“Цахим Засаглал” олон улсын хуралд Монгол Улс туршлагаа хуваалцана | News.MN

“Цахим Засаглал” олон улсын хуралд Монгол Улс туршлагаа хуваалцана

“Цахим Засаглал” олон улсын хуралд Монгол Улс туршлагаа хуваалцана

Дэлхийн цахим засаглалын жишиг улс болсон Эстони улс эдгээр өдрүүдэд “Цахим засаглал” -ын олон улсын бага хурлыг онлайн хэлбэрээр зохион байгуулж байна. Тус хуралд 120 гаруй орны төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд Европын холбоо, ЭЗХАХБ, НҮБ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Ухаалаг Африк санаачилга гэх мэтчилэн цар тахлын үед дижитал шилжилтийг амжилттай нэвтрүүлсэн 12 орны шилдэг туршлагын хүрээнд 50 илтгэл хэлэлцүүлэгдэнэ. Монгол Улс ч гэсэн цар тахлын үед цахим шилжилтийг амжилттай нэвтрүүлсэн талаарх өөрсдийн туршлагаа энэхүү хурлын үеэр танилцуулж, хэлэлцүүлэх юм.

“Цахим Засаглал” олон улсын хурлын өнөөдрийн хөтөлбөр Улаанбаатарын цагаар 15.00 цагт эхлэх бөгөөд 18.00 цагийн үед Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ цар тахлын үе дэх дижитал шилжилтийн туршлагыг дэлхийн 120 гаруй орны төлөөлөлтэй хуваалцах юм.

Дэлгэрэнгүй мэдээлэл: https://2021.egovconference.ee/

Facebook хуудас: https://www.facebook.com/eGovAcademy  

Эх сурвалж: CITA.GOV.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-19 64.119.19.112

МОНГОЛЧУУД ХУДЛАА ӨӨРСДИЙГӨӨ ХУЛХИДАЖ БАЙНА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж