Үндэсний тагнуулын академийн элсэлтийн бүртгэл явагдаж байна | News.MN

Үндэсний тагнуулын академийн элсэлтийн бүртгэл явагдаж байна

Үндэсний тагнуулын академийн элсэлтийн бүртгэл явагдаж байна

Үндэсний тагнуулын академийн бакалаврын зэрэг олгох дөрвөн жилийн сургалтад 2021-2022 оны хичээлийн жилд элсэхийг хүсэгчдийн бүртгэл явагдаж байна.

Элсэхийг хүсэгчдэд тавигдах шаардлага, шалгуур

  1.  Монгол Улсын иргэн байх;
  2.  Бүрэн дундаас доошгүй боловсролтой буюу ЕБС-ийн төгсөх ангийн сурагч байх;
  3.  Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2019 оноос хойш монгол хэл бичиг, нийгмийн тухай мэдлэг, гадаад хэл, математикийн хичээлүүдээр өгч, хичээл тус бүрээр 500 ба түүнээс дээш оноо авсан байх;
  4.  Гадаад оронд ерөнхий боловсрол эзэмшсэн бол тухайн улс орнуудад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын оноог Боловсролын үнэлгээний төвөөр дүйцүүлэн тооцуулсан байх;
  5.  Эрэгтэй, 17-22 хүртэлх настай, 170 см-ээс доошгүй өндөртэй;
  6.  Тагнуулын байгууллагын захиалгаар суралцах, тус байгууллагад ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй;
  7.  Биеийн эрүүл мэндээр цэргийн албанд тэнцэх, сэтгэцийн хувьд эрүүл байх;
  8.  Ял шийтгэгдэж байгаагүй;
  9.  Нэмэлт шалгалтад тэнцсэн байх /элсэхийг хүссэн иргэний материал, судалгааны дүнг үндэслэн шаардлага хангасан иргэнтэй холбогдож нэмэлт шалгалтад оруулна/;
  10.  Тус Академид суралцаж байгаагүй /суралцаж байгаад хасагдсан иргэнийг элсүүлэхгүй/.

Бүрдүүлэх материал

  1.  ҮТА-д элсэхийг хүссэн өргөдөл /өргөдлөө өөрийн гараар бичиж ТЕГ-т гаргах ба өргөдөлд өөрийн болон эцэг, эх, асран хамгаалагчийн утасны дугаарыг заавал бичих/;
  2.  Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  3.  Бүрэн дунд боловсролын гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  4.  Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж /ЭЕШ-ын оноо гараагүй үед уг шалгалтыг өгөхөөр бүртгүүлсэн албан ёсны баримт/;
  5.  Өөрийн гараар бичсэн гурван үеийн намтар /өөрийн болон эцэг, эх, хоёр талын өвөг эцэг, эмэг эх, гэр бүлтэй бол эхнэрийн намтар/;
  6.  Төрийн албан хаагчийн анкет /холбогдох хэсгийг бөглөх/;
  7.  Сүүлийн 3 сарын дотор авхуулсан 3х4 хэмжээний гэрэл зураг;
  8.  Амьдарч буй баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
  9.  ЕБС-д сурч байх үеийн хувийн хэрэг, түүний хуулбар;
  10.  Анги удирдсан багшийн тодорхойлолт;
  11.  Эссэ /суралцах хүсэл сонирхлоо илэрхийлсэн байх/.

Элсэхийг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлж, Тагнуулын ерөнхий газрын иргэдийг хүлээн авах байранд 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор авчирч өгнө үү. /Орон нутгаас элсэхийг хүсэгчид материалаа шуудангаар илгээж болно/.

Холбоо барих утасны дугаар: 92263696

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

МИНИЙ МӨРӨӨДӨЛ БАЙЛАА 2021-05-19 202.179.15.3

ТАГНУУЛЧ БОЛОХ МӨРӨӨДӨЛТЭЙ ЯВСААР БАЙГААД 50 ГАРЧИХДАГ ЮМ ДАА САЙХАН МЭРГЭЖИЛ БАЙХ ДАА ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ГАДНЫ БОЛОН ТОДООДИЙН ХАР СЭТГЭЛТЭНГҮҮДИЙГ ИЛЭРҮҮЛЭН ЗОХИХ ШИИТГЭЛИЙГ НЬ ОНООХ ..ИХ ЧУХАЛ ШҮҮ

Avatar

Зочин 2021-05-19 150.129.142.23

170аас доош намхан тагнуулч бас хэдийг авалдаа хэрэг болийшд кккк

Avatar

зочин 2021-05-19 202.21.100.210

Нөгөө 60 айлын хэрэг юу болсон бэ

Avatar

Зочин 2021-05-19 202.126.89.46

Юун ч их юм шаарддаг юм. Албанд орж ажиллах гэж байгаа биш. Зүгээр сургуульд орох гэж байхад. Элсэлтийг бол website, online аар авах хэрэгтэй. Монгол шиг ийм заваан систeмтэй улс их ховор одоо. Аливаа зүйл сүртэй байх тусмаа хамгийн сул, дорой бдаг. Амeрик, Австралийн сургуулиуд болон Тагнуулын албаны website ийг нэг хараарай. Бүх юм энгийн, ойлгомжтой бга.

Avatar

Зочин 2021-05-19 64.119.19.112

Танай зуун айлынханыг л шургалуулахгүй гэж л ингээд зүдрээд байгаа юм шүү дээ

Avatar

Зочин 2021-05-19 202.131.225.197

zavaan hujaa tsustai novshuud l oroh ged baidag yumaa. ug ni hodoo oron nutagaas l taliig abaarai daa…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж