Монголын түүхий коксжих нүүрсний үнэ 1450 юань болж өсчээ

Хуучирсан мэдээ: 2021.05.19-нд нийтлэгдсэн

Монголын түүхий коксжих нүүрсний үнэ 1450 юань болж өсчээ

Монголын түүхий коксжих нүүрсний үнэ 1450 юань болж өсчээ

Ганцмод боомтод Монголын түүхий коксжих нүүрсний үнэ тонн тутамдаа 1400-1450 юань болжээ. Энэ нь өмнөх сараас 200 юаниар, жилийн өмнөхөөс 60 хувиар өссөн үзүүлэлт юм. Тус боомтод нэг тонн угаасан коксжих нүүрсний үнэ 1700 юань байгаа ажээ.

Гашуунсухайт-Ганцмод боомтоор тавдугаар сарын 15-ны өдөр нүүрс тээврийн 94 автомашин нэвтэрсэн байна. Энэ нь гуравдугаар сарын эхээр өдөрт 500 тээврийн хэрэгсэл нэвтэрч байсантай харьцуулахад тав дахин бага дүн аж.

Түүнчлэн Ганцмод, Сэхэ боомтоор нэвтэрсэн автомашины тоо долоо хоногийн өмнөхөөс 15-аар буурчээ. Хоёр тал экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа ч цар тахлын нөхцөл байдлын улмаас тээврийн хэрэгслийн нэвтрэлт бага хэвээр байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж