ЭМЯ: Шинээр 575 тохиолдол бүртгэгдэж, зургаан хүн нас барлаа

Хуучирсан мэдээ: 2021.05.19-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: Шинээр 575 тохиолдол бүртгэгдэж, зургаан хүн нас барлаа

ЭМЯ: Шинээр 575 тохиолдол бүртгэгдэж, зургаан хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит (2021.05.16) мэдээллээ хийлээ.


Эрүүл мэндийн яамны Хэвлэлийн төлөөлөгч Б.УУГАНБАЯР:

-Сүүлийн 24 цагт Covid-19-ийн 575 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт 50099 тохиолдол боллоо. Улаанбаатарт шинээр 492 тохиолдол, хөдөө орон нутагт 78 тохиолдол бүртгэгдлээ. Мөн зургаан хүн Covid-19-ийн улмаас нас барсан бол 865 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт 43586 хүн эдгэрлээ. Нийт 3854 хүн эмнэлэгт хэвтэж байгаагаас маш хүнд 99, хүнд 497, хүндэвтэр 1379, хөнгөн 1899 хүн байна.

Улаанбаатар хотод нэгдүгээр тундаа 926677 хүн, хоёрдугаар тундаа 509465 хүн хамрагджээ. Хөдөө орон нутагт нэгдүгээр тундаа 875593 хүн, хоёрдугаар тундаа 156822 хүн хамрагдсан байна. 25-29 насны хүмүүс дархлаажуулалтдаа идэвхи муутай, 65-69 насны хүмүүс идэвхитэй байна.

Дэлхийн 206 улсад дархлаажуулалтын ажил үргэлжилж байна. Израил хүн амынхаа 62.8 хувийг нэгдүгээр тунд хамруулснаараа дэлхийд тэргүүлж байгаа бол тэдний араас Монгол Улс жагсаж, хүн амынхаа 54.7 хувийг вакцины нэгдүгээр тунд хамруулаад буй юм.

ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.НАРАНГЭРЭЛ:

-Вакцин байгаагүй бол дэлхийн хүн амын тал нь байхгүй байх байлаа. Вакцины ачаар жилд хоёр сая гаруй хүүхдийг авардаг. Мөн 20 гаруй өвчин, тахал бараг үгүй болжээ. Манай улс хүүхдэд дархлаажуулалт хийснээс хойш 100 жилийн ойтойгоо золгож байна. Covid-19-ийн вакцины тусламжтайгаар хүндрэл, нас баралтаас сэргийлж, тархалтыг бууруулж, голомтыг цомхотгож байна. Вакцин үүссэн цагаас эхлэн үүний талаар сөрөг мэдээ гарч ирсэн. 100 хувь хамгаалдаг зүйл гэж байхгүй шүү. Био бэлдмэл учир урвал гардаг. Тиймээс иргэд эмзэглэж, эргэлзэж айдаг. Дэлхийд нэг хүн, нэг улсад Covid-19 тарсан байхад дэлхийн хүн бүрт аюултай гэж ДЭМБ-ын ерөнхий захирал хэлсэн байдаг.

Өөрийгөө хамгаалж, бусдад халдвар тараахгүй байх нь чухал. Тодорхой хугацааны дараа дархлаа тогтоно. Цар тахлын үед хоёрдугаар тунгаас хойш 14 хоногийн дотор дархлаа тогтоно гэж байгаа боловч ер нь шинжлэх ухаанд 21-28 хоногийн дараа дархлаа тогтож, цааш өснө гэж үздэг. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлаарай. Дархлаа нь олдмол болон байгалийн гэж бий. Сайн унтах, эрүүл зөв хоол идэх, зөв зан үйл үйлдэх нь байгалийн дархлаа. Харин вакцин бол олдмол дархлаа.

Манай улсад хийж буй Хятадын "Синофарм" үйлдвэрийн вакцин идэвхигүйжүүлсэн вакцин. Тэгэхээр танд айхтар гаж урвал үзүүлэхгүй. Би өөрөө ч хийлгэсэн. Хавдсангүй, халуурсангүй. Мөн вакцинтай давхцдаг эмгэг гэж бий. Зүрх судас, амьсгалын дутагдалтай, даралт ихтэй хүмүүст вакцин хийлгэсний дараа урвал гарч болзошгүй. Тиймээс вакцин хийлгэхээсээ өмнө эмчдээ энэ талаараа сайн хэлэх хэрэгтэй.

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.05.19-НИЙ 11 ЦАГ/

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.05.19-НИЙ 11 ЦАГ/

Posted by Эрүүл Мэндийн Яам on Monday, May 17, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж