Монголын түүхий коксжих нүүрсний үнэ 1450 юань болж өсчээ | News.MN

Монголын түүхий коксжих нүүрсний үнэ 1450 юань болж өсчээ

Монголын түүхий коксжих нүүрсний үнэ 1450 юань болж өсчээ

Монголын түүхий коксжих нүүрсний үнэ 1450 юань болж өсчээ

Ганцмод боомтод Монголын түүхий коксжих нүүрсний үнэ тонн тутамдаа 1400-1450 юань болжээ. Энэ нь өмнөх сараас 200 юаниар, жилийн өмнөхөөс 60 хувиар өссөн үзүүлэлт юм. Тус боомтод нэг тонн угаасан коксжих нүүрсний үнэ 1700 юань байгаа ажээ.

Гашуунсухайт-Ганцмод боомтоор тавдугаар сарын 15-ны өдөр нүүрс тээврийн 94 автомашин нэвтэрсэн байна. Энэ нь гуравдугаар сарын эхээр өдөрт 500 тээврийн хэрэгсэл нэвтэрч байсантай харьцуулахад тав дахин бага дүн аж.

Түүнчлэн Ганцмод, Сэхэ боомтоор нэвтэрсэн автомашины тоо долоо хоногийн өмнөхөөс 15-аар буурчээ. Хоёр тал экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа ч цар тахлын нөхцөл байдлын улмаас тээврийн хэрэгслийн нэвтрэлт бага хэвээр байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-19 202.126.90.153

АЙ ЗАСАГ ТӨРИЙНХӨӨ ЕРӨНХИЙ САЙДЫНХАА ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ОЛОН АРВАН ТӨСЛҮҮД ДЭЭР АЖИЛЛАЖ ҮЗЭХ ЮМСООН…ТЭР АЖЛУУД ТӨСЛҮҮД НЬ ХААНАХАН ЯМАРХАН ГАЗАР УНДРААД БАЙГААН БОЛАА ??? АЖИЛГҮЙ АРДААС НЬ….
🐎🐎🐎🐎🐎🐎🐎🐎🐎🐎🐎🐎🐎

Avatar

Зочин 2021-05-19 185.104.186.76

MCS УЛСЫН ӨМЧИЙГ ДАНГААРАА ИДЭЖ БОЛОХГҮЙ МӨН БОЛД ТӨМӨР ЕРӨӨ МӨН АДИЛ УЛСДАА АРД ТҮМЭНД ӨГӨХ ХЭРЭГТЭЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж