“PQ Labs” энэ удаад мэдрэгчтэй дэлгэцний G3 технологио кофений ширээнд ашиглалаа. Дэлхийн хамгийн нимгэн, мулти-мэдрэгч бүхий энэхүү iTable гэх кофений ширээ нь дундаж зөөврийн компьютероос 1.25 сантиметраар зузаан юм. iTable нь “Apple” корпорацитай ямар нэгэн холбоогүй бөгөөд 42 инчийн бүрэн HD дэлгэцтэй, тэр нь 32 хуруу таних чадвартай болохоор нэг гэр бүлийн олон гишүүд ширээндээ “нэвтрэх” боломжтой гэсэн үг. Usb холболттой iTable-д Windows болон Mac үйлдлийн системийн аль, алиныг ашиглах боломжтой ажээ. Ширээний үнийг одоогоор нийтэд зарлаагүй байгаа бөгөөд тун удахгүй худалдаанд гаргахаар зэхэж байна.
Ж.Индра