Мэргэжлийн сүмогийн Нацү башёгийн 10 дахь өдрийн барилдаандууд өчигдөр (2021.05.18) Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд явагдлаа. Энэ өдөр башёг ганц ч унаагүй тэргүүлж явсан озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ маэгаширагийн дөрөвт эрэмбэтэй Кирибаяама Б.Лхагвасүрэнтэй барилдаж, 10 дахь даваагаа авлаа. Тэрбээр башёг ганцаараа тэргүүлж байна. Харин түүнд унасан Кирибаяама Б.Лхагвасүрэнгийн хувьд хоёр даваа, найман унаатай явна.
Башёг тэргүүлэгчийн араас найман даваа, хоёр унаатай озэки Такакэйшо, Эндо нар болон долоон даваа, гурван унаатай сэкивакэ Такаяасү, комүсүби Митакэүми, Ичиножо А.Ичинноров, Окиноүми нар тус тус удаалж байна.
Нацү башёгийн 10 дахь өдөр бусад монгол бөхчүүдээс Хошорюү С.Бямбасүрэн(5-5), Чиёошома Г.Мөнхсайхан(6-4), Тамаваши Б.Мөнх-Оргил(6-4) нар давжээ.
Холбоотой мэдээ