Хүнсний дэлгүүрүүдийн цагийн хуваарийг өөрчлөх үү?

Хуучирсан мэдээ: 2021.05.19-нд нийтлэгдсэн

Хүнсний дэлгүүрүүдийн цагийн хуваарийг өөрчлөх үү?

Хүнсний дэлгүүрүүдийн цагийн хуваарийг өөрчлөх үү?

Улсын онцгой комисс /УОК/-оос аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар сулруулж буй. Энэ хүрээнд сургалтын төв, кофе шоп, фитнесс цайны газар болон жижиг захуудын үйл ажиллагааг нээгээд байгаа юм. Мөн энэ сарын 22-ноос томоохон зах, худалдааны төв, түргэн хоолны сүлжээ рестораны үйл ажиллагааг нээхээр болсон. Харин хүнсний дэлгүүрийн цагийн хуваарьт хэзээнээс өөрчлөлт оруулж, хэвийн горимоор ажиллах эсэх нь өнөөдрийн байдлаар тодорхойгүй байна.

УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг “Хүнсний дэлгүүрийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах, хэвийн горимд шилжүүлэх талаар одоогоор хэлэлцээгүй” гэлээ.

Нийслэлийн онцгой комиссоос мэдээлснээр, Улсын онцгой комиссоос үүүрэг чиглэл өгөөгүй, Нийслэлийн ЗДТГ-ын захирамж гараагүй тул өнөөдрийн байдлаар хүнсний дэлгүүрүүдийн цагийн хуваарьт өөрчлөлт ороогүй байна.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр, энэ сарын 22-ноос хүнсний дэлгүүрүүд хэвийн горимоор ажиллаж эхлэх талаар хэлэлцэж байгаа аж. Өнөөдрийн байдлаар хүнсний дэлгүүр, супермаркетууд 07:00-20:00 цаг хүртэл хязгаарлалтын горимоор ажиллаж байгаа нь олон нийтээс шүүмжлэл дагуулаад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж