Зам тээврийн ноцтой ослын улмаас нэг хүүхэд нас баржээ

Хуучирсан мэдээ: 2021.05.19-нд нийтлэгдсэн

Зам тээврийн ноцтой ослын улмаас нэг хүүхэд нас баржээ

Зам тээврийн ноцтой ослын улмаас нэг хүүхэд нас баржээ

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өчигдөр (2021.05.18) нийт 214 дуудлага мэдээлэл иржээ. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 159 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Зам тээврийн ослын улмаас нийслэлд дөрөв, орон нутагт хоёр хүн гэмтэж, орон нутагт зам тээврийн ноцтой ослын улмаас нэг хүүхэд нас баржээ.

Тодруулбал, 2021 оны тавдугаар сарын 18-ны өдрийн 18.00 цагийн үед Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын төвөөс гурван км зайд шороон замд “Honda-Stepwgn” маркийн автомашин онхолдож, ослын улмаас хоёр хүн гэмтэж, нэг хүүхдийн амь хохирсон байна.

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлүүд бүртгэгджээ. Тодруулбал, нийслэлд 44, орон нутагт 19, улсын хэмжээнд 63 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан байна.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигчид зам тавьж өгч байх, явган зорчигч гарц, гарамтай хэсгээр зам гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийг мөрдөх, мотоцикльтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэхгүй байхыг албаныхан анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж