Хавдрыг өөрөөр нь устгуулдаг технологийг цар тахлын эсрэг ашиглана

Хуучирсан мэдээ: 2021.05.19-нд нийтлэгдсэн

Хавдрыг өөрөөр нь устгуулдаг технологийг цар тахлын эсрэг ашиглана

Хавдрыг өөрөөр нь устгуулдаг технологийг цар тахлын эсрэг ашиглана

Цюрихийн их сургуулийн судлаачдын хөгжүүлсэн хортой болон хоргүй хавдрын эсүүдийг өөрсдөөр нь устгуулдаг “Троян морь” технологи хүний уушгин дахь Covid-19 үүсгэгч вирусүүд дээр ч ижил ажиллах боломжтой хэмээн эрдэмтэд үзжээ.

Эл технологийг бүтээхдээ судлаачид хүний бодисын солилцооны тогтолцоог ашиглан эмчилгээнд түлхүү хэрэглэдэг тусгайлан өөрчилсөн амьсгалын замын вирус буюу аденовирусийг ашигласан байна. Тус технологио эрдэмтэд “SHielded, REtargeted ADenovirus (SHREAD)” хэмээн нэрлэсэн ч Троян морь гэдэг нэрээрээ илүү танигджээ. Учир нь SHREAD технологийн аденовирусүүд хүний дархлааны тогтолцоонд баригдалгүйгээр биед нэвтэрч, хавдрын эсүүдэд өөрсдөөр нь эсрэг биет үйлдвэрлүүлэх генетикийн заавар, тушаал хүргэдэг. Иймд грекчүүдийн Трой хотыг эзэлсэн зальтай төстэй хэмээснээс үүдэн "Троян морь" нэртэй болжээ.

Нэгэнт аденовирусээс генетикийн зааварчилгаа авсан хавдрын эсүүд их хэмжээгээр эсрэг биет үйлдвэрлэж, өөрсдийгөө устгадаг байна. Энэ нь уламжлалт эмчилгээтэй харьцуулахад илүү гаж нөлөө багатай арга аж. Хамгийн сайшаалтай нь, эл эмчилгээг хийсний дараа эсрэг биетүүд тарж алга бололгүй тухайн байрандаа үлддэг тул ойролцоох бусад эрхтэнүүдээ хавдар сэргэхээс сэргийлдэг байна. Мөн SHREAD технологийн аденовирусүүд бусад аденовирустэй харьцуулахад биеийн аль хэсэгт хүрэхийг тодорхой чиглүүлж болдгоороо онцлог юм.

Цар тахлын эсрэг вакцин бүтээхдээ Johnson& Johnson, AstraZeneca, Гамелея хүрээлэнгүүд аденовирусийн аргыг ашиглаж байгаа билээ. Тэдгээр вакцинуудад SHREAD технологи ашиглавал аденовирусүүдийг шууд уушгинд чиглүүлж, уушгины эсүүдээр эсрэг биет үйлдвэрлүүлэх боломжтой. Үүний дүнд цар тахлын эсрэг эмчилгээний зардал багасч, вакцины үйлчилгээг сайжруулах ач холбогдолтой аж.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж