Энхсайхныг захиалагч болгож хаах гэсэн. Ц.Нямдоржийг бид сайн мэднэ. “Э.Бат-Үүлийн малгайгаар хэдэн жил улс төр хийж хутгаж байна вэ? С.Зоригийн хэргийн талаар ҮАБЗ хуралдаад бүх зүйлийг сонссон гэж ойлгосон. Үнэхээр шалгаад тогтоосон юм байна, нотлох баримтууд гарцаагүй юм байна гээд ойлгоцгоосон. Гэтэл Хууль зүйн яамны харъяанд байдаг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас янз бүрийн бичлэг эвлүүлээд зохиол гаргаад удирдаад эхэлсэн. Би үүнийг зохиол гэж харж байгаа. Энэ хэзээ нэг цагт шалгагдана” гэсэн бодолтой яваагаа ч хэлэв.

 УИХ-ын гишүүн Б.Энхбаяр мааш сонирхолтой түүх ярьсан.  Ц.Нямдоржийг хэзээнээс мэддэг болсон, юу хийж явсан тухай ярьсан нь анхаарал татсан. Мөн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар бол хүн амины гэмт хэргийн сэжигтэн одоо ч хэвээрээ болохыг тэрбээр тодотгосон.

Клабхауст чухам ямар яриа өрнөснийг, хэн юу ярьсныг дараах бичлэгээс сонсоорой.

Clubhouse Live: С.Зориг аллага. Хэргийн өрнөл. Нямдорж юу хийгээд байна вэ? Баабарын гаргалгаа.

Clubhouse Live: С.Зориг аллага. Хэргийн өрнөл. Нямдорж юу хийгээд байна вэ? Баабарын гаргалгаа.

Posted by News.mn on Monday, May 17, 2021

Ж.ЭРХЭС

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж