Испани улс дүрвэгчдийн эсрэг цэрэг хөдөлгөв | News.MN

Испани улс дүрвэгчдийн эсрэг цэрэг хөдөлгөв

Испани улс дүрвэгчдийн эсрэг цэрэг хөдөлгөв

Испани улс дүрвэгчдийн эсрэг цэрэг хөдөлгөв

Испанийн Сеута хотод сүүлийн хоёр хоногийн дотор Мороккогоос ирсэн 8000 орчим дүрвэгч нэвтэрчээ. Үүний 1500 орчим нь хүүхэд байсан ба дүрвэгчид хуурай газрын хилийн шугамыг тойрч, далайгаар сэлж, зарим гүехэн устай газраар алхаж ирсэн байна. Ийнхүү олон мянган дүрвэгч хил нэвтэрсэн тул Сеутад дэг журам тогтоохын тулд цэрэг илгээж, дүрвэгчдийн талыг нь албадан нутаг буцаажээ.

Испанийн Ерөнхий сайд Педро Санчез өчигдөр (2021.05.18) өөрийн биеэр Сеутад очиж, үүссэн нөхцөл байдалтай танилцсан байна. Харин Морокко улсын Засгийн газар Испанийн талын авсан арга хэмжээг эсэргүүцэж, Мадрид дахь Элчин сайдаа зөвлөлдөхөөр дууджээ. Европын консулын Ерөнхийлөгч Шарль Мишел “Испанийн хил бол Европын Холбооны хил юм” гэдгийг онцлоод, тус улсын авсан арга хэмжээг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.

Сеута хот нь Африк тивээс Европ руу дүрвэж буй хүмүүсийн хувьд чухал гарц болдог. XVII зуунаас хойш Испанийн захиргаанд өөртөө засах эрхтэй оршиж байгаа энэ нутгийг хөрш Морокко улс өөрийн газар нутаг гэж маргадаг билээ. Түүнчлэн 1975 оныг хүртэл Испанийн захиргаанд байсан Баруун Сахарыг сүүлд Морокко улс өөртөө нэгтгэж байв. Харин нутгийн Сахрави угсаатнууд Мороккогоос салан тусгаарлахаар зэвсэгт тэмцэл явуулсаар байгаа билээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Сахарын элсэн цөл 2021-05-19 95.169.224.234

Дүрвэгсэд…зэвсэгт тэмцэл….😂наад Испани чинь шалихгүй юм байж мороккогын дотоод хэрэгт хошуу дүрэхгүй юу сахартай холбоотой.тэгсэн Морокко"АЛДААГАА ЗАС😡"гэж хоёр үг хэлээд алгаа ташаад бага насанд хүрээгүй голдуу залуусд хилээ онгойлгоод оруулцан байхгүй юу.хашраалтын нэг хэлбэр.нөгөө хүүхдүүд нь насанд хүрээгүй хүүхдүүдийг буцаадаггүйг далимдуулж орсон төдий.дээр нь Африкийн харууд бий лдээ.гэхдээ дүрвэгсэд гэж бүгдийг нь хамаатуулж болохгүй.ёстой сайхан сануулга болсоон болсон

Avatar

Зочин 2021-05-19 150.129.140.84

Durvegsed bishee dsin dajnaas durvej baigaa bishdee. Zugeer l uls ni n**** bolohoor arai hooltoi gazarluu l hulgaigaar hil nevtregsed. Butsaah l heregtei

Avatar

Зочин 2021-05-19 155.4.39.118

Bugdiig buudan htei

Avatar

Зочин 2021-05-19 95.169.224.234

Дуугай л лавшаагаа цуйвангаа гудар

Avatar

занданшатарын нэрэмжит казино 2021-05-19 66.181.161.24

монгол ялгаагүй иим л болсон шүү дээ ХҮРЭЛСҮХ тэргүүтэй коммунист казиночидыг устган зайлуулья ХҮН ЭНХБАТ тэргүүтэй хүмүүсииг сонгоё

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж