Хөвсгөл аймагт өглөө 4.2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Хуучирсан мэдээ: 2021.05.19-нд нийтлэгдсэн

Хөвсгөл аймагт өглөө 4.2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Хөвсгөл аймагт өглөө 4.2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Ханх суманд өнөөдөр /2021.05.19/ 05.00 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Тодруулбал, Ханх сумын Хороо багийн нутаг сумын төвөөс баруун урд зүгт 29 км-т орших Адуун хэмээх газарт газар хөдөлсөн байна. Энэ мэдээллийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс 05:48 цагт ОБЕГ-т хүргүүлжээ. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй байна.

Тус  аймгийн Ханх суманд энэ сарын 3-нд мөн гурван удаагийн давтамжтай хүчтэй газар хөдөлсөн. Тухайн газар хөдлөлтийн чичирхийлэл нь Улаанбаатар хот болон Архангай, Орхон, Сэлэнгэ, Дархан, Булган, Архангай мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй.

Эхнийх нь 16.46 цагт 6.3 магнитудын хүчтэй, хоёр дахь нь 16.58 цагт 4.3 магнитудын хүчтэй мөн тус газарт болсон байна. Харин сүүлийнх нь 22.11 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт Ханх сумын төвөөс баруун урагш Хороо багийн Хачим гэдэг газар болсон тухай ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлж байсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж