Байнгын хороо: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахгүй гэв | News.MN

Байнгын хороо: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахгүй гэв

Байнгын хороо: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахгүй гэв

Байнгын хороо: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахгүй гэв

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр (2021.05.19) хуралдаж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ. Дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуув.

УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР: 

-Би хувьдаа Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүх дээр Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй маргаан үүсгэсэн бол түдгэлзүүлэх л ёстой. Эргэж залруулах арга байхгүй. Хүний үндсэн эрх зөрчигдөхгүй байх үүднээс түдгэлзүүлж байгаа юм. Жишээ нь, иргэний, захиргааны хэрэг дээр эрүүгийн хэрэг үүсвэл шүүхээс түдгэлзүүлдэг шүү дээ.

УИХ-ын гишүүн Л.МӨНХБААТАР: 

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа нь өөрөө онцлог. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шүүх хуралдаанд бэлдэх явцад тухайн эрхийг нь баталгаажуулах эрх байгаа юм. Иргэн яллагдаж буй зүйл заалт нь Үндсэн хуульд зааснаар эргэлзээтэй байгаа тохиолдолд эргүүлж шалгуулах хэрэгтэй. Үнэхээр Үндсэн хууль зөрчсөн бол эл асуудал өөрөөр яригдана. Тэгэхээр Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа юм.

УИХ-ын гишүүн Н.АЛТАНХУЯГ: 

-Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Үндсэн хуулийн үндсэн зарчмаас ухарсан байдлаар шийдвэр гаргаж байна. Мөн Дэгийн тухай хууль яагаад өөрчлөв. Монгол Улсын Үндсэн хуулийн зарчмаас ухраад байгаа нь ямар учиртай вэ? Яагаад иргэний эрх чөлөө талд нь шийдэхгүй байна вэ? Үндсэн хуулийн Цэц дарга нарын асуудлыг биш, иргэний эрхийг хамгаалах чиглэлд маргааныг хэлэлцдэг байх ёстой.

УИХ-ын гишүүн  С.БЯМБАЦОГТ: 

-ҮХЦ-ийн гишүүдийг дуудаж асуулт асууж байцаах нь Үндсэн хууль зөрчиж байна гэж 2010 онд Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанаар шийдвэрлэсэн. Иймд УИХ-ын гишүүд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс мэдээлэл авдаг болсон. 2021 онд Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулиар УИХ-аар хэлэлцэж батлах ёстой. Үндсэн хуулийн цэцтэй холбоотой маш олон асуудал гарсан. Заримыг нь маш хурдан шийдвэрлэдэг, зарим нь гомдол гаргаад байхад шийдвэрлэдэггүй. Үзэмжээрээ ханддаг эл асуудлыг 2021 онд шийдвэрлэхэд Засгийн газар анхаарах ёстой.

Үндсэн хуулийн Цэцийн дөрөвдүгээр дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлэв.

УИХ-ын гишүүн Ц.МӨНХЦЭЦЭГ: 

-Үндсэн хуулийн гол зарчмууд хэрэгжих ёстой. Үндсэн хуулийн Цэц ямар үндэслэлээр шүүх хянах ёстой гэсэн шийдвэр гаргаад байгаа юм бэ. Үндсэн хуулиар зөрчигдсөн эрхийг сэргээх үүрэгтэй. Эрх нь зөрчигдсөн бол иргэн гомдол гаргах эрхтэй. Хүний эрхийн зарчмыг үндэслэн хатуу байр суурьтай байх ёстой. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээн авахгүй.

УИХ-ын гишүүн Н.ЭНХБАЯР: 

-Үндсэн хуулийн Цэцийн дөрөвдүгээр дүгнэлтийг хүлээн авах боломжгүй. ҮХЦ бол хүн бүрийн үндсэн эрх чөлөөг хамгаалах ёстой хамгийн дээд манаач. Энэ дүгнэлтэд зөвхөн Улсын дээд шүүх ҮХЦ-д гомдол гаргавал түдгэлзүүлж болно, жирийн иргэн гомдол гаргавал шийдэгдэхгүй гэсэн утгатай юм уу. Хүн бүр үндсэн эрхээ хамгаалахын төлөө бүх нөөц боломжоо шавхах эрхтэй. Энэ эрхийг яагаад хааж байгаа юм бэ. Үндсэн хуулийн Цэцийн их суудал алдаатай дүгнэлтээ дахин залруулах боломж олгох үүднээс дүгнэлтийг хүлээн авах шаардлагагүй.

УИХ-ын гишүүн Н.АЛТАНХУЯГ: 

-Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг хүлээн авч чадахгүй. Цэцийн дээр хөх тэнгэр байна гэж юу байх вэ дээ. Шийдвэр гаргасан хүмүүс нь танилцуулга хийх ёстой. Бид асуулт асуухгүй, УИХ-ын гишүүд санал хэлж болно. Тэд сонсох ёстой, үүрэгтэй. УИХ хууль тогтоодог байгууллага. ҮХЦ намчдын захиалгаар дүүрсэн юм биш үү. Цаашид энэ асуудалд онцгой анхаарч ажиллая. Энэ байгууллагыг өөрчлөх хэрэгтэй. Иргэний эрхийг л хамгаалъя.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүдийн саналаар ҮХЦ-ийн дөрөвдүгээр дүгнэлт дэмжигдсэнгүй.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээ. Хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүд Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэнгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ёрөнхийлөгч 2021-05-19 103.57.95.218

Ёрөнхийлөгч байх хэрэг байна уу?

Avatar

Зочин 2021-05-19 64.119.19.55

Эднүүд даам гарчихжээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж