Мьянмарт зэвсэг нийлүүлэхийг хориглох тухай НҮБ-ын хурал хойшлов

Хуучирсан мэдээ: 2021.05.19-нд нийтлэгдсэн

Мьянмарт зэвсэг нийлүүлэхийг хориглох тухай НҮБ-ын хурал хойшлов

Мьянмарт зэвсэг нийлүүлэхийг хориглох тухай НҮБ-ын хурал хойшлов

НҮБ-ын ерөнхий ассамблейн 193 гишүүн орон өчигдөр /2021.05.18/ хуралдаж, Мьянмарт шууд болон дам аргаар зэвсэг, сум нийлүүлэх болон худалдахыг хориглох асуудлаар санал хураах байсан ч хурал хойшлогджээ. НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, хурлыг энэ сарын 18-нд товлосон боловч зарим дипломатчийн үзэж байгаагаар илүү олон санал цуглуулахын тулд тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан аж.

Мьянмарт өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон сонгуулийг армийн удирдагчид будлиантай болсон хэмээн үзсэн. Улмаар хоёрдугаар сарын 1-нд төрийн эрх мэдлийг цэргийн хүчээр булаан авснаас хойш олон улс Мьянмарын армиас хүчирхийллээ зогсоохыг шаардсаар байгаа билээ.

Ерөнхий ассамблейн шийдвэрийг заавал дагаж мөрдөх ёстой гэх хууль байдаггүй ч улс төрийн хувьд чухал нөлөөтэй байдаг аж. Түүнчлэн 15 гишүүнтэй Аюулгүй байдлын зөвлөлөөс ялгаатай нь ерөнхий ассамблейд хориг тавих эрх аль ч улсад байдаггүй байна. Мьянмарын армийнхан хунтын дэглэм тогтоож, ардчилсан удирдагч Аун Сан Су Чи болон түүний хамтрагчдыг хорионд байлгасаар байгаа юм. НҮБ удаа дараа тэднийг суллахыг шаардаж байв. Мөн армийнхан жагсагчдын эсрэг байлдааны сум, тэсрэх бөмбөг ашиглан, 800 орчим энгийн ардыг хөнөөсөн тул НҮБ-ын ерөнхий ассамблей тогтоолдоо “Мьянмарын арми тайван замаар жагсагчид, иргэд, эмэгтэйчүүд, залуус, хүүхдүүд болон нийт ард түмнийхээ эсрэг хүчирхийлэл үйлдэхээ зогсоохыг уриалах” тухай онцгойлон тусгажээ.

Хэрэв санал хураалт амжилттай болбол Мьянмарын армиас НҮБ-ын Мьянмар дахь тусгай төлөөлөгч Кристин Шранер Бургенерийг хүлээн авч, Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны төлөвлөгөөний дагуу хүчирхийллийг даруй зогсоохыг шаардах аж.

Энэ долоо хоногт АНУ, Их Британи, Канад улсууд хунтын дарангуйллын удирдагчдын эсрэг хориг арга хэмжээ авсан байна. Зэвсгийн хориог зөвхөн НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл л хууль ёсны дагуу хэрэгжүүлэх эрхтэй боловч Орос, Хятад хоёр улс тус шийдвэрийг эсэргүүцэж болзошгүй байгаа юм.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж