ЭМЯ: Шинээр 575 тохиолдол бүртгэгдэж, зургаан хүн нас барлаа | News.MN

ЭМЯ: Шинээр 575 тохиолдол бүртгэгдэж, зургаан хүн нас барлаа

COVID-19

ЭМЯ: Шинээр 575 тохиолдол бүртгэгдэж, зургаан хүн нас барлаа

ЭМЯ: Шинээр 575 тохиолдол бүртгэгдэж, зургаан хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит (2021.05.16) мэдээллээ хийлээ.


Эрүүл мэндийн яамны Хэвлэлийн төлөөлөгч Б.УУГАНБАЯР:

-Сүүлийн 24 цагт Covid-19-ийн 575 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт 50099 тохиолдол боллоо. Улаанбаатарт шинээр 492 тохиолдол, хөдөө орон нутагт 78 тохиолдол бүртгэгдлээ. Мөн зургаан хүн Covid-19-ийн улмаас нас барсан бол 865 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт 43586 хүн эдгэрлээ. Нийт 3854 хүн эмнэлэгт хэвтэж байгаагаас маш хүнд 99, хүнд 497, хүндэвтэр 1379, хөнгөн 1899 хүн байна.

Улаанбаатар хотод нэгдүгээр тундаа 926677 хүн, хоёрдугаар тундаа 509465 хүн хамрагджээ. Хөдөө орон нутагт нэгдүгээр тундаа 875593 хүн, хоёрдугаар тундаа 156822 хүн хамрагдсан байна. 25-29 насны хүмүүс дархлаажуулалтдаа идэвхи муутай, 65-69 насны хүмүүс идэвхитэй байна.

Дэлхийн 206 улсад дархлаажуулалтын ажил үргэлжилж байна. Израил хүн амынхаа 62.8 хувийг нэгдүгээр тунд хамруулснаараа дэлхийд тэргүүлж байгаа бол тэдний араас Монгол Улс жагсаж, хүн амынхаа 54.7 хувийг вакцины нэгдүгээр тунд хамруулаад буй юм.

ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.НАРАНГЭРЭЛ:

-Вакцин байгаагүй бол дэлхийн хүн амын тал нь байхгүй байх байлаа. Вакцины ачаар жилд хоёр сая гаруй хүүхдийг авардаг. Мөн 20 гаруй өвчин, тахал бараг үгүй болжээ. Манай улс хүүхдэд дархлаажуулалт хийснээс хойш 100 жилийн ойтойгоо золгож байна. Covid-19-ийн вакцины тусламжтайгаар хүндрэл, нас баралтаас сэргийлж, тархалтыг бууруулж, голомтыг цомхотгож байна. Вакцин үүссэн цагаас эхлэн үүний талаар сөрөг мэдээ гарч ирсэн. 100 хувь хамгаалдаг зүйл гэж байхгүй шүү. Био бэлдмэл учир урвал гардаг. Тиймээс иргэд эмзэглэж, эргэлзэж айдаг. Дэлхийд нэг хүн, нэг улсад Covid-19 тарсан байхад дэлхийн хүн бүрт аюултай гэж ДЭМБ-ын ерөнхий захирал хэлсэн байдаг.

Өөрийгөө хамгаалж, бусдад халдвар тараахгүй байх нь чухал. Тодорхой хугацааны дараа дархлаа тогтоно. Цар тахлын үед хоёрдугаар тунгаас хойш 14 хоногийн дотор дархлаа тогтоно гэж байгаа боловч ер нь шинжлэх ухаанд 21-28 хоногийн дараа дархлаа тогтож, цааш өснө гэж үздэг. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлаарай. Дархлаа нь олдмол болон байгалийн гэж бий. Сайн унтах, эрүүл зөв хоол идэх, зөв зан үйл үйлдэх нь байгалийн дархлаа. Харин вакцин бол олдмол дархлаа.

Манай улсад хийж буй Хятадын "Синофарм" үйлдвэрийн вакцин идэвхигүйжүүлсэн вакцин. Тэгэхээр танд айхтар гаж урвал үзүүлэхгүй. Би өөрөө ч хийлгэсэн. Хавдсангүй, халуурсангүй. Мөн вакцинтай давхцдаг эмгэг гэж бий. Зүрх судас, амьсгалын дутагдалтай, даралт ихтэй хүмүүст вакцин хийлгэсний дараа урвал гарч болзошгүй. Тиймээс вакцин хийлгэхээсээ өмнө эмчдээ энэ талаараа сайн хэлэх хэрэгтэй.

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.05.19-НИЙ 11 ЦАГ/

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.05.19-НИЙ 11 ЦАГ/

Posted by Эрүүл Мэндийн Яам on Monday, May 17, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2021-05-19 43.231.113.84

Ковид19-ийн халдварын улмаас нас барж байгаа хүмүүсээс вакцины сөрөг нөлөөгөөр нас барж байгаа хүмүүс нь илүү олон байна.

Avatar

Батый 2021-05-19 192.82.77.208

Израил хүн амынхаа 62.8 хувийг нэгдүгээр тунд хамруулснаараа дэлхийд тэргүүлж байгаа бол тэдний араас Монгол Улс жагсаж, хүн амынхаа 54.7 хувийг вакцины нэгдүгээр тунд хамруулаад буй юм.-ИНГЭЖ БИЧИХЭЭС ИЧИХГҮЙ БАЙНА УУ? БУСАД УЛСУУД ХЭДЭН ХҮНТЭЙ БИЛЭЭ? МОНГОЛ ХЭДЭН ХҮНТЭЙ БИЛЭЭ??? ТОМХОН ХОТЫН ДҮҮРГЭЭС ЦӨӨН ХҮНТЭЙ БАЙЖ, УРАЛДААНД ОРОЛЦОЖ БАЙГАА ЮМ ШИГ ЯРИХАА БОЛЬ. УЛС ОРОН, ХҮН АРДАА БОДДОГ УДИРДЛАГАТАЙ БОЛ АЛЬ ХЭДИЙН 100% ХОЁР ТУН ХИЙЧИХ ХУГАЦАА ӨНГӨРЛӨӨ.

Avatar

Зочин 2021-05-19 139.5.216.251

Харин чи битгий тэнэгт, Улс бүрээс ийм байдлаар вакцинжилтийн мэдээ авч дэлхий даяар нэгтгэн байр эзлүүлж,өдөр бүр мэдээлж байгааг л дамжуулжээ.. Энэ мэдээнд хэдэн хүнтэй нь хамаагүй бүх улсууд орж байна.Гол санаа нь иргэдээ вакцинжилтад идэвхтэй хамруул л гэсэн уриа.Засгийн газраас оновчтой арга хэмжээ авч идэвхтэй ажиллаагүй бол Монголд ямар сүйрэл учрах байсныг одоо хэлэхэд хэцүү байна.Бусад зарим оронд эндэгдэл өдөрт 4-5 мянгад хүрч байна. аюул.Үүгээр улс төр хийж л бий тохуурх.

Avatar

Зочин 2021-05-19 192.82.77.208

Энэ 575 хүнээс авсан шинжилгээний үр дүн үү, 1000 хүнээс авсан шинжилгээний үр дүн үү??????????? Бүрхэг байна шүү.

Avatar

Зочин 2021-05-19 103.57.95.161

Вакцин зохион бүтээж, улс үндэснээ аврах санаачлага гаргахгүй байж, засгийн газрын тэргүүн ерөнхий сайд гэж нэрлүүлэх Усан толгой Оюун-Эрдэнэ огцор. Мангар хүүрийн гайгаар 200 гаруй монгол хүн нас барлаа.

Avatar

Зочин 2021-05-19 202.179.8.210

нас барсан хүмүүсийг насаар нь бүү дурдаарай хүмүүсийн сэтгэл санаанд хүнд цохилт болоод байна.

Avatar

Зочин 2021-05-19 122.201.21.5

Энэ корона хурдан дарагдаасай

Avatar

Зочин 2021-05-19 122.201.21.5

Харамсалтай байна

Avatar

Зочин 2021-05-19 192.82.72.163

САЛХИ ХААШАА ТИЙШЭЭ ХИЙСЧ БАЙДАГУУД НЬ ИЛҮҮ ТЭНЭГҮҮД БАЙДАГ. УХААНТАЙ ХАШИР ХҮМҮҮС ЦӨӨН БӨГӨӨД ТЭД САЛХИ СӨРЖ ЗОГСОХ ЧАДВАРТАЙ БАЙДАГ.

Avatar

Зочин 2021-05-19 202.9.46.254

ЯАГ!

Avatar

Zpchin 2021-05-19 192.82.72.163

Heden hund hiihed garch bga too ve. Asuuchih setguulch baidagguie

Avatar

зочин 2021-05-19 64.119.19.38

дэлхийн тахлын нөхцөл байдал, монголын нөхцөл байдал, нас баралтаас харахад хятадын ард түмэн манай монголд хангалттай хэмжээний вакцин өгөөгүй бол монголын эрүүл мэндийн салбар, улсын эдийн засаг, улс орон бүхлээрээ сүйрч мэдэх байлаа. хятадын ард түмэнд баярлалаа.

Avatar

Зочин 2021-05-19 103.57.95.161

Хятад вакцин үйлчлэхгүй байна. Хүүхдүүд их халдвар авч байна. Монголын төлөө санаа зовохгүй, хятадын тарьсан гайг мартаж болохгүй.

Avatar

Баярлалаа 2021-05-19 202.21.100.210

Хүн амынхаа эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа та бүхэнд баярлалаа

Avatar

Зочин 2021-05-19 202.126.90.17

Вакцин хийлгэхгүй бусдын эрүүл мэндэд заналхийлж, ажиглаж байгаа эсэргүү хүмүүсийг баривчил, хорь. Дэлхийн 200 гаран улсын хүн ард, олдсон вакциныг булаацалдаад хийлгэж байна. Төр төмөр нүүрээ шаардлагатай цагт , зөв зүйл дээр гаргах хэрэгтэйг сана, сэр

Avatar

Зочин 2021-05-19 202.126.90.17

Манайхан маш сайн ажиллаж байгаа. Бүгдээрээ вакцинаа хийлгээд олон улсад 1 рт орох ойрхон байнаа. Вазцин байгаагүй бас хөл хорио тогтоогоогүй бол өдийд эмч нар нь сөхөрч унаад бөөн гашуудал эх орныг минь нөмрөх байлаа. Төр засаг эрүүл мэнд , ОБ, Цагдаагийн байгууллага бүгдээрэнд нь маш их баярлаж байна. Энэ хүнд итгэлэггүй вакцинд итгэдэггүй хүмүүс монголоос яваарай. Дэлхийн хүн ам ихтэй мэдлэг ухамсараараа илүү мундаг том гүрнүүд бүгд вакцинийг шүтэж байхад энэ хэдэн мангарууд юу вэ онигоо

Avatar

Зочин 2021-05-19 202.9.46.254

Солиотой авгай

Avatar

Зочин 2021-05-19 139.5.216.251

Вакцины ач холбодлыг дэлхий нийтээр үнэлээд, чухалчлаад,тэр нь амьдралд батлагдаад байхад ,манай цөөхөн нөхөд, муулах харлуулах гэж оролдоод, сөрөг сурталчилгаа явуулаад байдгийн учир юу байдаг бол оо.Өнөө сонгуультай нь улс төрийн бохир тэмцэлтэй нь л холбоотой б**х доо.

Avatar

зочин 2021-05-19 64.119.19.38

орк гэдэг чинь чи байна да

Avatar

Зочин 2021-05-19 192.82.66.209

Нас баралт буурахгүй байна гэхээр ковид огт буураагүй, шинжилгээний тоо л цөөрсөн байна. Худлаа мэдээлэл хийхээ боль

Avatar

Зочин 2021-05-19 103.57.95.161

492+78=570 болно 5 хүн хаанаас халдвар авсан бэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж