Хүнсний дэлгүүрүүдийн цагийн хуваарийг өөрчлөх үү? | News.MN

Хүнсний дэлгүүрүүдийн цагийн хуваарийг өөрчлөх үү?

Хүнсний дэлгүүрүүдийн цагийн хуваарийг өөрчлөх үү?

Хүнсний дэлгүүрүүдийн цагийн хуваарийг өөрчлөх үү?

Улсын онцгой комисс /УОК/-оос аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар сулруулж буй. Энэ хүрээнд сургалтын төв, кофе шоп, фитнесс цайны газар болон жижиг захуудын үйл ажиллагааг нээгээд байгаа юм. Мөн энэ сарын 22-ноос томоохон зах, худалдааны төв, түргэн хоолны сүлжээ рестораны үйл ажиллагааг нээхээр болсон. Харин хүнсний дэлгүүрийн цагийн хуваарьт хэзээнээс өөрчлөлт оруулж, хэвийн горимоор ажиллах эсэх нь өнөөдрийн байдлаар тодорхойгүй байна.

УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг “Хүнсний дэлгүүрийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах, хэвийн горимд шилжүүлэх талаар одоогоор хэлэлцээгүй” гэлээ.

Нийслэлийн онцгой комиссоос мэдээлснээр, Улсын онцгой комиссоос үүүрэг чиглэл өгөөгүй, Нийслэлийн ЗДТГ-ын захирамж гараагүй тул өнөөдрийн байдлаар хүнсний дэлгүүрүүдийн цагийн хуваарьт өөрчлөлт ороогүй байна.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр, энэ сарын 22-ноос хүнсний дэлгүүрүүд хэвийн горимоор ажиллаж эхлэх талаар хэлэлцэж байгаа аж. Өнөөдрийн байдлаар хүнсний дэлгүүр, супермаркетууд 07:00-20:00 цаг хүртэл хязгаарлалтын горимоор ажиллаж байгаа нь олон нийтээс шүүмжлэл дагуулаад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-19 202.126.88.166

Ямар троллууд нь энэ Сумаа дэмжээд байдаг юм бэ?
Захын хорооллуудад бол хүн цуглах, овоорох боломж байхгүй, зүгээр хэвийн 00 цаг хүртэл ажиллаж болно шүү дээ.
Доншуучид ууж байна гэх юм, тэд чинь дошуучлахдаа хүрвэл хар шөнөөр ч олоод уучихдаг юм байна лээ.
Зарим нь бүр утсаа бюхүртэл барьцаалаад ганц шил аврхи авч уудаг юм байна лээ. Энэ бол шагийг хөгжүүлсний л гай.

Avatar

Ss 2021-05-19 66.181.160.71

20 tsag hurtel zugr bna shde yachaad bgan hudulguun hurtel bagasaad

Avatar

Sodoo 2021-05-19 192.82.64.54

Horio sulruullaa gehed engiin gorim ni oroi 22:00 tsag hurtel bhad hangalttai shuu dee.. TUTS ntr nl ajilladag l yum bga biz buur shaardlagatai ued jijig sajig yumaa TUTS-nees l avna biz.. Tsaashdaa buur negdsen jurmaar hamgiin oroidoo 22:00 tsag bolgohod l hangalttai.. 22:00 tsag bolgohod yadaj l arhidan sogtuuralt haritsangui bagasana shuu dee

Avatar

Бажа 2021-05-19 203.91.115.42

Хүнсний дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарийг өглөө 07.00-08.00 цаг, орой 21.00-22.00 цаг болговол зүгээр байна ш дээ. Өглөө ажилдаа явахад хаалттай, орой ажлаасаа ирэхэд хаалттай тэгээд яах болж байна аа энэ цагаа зохицуулах шаардлагатай байна аа. Худалдаа үйлчилгээний газрууд ард иргэдийг ажилдаа явахад нь хамт нээгээд, ажлаасаа тарахад нь бас хамт хаагаад байвал хэн худалдан авалт хийж өдөр тутмын хоол хүнснийхээ хэрэгцээг хангах юм бэ? Ердөөсөө энгийн асуудал шүү дээ.

Avatar

Бажа 2021-05-19 203.91.115.42

Хүнсний дэлгүүрүүд нь өглөө 9.00-10.00 цагт онгойно, орой дэлгүүрүүд 20.00 цагаас хаахаас өмнө амжиж ажлаасаа гэртээ ирэх гэсээр автобус унаа нь гацаатай буюу бусад шалтгаанаар гэртээ ирэх замдаа ойролцоох дэлгүүрүүдээр орж хүүхдүүддээ талх, б**в ойр зуурын хүнсний зүйлээ авч амждаггүй болоод удаж байна. Тэгээд маргааш өглөө нь 7.30-8.30-д ажилдаа явна урд өдөр нь гэр орондоо хүнсний юм юу ч авч өгч амжаагүй хүмүүс өглөө мөн гэр орон үр хүүхдүүдээ хоосон үлдээх нь түгээмэл үзэгдэл боллоо.

Avatar

Зочин 2021-05-19 66.181.181.245

24 цаг хүртэл ажиллуулахаар новшийн архичид нь татаж унагаах гээд байна ш дээ. Орцонд орж ирж шээс заваараад. Дунд сургуулийн ахлах ангийн баасаа арчиж хүчрэхгүй новшнууд хүртэл том том савтай пиво бариад яваад байх юм. Эцэг эх нь хэлээчээээ!!!!!!!!!!!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж